Очиж амьдарсны чинь төлөө мөнгө төлдөг 6 газар

Дэлхийн зарим улс орнууд оршин суугчдадаа зүгээр л тэр газрыг сонгон амьдарсных нь төлөө мөнгө өгдөг ба засгийн газар нь гадаадын иргэдэд цалинтай цагаачлал санал болгодог гэнэ шүү. Амьдралаа өөрчилж, цоо шинийг мэдэрч, үр хүүхдүүддээ сайхан ирээдүй бэлэглэж болох ийм сайхан боломжоос хэн ч татгалзахгүй биз ээ.

Очиж амьдарсны чинь төлөө мөнгө төлдөг 6 газар

1 Аляска (АНУ)

Аляска бол АНУ-ын хамгийн том нутаг дэвсгэртэй мужуудын нэг бөгөөд “цас мөсний орон” гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Үгээр хэлэмгүй үзэсгэлэнт байгалийн тогтоц нь жуулчдын зүрх сэтгэлийг маш ихээр татдаг хэдий ч Аляска-н иргэн болъё гээд зориод очих нь ховор байдаг. Эндхийн өвөл нь маш хүйтнээс гадна цас бороо тасралтгүй орж байдаг учраас АНУ-ын засгийн газар Аляскад 1 жилээс доошгүй хугацаанд ажиллаж амьдрахаар шийдсэн хүнд тодорхой хэмжээний мөнгө олгодог байна.

Аляска (АНУ)

2 Канадын мужууд

Альберта, Бритиш Колумбиа, Манитоба, Онтарио гэх мэт Канадын зарим мужуудад цагаачлагч нарт зориулсан маш олон тооны тусгай програмууд үйлчилж байдаг. Тэд өөр улс орны чадварлаг мэргэжилтэн, удирдагчид, болон фермерүүдэд тухайн аймгуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг хүссэн урилга илгээж, хүлээн авсан хүнд нь оршин суугчийн гэрчилгээ олгож, үнэгүй орон байраар хангадаг. Мөн засгийн газраас нь байнгын дэмжлэг үзүүлдэг ба нүүж очсон эхний үед нь бэлэн мөнгө олгодог гэнэ. Түүнчлэн Саскачеван мужийн удирдлагууд тус газарт ажиллаж, амьдрахаар шийдсэн хүнд 20,000 канад доллар төлөхөд бэлэн байгаагаа зарлаж байсан юм.

Канадын мужууд

3 Утрехт (Нидерланд)

Голланд нь судалгаа шинжилгээ, техник технологи, нийгэм эдийн засаг болон экологийн хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлдэг  орнуудын нэг яах аргагүй мөн билээ.

Нэг удаа Голландын засгийн газраас Утрехт хотын бүх оршин суугчдад 1000, 1000 доллар өгч тэдний амьдрал хэрхэн нэгэн ижил түвшинд өрнөж байгааг тандах сонирхолтой туршилт явуулжээ. Туршилтын гол зорилго нь яг ижил орлоготой болсон нутгийн иргэд авч буй мөнгөө хэрхэн зарцуулж байгааг ажиглах байсан юм. 

Утрехт (Нидерланд)

4 Понга (Испанийн Астури)

Астури мужид орших Понга хэмээх тосгон нь Испанийн хамгийн эртний тосгодын нэг юм. Понга нь дархан цаазат газарт байрладаг бөгөөд ойролцоогоор 700 гаруй оршин суугчидтай. Эндэхийн удирдлагууд тосгонд амьдрахаар ирсэн залуу хос болгонд 3000 евро өгөхөө амлаж байгаа бөгөөд гэр бүлд нь мэндэлж буй шинэ хүн бүрд адил хэмжээний мөнгө олгох гэнэ. Испанийн засгийн газар уг үйлдлээ мартагдаж буй тосгоныг хөгжүүлэхийн тулд хийж байгаа хэмээн тайлбарлажээ.

Понга  (Испанийн Астури)

5 Матсайкар арал (Австралийн Тасмани)

Тасманийн өмнөд эрэгт байрлах энэхүү арал нь ердөө 1,86 квадрат километр талбайг эзэлдэг. Та үгээр хэлэмгүй, үзэсгэлэнтэй энэ газарт давлагаан дунд эрхлэн тоглох далайн муурыг яг дэргэдээс нь харж чадна. Австралийн удирдлагууд уг арлыг илүү олон хүний анхаарлын төвд байлгахын тулд оршин суугчдыг нь үнэгүй ажлын байр, орон сууцаар хангахаар болжээ. Хэрэв та цамхгийн ажилтан, эсвэл цаг уурч мэргэжилтэй, амар тайван байдал, байгалийн сайханд дуртай бол Матсайкарыг зорих хэрэгтэй.

Матсайкар арал (Австралийн Тасмани)

6 Ниагарын хүрхрээ (АНУ)

Жуулчдын хөл хөдөлгөөн хэзээ ч тасардаггүй үзэсгэлэн төгөлдөр байгальтай энэ газарт 2 ба түүнээс дээш жилээр ажиллаж, амьдрахаар ирсэн дээд боловсролтой залуу мэргэжилтнүүдэд Нью-Йоркийн бүс нутгийнхны зүгээс 7000 доллар өгнө хэмээн амлаж байна.

Ниагарын хүрхрээ (АНУ)

54
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()