Нууцлаг Бутан улсын тухай сонирхолтой 14 баримт

Энэтхэг, Хятадын дунд орших нууцлаг бөгөөд эртний уламжлалтай, байгалийн үзэсгэлэн цогцолсон Бутан улс нь 1974 оныг хүртэл жуулчдад хаалттай байсан юм. Харин өнөөдөр Бутан руу хүссэн хүн бүр явж болох боловч хил давахын тулд маш олон зүйл бүрдүүлэх хэрэгтэйн зэрэгцээ багагүй хэмжээний мөнгө зарлагадана. Чухам ийм бодлого барьдаг учраас Бутаны вант улс нь хэдийгээр үүд хаалга нээлттэй ч нууцлаг хэвээр үлдэж чаджээ.

Нууцлаг Бутан улсын тухай сонирхолтой 14 баримт

1 Зурагт, интернэт тун ховор

Зурагт болон интернэт сүлжээ Бутанд 1999 он хүртэл хориотой байв. Орчин үеийн технологиос зугтаж болохгүй нь нэгэнт тодорхой болсны дараа Бутаны хаан ард иргэддээ гадны соёл иргэншилтэй танилцах боломжийг сая нээж өгчээ. Ингэснээр тус улс зурагтыг хэрэглээндээ нэвтрүүлсэн дэлхий дээрх хамгийн сүүлчийн орон болсон байна. 

Зурагт, интернэт тун ховор

2 Аз жаргалын яам

Иргэн бүрийн оюун санааны дотоод ертөнцөд анхаарал тавихын тулд Бутанд 2008 онд "Нийтийн аз жаргалын комисс" байгуулагджээ. Бүр цаашлаад хүн амын тооллогын анкет дээр тусгай тэмдэглэгээ байлгах болсон бөгөөд энэ нь таны хэр аз жаргалтай байгаа илтгэх аж.

Хүн амын сэтгэл хангалуун байдал нь улсын хөгжилтэй чухал холбоотой хэмээн Бутаны эрх баригчид үздэг.. Товчоор хэлбэл тус улс дотоодын нийт бүтээгдэхүүн биш дотоодын нийт аз жаргал хэр их байна гэдэг дээр түшиглэн оршин тогтнодог аж.

Аз жаргалын яам

3 Орон гэргүйчүүд байхгүй

Бутанд гудамжинд амьдардаг хүн гэж байхгүй. Хэрвээ хэн нэгэн амьдрах газаргүй болвол эзэн хаанд хандахад л хангалтай. Дараа нь хаан түүнд газар олгон байшин бариулж, аж ахуй эрхлэн, гар урлал хийн амьдрах боломж олгодог.

Орон гэргүйчүүд байхгүй

4 Эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй

Хувь хүн бүр үнэгүй эмнэлгийн тусламж авах эрхтэй бөгөөд уламжлалт болон орчин үеийн эмчилгээнээс өөрөө сонгон эмчлүүлэх боломжтой.

Эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй

5 Үндэсний дресс-код

Бутаны оршин суугчид ямар ч үед үндэсний хувцсаа өмсөхийг илүүд үздэг бөгөөд эрчүүд нь өвдөг шүргэм урт цамц харин эмэгтэйчүүд нь урт дээл өмсдөг.  Тухайн хүний нийгмийн байр суурийг зүүсэн ороолт нь илтгэдэг бөгөөд энгийн хүмүүс цагааныг, лам болон олны танил хүмүүс шарыг зүүдэг аж.

Үндэсний дресс-код

6 Тамхи татах хориотой

Бутаны хаан тамхи тариалах, зарах, татахыг улсдаа бүрэн хориглосон байдаг тул тэнд очоод тамхи худалдаж авах боломжгүй. Аялагчдын хувьд Бутан руу тамхи авч оръё гэвэл багагүй хэмжээний татвар төлөх шаардлагатай болно.

Тамхи татах хориотой

7 Ан амьтан, зэрлэг байгалийг хайрлах үзэл

Бутанчууд байгаль экологийн тал дээр их анхаарал хандуулдаг бөшөөд жил бүр их хэмжээний мод тарьдаг. 2015 онд иргэд нэг цагийн дотор 50 мянган мод тарьж дэлхийн рекордыг тогтоож байжээ.

Ан амьтан, зэрлэг байгалийг хайрлах үзэл

8 Хооллох хэв маяг

Бутанчууд бараг бүгдээрээ буддын шашинг шүтдэг тул цагаан хоолтон хүмүүсийн тоо асар их. Хоолны гол хачир нь будаа боловч бидний иддэг энгийн цагаан будааг тэнд, уулын хатуу ширүүн нөхцөлд ургуулах боломжгүй байдаг. Тиймээс бутанчууд маш хатуу, өвөрмөц амттай улаан өнгийн будааг өөрсдөө ургуулж, хэрэглэдэг байна.

Хооллох хэв маяг

9 Хэцүү аялал

Бутан улс нь хэдийгээр нээлттэй орон мөн ч жуулчид олон мянгаараа орж ирэх боломжгүй, зөвхөн тусгай аяллын  байгууллагаар дамжин орж болохоор зохицуулсан байдаг.. Бүх бичиг баримт, визны асуудлыг төрийн өмчийн нэг л компани зохицуулна. Нэвтрэх эрх авхын тулд бүх хураамжийг (нислэгийн зардал, байрлах газар виз, даатгал гэх мэт) урьдчилан төлнө.

Бутанд очоод аяллын компаниас гаргаж өгсөн машинаар заавал хөтөчтэй хамт аялна. Бие даан зугаалах тухай бодоод ч хэрэггүй. Аяллын компаниуд өөрсдийн програмыг санал болгох бөгөөд нэг өдрийн зардал дунджаар 250$. Агаарын тээврийн нэг л компани байх бөгөөд тэр нь бүхий л төрлийн тээврийг бас хариуцана. Буудлын үнийг улсаас тогтоож өгдөг.

Хэцүү аялал

10 Эд хөрөнгөө гэрээслэх уламжлал

Бутанд эмэгтэйчүүдийг маш их хүндэлдэг бөгөөд түүний хамгийн тод жишээ нь эд хөрөнгөө (ихэвчлэн газар байшин гэх мэт) хүүдээ бус том охиндоо өвлүүлдэг уламжлалтай.

Эд хөрөнгөө гэрээслэх уламжлал

11 Био хүнс

Орчин үеийн дэлхийд байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн хомсдох хандлагатай болсон билээ. Тэгвэл Бутанд химийн гаралтай бордоо гаднаас оруулах, ашиглах хориотой учраас бүх хүнсний бараа бүтээгдэхүүнүүд нь байгалийн гаралтай гэхэд болно.

Био хүнс

12 Хуримын ёслол

Бутанчууд гадны хүнтэй суух хориотой бөгөөд хаан нь энэ тал дээр хатуу байр суурьтай байдаг аж. Хуримын ёслолын үеэр лам нар ном хурдаг бөгөөд үүнийгээ хосуудыг сэтгэл зүрхээрээ нэгэн бүхэл болохын бэлгэдэл гэж үздэг. Үүний дараагаар хосууд ихэвчлэн бэрийн эцэг эхийн гэрт амьдардаг бөгөөд нөхөр нь хангалттай мөнгө олдог болсны дараа тусдаа амьдрахаар нүүдэг.

Хуримын ёслол

13 Замын хөдөлгөөн

Бутаны нийслэлд нэг ч гэрлэн дохио байхгүй ч замын хөдөлгөөнд ямар нэгэн асуудал гардаггүй. Замын бүх тэмдэглэлийг гараар зурсан байдаг.

Замын хөдөлгөөн

14 Өнгөлөг гэр

Бутанчууд гэр орноо өөрсдөө чимэглэн буддаг. Байшингийн хана, модон хүрээн дээр ихэвчлэн амьтан, шувуу, эсвэл гоёмсог хээ угалз зуран чимэглэнэ.

3 давхар жижигхэн байшин бол бутанчуудын уламжлалт сууц. Нэг давхрыг малын пингийн зориулалтаар ашигладаг бол хоёр давхарт нь өөрсдөө амьдарч, дээд давхрыг хадсан өвсний агуулах болгодог байна.

Өнгөлөг гэр

123
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()