Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (III хэсэг)

Робинзон Крузогоос эхлээд хүнд нөхцөлд амьд гарч чадсан хүмүүсийн тухай кино олон бий. Гэхдээ та тэдгээр кинонууд дээр гардаг аргуудыг хэцүү байдалд орсон үедээ хэрэглэнэ гэж бодож байвал том эндүүрчээ. Учир нь кинон дээр гарч буй ихэнх зүйлс ор мөргүй худал байдаг юм. Үүнийг батлах хөгжилтэй хэрнээ танин мэдэхүйн мэдлэгийг тань тэлэх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (III хэсэг)
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Агуйд түүдэг гал асаах хэрэгтэй"

Зарим хүмүүст агуйд түүдэг гал асаах нь аюулгүй хэрнээ романтик мэт санагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ гал асааснаас болоод агуйн чулуу халж, нурах эрсдэлтэй байдаг.  Тиймээс түүдэг галыг зөвхөн гадаа асаах хэрэгтэй шүү.

"Агуйд түүдэг гал асаах хэрэгтэй"

2 "Загасыг түүхийгээр нь идэж болно"

Далай, нуур, голоос загас бариад тэр дор нь түүхийгээр нь идэж болохгүй шүү. Учир нь нян бактеритай байж болзошгүй юм. Хүнд нөхцөл байдалд ходоод гэдсээ өвтгөх зүйл хийх нь тийм ч ухаалаг санаа биш гэдгийг санаарай. Оронд нь түүдэг гал асаагаад барьсан загасаа шарж эсвэл утаж идээрэй.

"Загасыг түүхийгээр нь идэж болно"

3 "Гранатыг шидэх үед ямар ч чимээ гардаггүй"

Гар гранатын түгжээг мулталсны дараа доторх зүү нь тэсрэх чимээ гаргадаг. Тиймээс түгжээг мултлангуутаа гранатыг шидэх хэрэгтэй бөгөөд удвал таны гарыг гэмтээх магадлалтай. Гэвч дайнтай ямар ч кинонд энэ тухай гардаггүй нь сонирхолтой. Учир нь кинон дээр гранат шидсэнээс 3-4 секундийн дараа дэлбэрдэг гэж гардаг шүү дээ.

"Гранатыг шидэх үед ямар ч чимээ гардаггүй"

4 "Цус тогтоохын тулд чангалуур боолт хийх хэрэгтэй"

Огтхон ч ингэж болохгүй шүү. Цусаа тогтоохын тулд шархадсан хэсгээ чанга дарж бооход цусны эргэлт удааширч  улмаар үе мөчөө тайрахад хүргэдэг. Мөн биеийн аль хэсэгт цус алдаж байгаагаас хамаарч цусны эргэлтийн бүхэлдээ алдагдаж, зүрхний шигдээс болох магадлалтай юм. Тиймээс цус алдалтыг зогсоохын тулд биеийн байрлалаа өөрчилж, гэмтсэн эрхтэнгээ хамгаалахыг оролдох хэрэгтэй.

"Цус тогтоохын тулд чангалуур боолт хийх хэрэгтэй"

5 "Зэрлэг байгальд амьд үлдэх олон арга бий"

“Ганцаараа зэрлэг байгальд хэрхэн амьд үлдэх вэ” гэх мэт нэртэй зурагтын хөтөлбөрийг хийхийн тулд ард нь олон арван хүн ажиллаж байдаг. Хэдий нэвтрүүлгээр нэг залуу зэрлэг байгалийн аюул бүрийг даван туулж, амьд гарч байгаа мэтээр гарах боловч бүгд эвлүүлэг байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Бодит амьдрал дээр зэрлэг байгальд амь үлдэхийн төлөө тэмцэх нь хэдэн зуу дахин хэцүү байдаг юм шүү.

"Зэрлэг байгальд амьд үлдэх олон арга бий"

6 "Буцалсан усыг шууд ууж болно"

Ус буцалгах үед доторх микроб болон бактери нь л устдаг болохоос биш бусад нян нь алга болдоггүй. Тухайлбал, та бага зэргийн булингартай усыг буцалгаад уучихвал аюулгүй гэж бодож байвал эндүүрчээ. Тиймээс усаа буцалгахынхаа өмнө цэвэрхэн даавуугаар шүүж байгаарай

"Буцалсан усыг шууд ууж болно"

7 "Төөрсөн тохиолдолд гол дагаж явбал хэзээ нэгэн цагт хот сууринтай таарна"

“Хэзээ нэгэн цагт” гэдэг үгэнд л хамаг учир бий. Эрт үед үнэхээр л хүн төрөлхтөн хэрэгцээгээ дагаад ус, гол, нуур бараадан амьдардаг байсан. Гэхдээ төөрсөн үед гол дагаж явснаар хот суурин, тосгон, айл олно гэдэг хэцүү юм.

Тиймээс хэрвээ та төөрсөн бол ийш тийш гүйхээсээ илүү байгаа газраа хөдөлгөөнгүй зогс. Учир нь хүмүүс таныг хамгийн сүүлд харсан газраасаа хайж эхэлдэг тул төөрсөн газраасаа нэг их хол явах хэрэггүй юм.

"Төөрсөн тохиолдолд гол дагаж явбал хэзээ нэгэн цагт хот сууринтай таарна"

8 "Хувцасгүй байснаас нойтон хувцастай байсан нь дээр"

Жишээ нь, агаарын температур 0-ээс доош байх норсон хувцас нь биеийн дулааныг нүцгэн байснаас илүү хурдацтайгаар бууруулдаг. Усны температурыг ихэсгэхэд их хэмжээний энерги болон цаг хэрэгтэй байдгийг мартаж болохгүй.  

Нойтон хувцастай үед таны бие организм хувцсыг хатаахыг оролдож энергиэ зарцуулдаг болохоос биш дотор эрхтнээ дулаацуулахыг оролддоггүй юм шүү.

"Хувцасгүй байснаас нойтон хувцастай байсан нь дээр"

9 "Цөлд нэн тэргүүнд уух ус олох хэрэгтэй"

Цөлд хамгийн түрүүнд сүүдэр бараадах хэрэгтэй. Учир нь та наранд удаан байх юм бол биеийнхээ шингэнийг алдах болно. Тиймээс ямар нэг том зүйлийн сүүдэрт сууж, халуун газраас зугтаж мод өөд авирахыг оролдоорой. Харин бүрий болсны дараа та хот суурин, гол, ус хайж болох юм.

"Цөлд нэн тэргүүнд уух ус олох хэрэгтэй"

10 "Усаа гамнаж уух ёстой"

Хэрвээ та хээр эсвэл цөлд явж байвал юун түрүүнд сүүдэр, сэрүүхэн газар бараадаж суугаад байгаа бүх усаа уугаарай. Учир нь хэт халуун наранд цангаж явж байгаад ус уух юм бол зүрхний шигдээс болж, ухаан алдаж унах магадлалтай байдаг юм.

"Усаа гамнаж уух ёстой"

УНШИГЧ ТАНД ЭНЭХҮҮ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДАРААХ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ТӨСТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ:

~Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд~

~Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд (II хэсэг)~

45
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()