Ядарсан хөлийг амраах 8 дасгал

2019-04-26, 16:34
2,319

Удаан хугацаагаар суугаа ажил хийх эсвэл хэт огцом хөдөлгөөн хийсний дараа бидний бие хөндүүрлэж өвддөг. Тэр тусмаа хөл болон хөлийн ул өвдөх нь хүний биеийн хөдөлгөөнийг хязгаарлаж байдаг билээ. Тиймээс бид таны амралтанд зориулж хөлийн чангарсан булчинг сулладаг дасгалуудаас танилцуулж байна.

Ядарсан хөлийг амраах 8 дасгал
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Сунгалтын дасгал

Хана руу харж зогсоод арагшаа нэг алхаад 2 гараа мөрний төвшинд өргөөд хана руу тулна. Хөндүүр байгаа хөлийг хойш сунгаад нөгөө хөлөө өвдгөөр нь нугалж аль болох дээш өргөнө. Ийм байдалтай 3 секунд орчим бариад хөлөө сольж 3-4 удаа давтаж хийнэ. Нуруу, гар болон мөр чинь тэгш байх ёстойг анхаараарай. 

Сунгалтын дасгал

2 Борвины шөрмөсний (ахиллес) сунгалтын дасгал

Хананаас 1 алхмын зайтай зогсоод гараа мөрний төвшинд өргөөд тулна. Өвчтэй хөлөө хана руу тулгана. Өсгий заавал газар дээр байх ёстойг анхаараарай. Ингэснээр борвины шөрмөс татагдах мэдрэмж төрөх бөгөөд 5 удаа гүн амьсгаа авсны дараа хөлөө сольж дасгалаа давтан хийнэ. 

Борвины шөрмөсний (ахиллес) сунгалтын дасгал

3 Холбогч эдийн сунгалтын дасгал

Шат эсвэл сандал дээр гарч зогсоод зурган дээр харуулсны дагуу нэг хөлөө сул тавина. Ийм байдалтай 20-30 секунд барьсны дараа хөлөө солино.

Холбогч эдийн сунгалтын дасгал

4 Алчуур ашиглаж хийх сунгалтын дасгал

Сандал дээр суугаад нэг хөлөө дээш өргөөд алчуурнын тусламжтайгаар зурагт үзүүлсэн шиг өөр лүүгээ татна. 10-30 секунд болсны дараа хөлөө сольж 3 удаа давтан хийнэ.  

Алчуур ашиглаж хийх сунгалтын дасгал

5 Хөлийн хурууны сунгалтын дасгал

Газарт дөрвөн хөллөөд зурагт үзүүлсэн шиг хөлийн хуруун дээрээ тогтоно. Тулсан гараа өвдөгнийхөө харалдаа авчраад өсгийн дээрээ сууна. 10-15 секунд болсны дараа дахин эхний байрлалд орж 2-3 удаа давтаж хийнэ. 

Хөлийн хурууны сунгалтын дасгал

6 Теннисний бөмбөг ашиглах дасгал

Сандал эсвэл орон дээр суугаад өвдөж буй хөлөөрөө теннисний бөмбөг дээр зөөлөн гишгэж хөлийн уландаа массаж хийнэ. Теннисний бөмбөгнөөс гадна жижиг савтай ус ч ашиглаж болно. Дасгалыг босож зогсоход хөлийн уланд өвдөлт мэдрэгдэхгүй болтлоо хийнэ.

Теннисний бөмбөг ашиглах дасгал

7 Жижиг чулуу ашиглах

Тухтай сандал эсвэл орон дээрээ суугаад шалан дээр 10-10 ширхэг чулуу эсвэл шилэн бөмбөлөг тавьж, дээр нь зөөлөн гишгэж хөлийн уландаа массаж хийнэ. Дасгалыг босож зогсоход хөлийн уланд өвдөлт мэдрэгдэхгүй болтол хийнэ.

Жижиг чулуу ашиглах

8 Хөлийн массаж

Эрхий хуруугаараа хөлийн улаа зөөлөн дарж массаж хийнэ. 5-7 минут улны гол хэсэг болон өсгийн дээрээ даралт чанга дараарай.

Хөлийн массаж

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()