Гамшгийн үеэр нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээнүүд

2019-04-29, 12:05
2,295

Та гал түймэр, үер усны аюул болон газар хөдлөлтийн үеэр өөрийгөө хэрхэн хамгаалж, аюулаас зугтаж, амьд гарахаа мэдэх үү? Бид танд Улаанбаатар хотод болсон гамшгийн сургалттай холбоотойгоор дараах нэн чухал  мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Гамшгийн үеэр нэн тэргүүнд авах ёстой арга хэмжээнүүд
Та бэлгээ задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Хүчтэй газар хөдөлсөн үед хийх ёстой хамгийн чухал зүйлс:

1. Тайван байх

Судлаачдын үзэж байгаагаар газар хөдлөлтийн үеэр хүмүүс тайван байж чаддаггүй гэнэ. Тиймээс аль болох сандарч тэвдэлгүйгээр бие биедээ тусалж, хорогдох байр олохдоо анхаарах хэрэгтэй юм.

Хэрвээ та газар хөдлөлтийн үеэр тайван байж чадвал бусад хүмүүс ч таныг дагаж ухаалгаар сэтгэж чадна. Аюултай нөхцөлд гэр бүл, найз нөхөд гэх мэт ойр дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, хүнд нөхцөл байдлаас хэрхэн гарах талаараа бодох нь чухал юм шүү. 

2. Хаашаа явахаа мэдэх

Хэрвээ та газар хөдлөлтийн үеэр гэртээ эсвэл барилга дотор байвал шууд гадагш гарах гэсний хэрэггүй. Хана дагаж барилгын төв хэсэгт очих юм уу, бат бэх тавилгын доор орж суугаарай. Мөн хаалга, цонхноос хол байх хэрэгтэй.

Харин та гадаа явж байвал дотогш орж нуугдах хэрэггүй. Цахилгааны шон, өндөр барилга гэх мэт таны дээрээс нурж унаж болзошгүй зүйлүүдээс хол зугтах нь зөв юм.

Мөн машинтай явж байвал өндөр барилга, мод зэргээс хол очиж зогсоод газар хөдлөлт дуустал нуугдаарай.

3. Газар хэвтэх

Газар хөдлөлтийн үеэр тэнцвэрээ алдаж өндрөөс унах аюултай байдаг. Тиймээс доргилт мэдрэгдсэн үед шууд доошоо хэвтээрэй. (өвдөг, тохой газарт). Ингэсэн тохиолдолд ямар нэгэн бэртэл гэмтэл авахаас өөрийгөө хамгаалж чадна. Мөн тэрхүү хэвтээ байрлалаасаа хамгийн ойр хорогдох газар руу цаг алдалгүй мөлхөж очин нуугдаарай.

Хүчтэй газар хөдөлсөн үед хийх ёстой хамгийн чухал зүйлс:

4. Толгой, хүзүүгээ хамгаал

Хоёр гараараа толгой хүзүүгээ цаг ямагт хамгаалж байх хэрэгтэй. Хэрвээ та дотор байвал ширээ эсвэл ханатай наалдаж, хаалга цонхноос болгоомжлоорой. Гадаа байвал доошоо тонгойж, амин чухал эрхтнүүдээ хамгаалах нь зөв юм.

5. Байрнаасаа бүү холд

Судалгаагаар хүмүүс ихэвчлэн барилгаас гарч зугтах, байгаа газраасаа өөр тийшээ явах үедээ хамгийн их гэмтдэг нь тогтоогджээ. Газар хөдлөлтийн үеэр гүйж, зугтах нь өөрийгөө болон бусдыг аюулд оруулж буй үйлдэл юм. Хэрвээ та аюулгүй газар олсон бол гамшиг дуустал байрнаасаа хөдлөхгүй байх нь зөв. Ихэнх тохиолдолд газар хөдлөлт минут ч хүрэхгүй хугацаанд болж өнгөрдөг тул нэг байрандаа тийм ч удаан байх шаардлага гардаггүй.

6. Гадагш гарах хэрэггүй

Гамшгийн үеэр барилгаас гарч гүйх хэрэггүй. Учир нь доргилтын улмаас хүн тэнцвэрээ алдан унаж, хол зугтаж чаддаггүй. Гадагш гарснаар та өөрийн амь насаа аюулд оруулж байна гэсэн үг.

7. Хаалганаас хол бай

Хаалга налж зогсох нь маш аюултай бөгөөд хүчтэй юм орж ирж, цохилт өгөх магадлалтай байдаг. Тиймээс дотор байгаа үед хаалганаас аль болох хол байгаарай.

8. Цахилгаан шатнаас хол байх

Газар хөдлөлтийн үеэр цахилгаан шат гацдаг учир аль болох хол байхыг хичээгээрэй.

9. Амаа дарах

Газар хөдлөлтийн үеэр ямар нэгэн газарт гацвал та даавуугаар амаа сайн дарж хамгаалаарай. Шүдэнз асаах, огцом хөдөлгөөн хийж тоос шороо манаргах хэрэггүй. Хэрвээ ойр хавьд тань усны шугам, агаарын хоолой байвал тэдгээрийг цохиж, дуу гарган өөрийнхөө байгаа газрыг бусдад мэдэгдүүлээрэй. Гэхдээ хэзээ ч чанга хашгирч болохгүй шүү. Учир нь та уушгиндаа их хэмжээний тоос оруулах магадлалтай юм.

2 Үер, усны аюул тулгарсан үеэд юу хийх ёстой вэ?

  • Усны далантай ойрхон барилгаас болгоомжил,
  • Уулын бэл, үерийн аман дээр гэр, байшин барихгүй байх
  • Гэртээ үерийн ус оруулахгүйн тулд хаалт тавих,
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
  • Радио, мэдээ сайн сонсож, цаг алдалгүй мэдээлэл авах.

Үерлэх үед:

  • Өөрт хэрэгтэй эд зүйлсээ биедээ бэлэн авч явж, бэлтгэлээ хангах. Мөн хэрэг болох эмнүүдээ авахаа бүү мартаарай.
  • Мөн таны байгаа газарт нүүлгэн шилжүүлэх ажил явагдах бол мэргэжлийн хүмүүсийн  зөвлөсний дагуу нүүсэн нь зөв.
  • Хэрвээ мэдээгээр маш хурдан, хүчтэй үерлэнэ гэж зарласан бол нэн тэргүүнд ойр хавьдаа байгаа өндөрлөг газарт очих.
  • Цахилгаан хэрэгслээ салгаж, тэдгээрээс хол байх.

Үер, усны аюул тулгарсан үеэд юу хийх ёстой вэ?

Үерийн дараа:

  • Хүчтэй урссгалтай ус руу бүү ор. Учир нь 15 см гүн үерийн ус ч насанд хүрсэн хүнийг унагах чадалтай байдаг. 
  • Хэрвээ ус туулах зайлшгүй шаардлага гарвал хамгийн тогтуун байгаа газраар нь явахыг хичээ. Мөн мод, мөчир буюу тулах зүйл бариарай.
  • Үертэй хэсгээр бүү машин барь. Хэрвээ үерийн ус таны  машинаас өндөр байвал, машинаасаа гарч, ойр хавьд байрлах хамгийн өндөр цэгт гарах хэрэгтэй.
  • Усанд зогсож байхдаа эсвэл нойтон байхдаа цахилгаан зүйлд бүү хүрээрэй.

3 Хот суурин, ой хээрийн түймэр гарсан үед яах вэ?

Зуны дулаан өдрүүдэд газар дэлхий хэт хуурайшиж жижигхэн цог ч том түймэр болох магадлалтай байдаг. Зарим тохиолдолд, байгаль цаг уурын шалтгаанаас буюу нарны хурц тусгал, аянга цахилгаанаас үүдэж түймэр гардаг ч ихэнхдээ хүний буруугаас л болсон байдаг.

Түймрийн шалтгаан:

  • Санаатай тавьсан гал,
  • Түүдэг гал, галын наадам,
  • Хог хаягдлыг зүй бусаар шатаах үед,
  • Салют гэх мэт шатдаг зүйлс,
  • Тогтоосон гал түймэр,

Хот суурин, ой хээрийн түймэр гарсан үед яах вэ?

Авах арга хэмжээ:

  • Бүх хаалга, цонхоо хааж, хөшиг гэх мэт шатаж болзошгүй зүйлсээ авах,
  • Урт өмд, ханцуйтай цамц, битүү гутал, бээлий гэх мэт биеэ хамгаалах хувцас өмсөх,
  • Гал түймэр ихээр гардаг улиралд усны нөөц, сав зэргийг бэлдэх,
  • Гэрийн ойр орчимд унаж хугарсан мод, навч, мөчир зэргийг зайлуулах,
  • Гэр, байшингийнхаа дээврийг усалж байх,
  • Хий, шатахуун зэргийг аюулгүй болгох, унтраах,
  • Хэрэв нүүлгэн шилжүүлэлт зарласан бол гэр бүлээрээ хорогдох байр руу нүүх.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()