Хятад дахь чулуугаар "өндөглөдөг" уул

Бидний амьдарч буй дэлхий дээр тайлбарлахын аргагүй байгалийн үзэгдэл олон тохиолддог. Тэдгээрийн нэг нь Хятадын Гүйжоу мужид байдаг Гандэнг хэмээх нэртэй уул юм. Тус уул нь 30 жил тутамд нэг удаа чулуугаар "өндөглөдөг" бөгөөд эрдэмтэд одоог хүртэл нууцыг нь тайлж чадаагүй байна. 

Хятад дахь чулуугаар "өндөглөдөг" уул
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Гандэнг уулын бэлд орших энэхүү жижиг тосгон нь сүүлийн жилүүдэд нэлээд алдартай болжээ. Учир нь тус уулыг үзэж сонирхохоор олон жуулчид очиж байгаа ба томоохон эрдэмтэд хүртэл үзэгдэх болжээ.

1 Өндөглөж буй уул

Гандэнг уулын бэл маш их хад, асгатай. Тэнд байх нэгэн хаднаас тахианы өндөг шиг зууван, бөөрөнхий хэлбэртэй чулуунууд урган гардаг ажээ. Энэхүү хадыг "Чан Да И" хэмээн нэрлэдэг бөгөөд орчуулбал "өндөглөдөг хад" гэсэн утгатай гэнэ.

Өндөглөж буй уул

Тус хачирхалтай хад нь хэсэгхэн зурвас газраараа л чулуу гаргадаг. Нутгийн оршин суугчид үүнд аль хэдийнээ дассан бөгөөд тэдний хэлж байгаагаар уг хад нь 30 жил болоод л нэг шинэ "өндгийг" ёроолдоо унагасан байдаг аж. Геологичид энэхүү сонин үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс нь тайлбарлах гэж олон жил хичээж байна.

2 Байгалийн гайхамшгийг тайлбарлах гээд чадсангүй

Эрдэмтэд хэд хэдэн удаа экскурс хийж, чулууны дээжийг судалсны эцэст зарим сонирхолтой дүгнэлтүүдийг гаргажээ. Тэд хамгийн эхэнд чулуун "өндөг" болон Гандэнг уулын чулуулгийн химийн бүтэц огт адилгүй болохыг тогтоосон юм. Гандэнг уул нь өөрөө хатуулаг ихтэй чулуунаас бүрддэг бөгөөд уулын "өндөглөдөг" хадан хэсэг нь арай зөөлөн шохойн чулуунаас бүрддэг ажээ. Өөрөөр хэлбэл хатуу чулуунаас бүрдсэн "өндөг" нь уулын өөр хэсгээс тасарч зөөлөн бүтэцтэй хадыг идэж гарч ирдэг гэсэн үг юм.

Байгалийн гайхамшгийг тайлбарлах гээд чадсангүй

Харин эрдэмтэд тэрхүү хадыг хэдэн сая жилийн турш яаж нэг газартаа нуралгүй тэсэж үлдсэнийг одоо хүртэл мэдэж чадаагүй байна. 

3 Чулуун өндөгний өвөрмөц шинж чанар

Нутгийн хүмүүс энэ уулыг ариун газар гэж үздэг. Айлууд болон бизнес эрхлэгчид өндгөн чулууг аз авчирна хэмээн шүтдэг бөгөөд уулнаас чулуу гарч ирэх бүрд гэр бүлд нь хүү төрнө хэмээн билэгшээдэг гэнэ. Мөн жилд нэг удаа тосгоны оршин суугчид уулнаас ургаж буй чулуунд хүрэх ёстой гэдэгт итгэдэг ба хүрсэн чулуу нь уналгүй үлдвэл тэр жилдээ аз хийморьтой байдаг аж.

Чулуун өндөгний өвөрмөц шинж чанар

Чулуу бүрийн хэмжээ өөр өөр байдаг. Зарим нь хагас метрээс илүүгүй урттай бол зарим нь гурван зуун кг жинтэй байх нь ч бий. Тэдний өнгө нь ихэвчлэн хар, хар хөх, эсвэл шаргал байдаг. Эдгээр чулуун "өндөг" нь тун ховор зүйл учраас дэлхийн зах зээл дээр өндрөөр үнэлэгддэг юм. Уулын бэлд нэлээн хэдэн "чулуун өндөг" байдаг бөгөөд тэдгээрийг авах гэсэн хүмүүс урт дараалал үүсгэдэг гэнэ. 

Сүүлд энэ хаднаас гадна өөр хэд хэдэн газарт чулуугаар "өндөглөдөг" хад байдаг болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Гэсэн хэдий ч уг тосгон нь өвөрмөц зүйлсийг эрж хайдаг жуулчдын анхаарлыг татсан хэвээр л байна. 

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()