Бидний буруу хэрэглэж заншсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Рекламаар байнга гардаг, хүмүүс ам сайтай байгаа гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж аван хэрэглээд үзтэл арьсыг тань дээрдүүлэх биш бүр улам дордуулж орхисон тохиолдол танд гарч л байсан байх. Гэхдээ түүнээсээ яаран дүгнэлт хийж, бүтээгдэхүүнээ хогийн саванд хаях гэж бүү яараарай. Хэрэглэж буй бүтээгдэхүүнээ бага зэрэг өөрөөр хэрэглэхэд үр дүн нь сурталчилгаан дээрх шигээ ч байж болох юм.

Бидний буруу хэрэглэж заншсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд

1 Өдөр тутмын будаг арилгах салфетка

Будаг арилгагчийг байнга хэрэглэвэл мэдээж сөрөг үр дагавартай. Арьсны гүн бохирдлыг цэвэрлэдэггүй бөгөөд ихэнх нь ширүүн материалаар хийгдсэн байдаг учраас арьсыг гэмтээж, хуурайшуулдаг. Тиймээс усаар угаах боломжгүй эсвэл цэвэрлэдэг бүтээгдэхүүн чинь дууссан үед л тус бүтээгдэхүүнийг ашиглахад тохиромжтой. Харин өдөр тутмын хэрэглээндээ тусгай хөөс эсвэл тосон цэвэрлэгч ашиглах нь илүү дээр сонголт болно.

Өдөр тутмын будаг арилгах салфетка

2 Серумийг дангаар нь хэрэглэх

Оройд ретинол агуулсан серум хэрэглэснийхээ дараагаар чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Ингэх нь арьсанд хэрэгтэй тэжээл болж өгдөг бөгөөд маск тавих юм бол бүр сайн. Зуны улиралд ретигол агуулсан бүтээгдэхүүнийг заавал нарны тостой хамт түрхэх шаардлагтай. Учир нь ретинол нь арьсыг хэт мэдрэмтгий болгодог бөгөөд наранд түлэгдэх аюултай.

Серумийг дангаар нь хэрэглэх

3 Спонжийг хуурайгаар нь хэрэглэх

Ихэнх спонжийг хэрэглэхийн өмнө норгох хэрэгтэй байдаг. Хуурай байхдаа спонж нь суурь энгэсгийг их хэмжээгээр өөртөө шингээж авдаг байна.

Спонжийг хуурайгаар нь хэрэглэх

4 Корректор болон консилерын ялгаа

Бидны ихэнх нь консилер болон өө дарагч (корректор) хоёрыг ялгадаггүй. Консилер нь зөвхөн нүдний эргэн тойрны арьсанд зориулагдсан байдаг бол өө дарагч нь нүүрэн дээрхи аль нэг хэсгийн өөг дарахын тулд ашиглагддаг.

Корректор болон консилерын ялгаа

5 Нүүрий саван, хөөсийг зөвхөн будагаа арилгахдаа ашиглах

Оройдоо будгаа арилгахдаа ашигладаг нүүр цэвэрлэгчийг өглөөдөө ч бас ашиглах хэрэгтэй. Бид оройдоо будгаа арилгаад, арьсаа гүн цэвэрлээд унтдаг ч дэрнээс нүүрэнд шингэсэн бохирдлыг өглөөд бас цэвэрлэх нь чухал. 

Нүүрий саван, хөөсийг зөвхөн будагаа арилгахдаа ашиглах

6 Маскаа тавиад хонуулах уу? Эсвэл хатсаных дараа хуулах уу?

Ямар ч бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ зааврыг дагахыг зөвлөж байна. Хэрвээ хэрэглэх заавар дээр шөнө хонуулахыг зөвлөөгүй байвал түүнийг л дага. 

Хуудсан маскийг хатахаас нь өмнө авах хэрэгтэй. Учир нь энэ маск нь хатсан тохиолдолд арьсны чийгшэлийг буцаан сорж хуурайшуулах нөлөөтэй. Түрхдэг маскийг ч гэсэн аль болон зузаан түрхэж арьсанд наалдсан хэсэг нь бүрэн хатаж дуусхаас өмнө хуулах хэрэгтэй.

Маскаа тавиад хонуулах уу? Эсвэл хатсаных дараа хуулах уу?

7 Нүүрээ спирт агуулсан лосьоноор арчих

Агуулж буй найрлагаас хамаарж чийгшүүлэгч нь өөр өөрсдийн нөлөөтэй. Ихэнх чийгшүүлэгч нь спиртний найрлагтай байдаг бөгөөд байнга хэрэглэвэл арьсны тослогийн булчирхайг идэвхижүүлж арьсыг тослогжуулна. Мөн чийгшүүлэгчийг хэрэглэхдээ бүтэн нүүрэндээ бус хэсэг тус газарт хэрэглэвэл сайн.

Нүүрээ спирт агуулсан лосьоноор арчих

8 Түрхсэн тоникоо угаах

Тоник нь лосьонтой адилхан ашиглагддаг ч спирт биш мицелл агуулдаг. Түрхсэнээсээ хойш арьсан дээрээ удаан байлгах нь харшил үүсгэх аюултай байдаг. 

Түрхсэн тоникоо угаах

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()