Орон орны хачирхалтай мэндчилэх ёс

Дэлхийн бүх л улс орнууд өөр өөрийн гэсэн ёс заншил, соёл уламжлалтай байдаг. Тиймдээ ч бид харь орныг зорихдоо очих гэж буй газрынхаа зарим дэг жаягаас бага ч гэсэн суралцах шаардлагатай болдог билээ. Тэр ч утгаараа бид танд орон орны хүмүүс хэрхэн мэндчилдэг талаарх мэдээллийг хүргэж байна. Хүмүүсийн харилцаа мэндчилгээнээс эхэлдэг учир та доорх зөвлөгөөг уншаад амьдралдаа хэрэгжүүлээрэй.

Орон орны хачирхалтай мэндчилэх ёс
Хаах
Сурталчилгаа

1 Африк хүндлэл

Зарим Африкийн орнуудад залуу үеийнхэн нь өндөр настнууддаа суудал тавьж өгч, хэлж буй зүйлтэй нь 100 хувь санал нэгдэж "За, эрхмээ”, “за, хатагтай” гэж хэлэх ёстой байдаг. Тэд настнуудынхаа өмнө өвдөг сөгддөг бөгөөд босох зөвшөөрөл өгтөл нь хэвтдэг ажээ. Гэхдээ энэ нь ихэвчлэн хөдөө орон нутагт тохиолддог боловч Африкийн хүн амын 70 хувь нь хотын бус хэв маягаар амьдардаг гэдгийг санаарай.

Хэдийгээр залуу хүмүүст энэ бүх зүйлс дарангуйлал мэт санагдаж болох ч нас ахиад  ирэхээр ямар их хүндэтгэл болохыг нь ойлгох болов уу. Африкт өндөр настнуудтай нь гар барьж мэндлэхэд тэд дургүй байдаг ба маш ихээр гомддог. Тиймээс ч чи надтай гар барьж мэндлэх болоогүй гэж хандах нь бий.

Африк хүндлэл

2 Франц үнсэлт

Хэрвээ танд эмэгтэй хүний анхаарал дутаж байвал бүхий л зуныг Францад өнгөрүүлээрэй. Учир нь тэнд бүсгүйчүүд таньтай мэндчилэхдээ үнсэх болно. Жишээлбэл, хэсэг бүлэг охид хичээлээ тараад таньдаг хэн нэгэнтэйгээ таарч мэндлэхдээ бүгд түүнийг үнсдэг гээд төсөөл дөө. Францчууд үнсэлтэд маш их дуртай бөгөөд ялангуяа танил хүмүүсээ үнсэж, уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлдэг юм. Харин эрчүүд эмэгтэй хүнийг үнсэхдээ тухайн үеийн нөхцөл байдал, аль хотод байгаа зэргээсээ хамаарч хоёр эсвэл таван удаа ч үнсэж болдог гэнэ.

Энэ нь Францад цагаачлахаар ирсэн хүмүүст ч хамааралтай ба тэд бүгд л уг уламжлалаас суралцаж нэг үндэстэн болж нэгдэж чаддаг аж.

Франц үнсэлт

3 Сьерра-Леонд 2 гараараа мэндчилэх ёстой

Африкийн Сьерра Леон улсад гар барьж мэндчилдэг хэдий ч та нөгөө хүнийхээ гарыг 2 гараараа хамт барьж мэндлэх ёстой гэнэ. Энэ нь тухайн хүнээ өөрийн ээж шиг хүндэлж байна гэдгийг илэрхийлдэг аж. Ийнхүү гар барьсныхаа дараа та баруун гараараа зүрхэндээ хүрвэл тэр хүндээ маш том хүндэтгэл үзүүлэх болно.

Сьерра-Леонд 2 гараараа мэндчилэх ёстой

4 Коста Рикагийн "Уууупе" гэх мэндчилгээ

Хэрвээ та Коста-Рикад айлд зочлох гэж байгаа бол хаалгыг нь тогшихгүйгээр “ууууууууууупе” гэж орилох хэрэгтэй. Энэ нь “Ave María para nuestra Santisima Madre la Virgen de Guadalupe” гэсэн урт өгүүлбэрээс гаралтай бөгөөд Латин Америкийн өөр хаана ч уг мэндчилгээ хэрэглэгддэггүй аж..

Коста Рикагийн "Уууупе" гэх мэндчилгээ

5 Шинэ Зеландын хамар үрэлт

Шинэ Зеландын иргэд хоорондоо мэндчилэхдээ хамар болон духаараа үрэлцдэг. Энэхүү уламжлал нь эртний Маоричуудаас буюу "Terra Incognito"-оос гаралтай юм. Хамраа үрэлцэх ёслолыг  “hongi” хэмээн нэрлэх бөгөөд “амьдралын амьсгал” хэмээн орчуулдаг. Та ямар нэг албан ёсны уулзалт дээр хүмүүс хэрхэн хамраа үрэлцэж байгааг харах боломжтой.

Шинэ Зеландын хамар үрэлт

6 Руанда маягийн гар барилт

Африкийн нэгэн улс болох Руандад хүмүүс гар барихдаа нударгаа зангидаж гараа сунгадаг байна. Энэ нь бугуйнаас барь гэсэн санааг илэрхийлдэг аж. Ийнхүү бугуйгаа бариулж байгаа нь ариун цэвэртэй холбоотой бөгөөд Руандачүүдийн гар нь ихэнхдээ бохир байдаг гэнэ. Хэрвээ хоёр хүний гар хоёулаа бохир байвал бугуйгаа нийлүүлж мэндчилдэг аж.

Руанда маягийн гар барилт

7 Тайланд мэндчилгээ

Тайландчууд “Вай” гэж хэлээд гараа хавсран мэхийж мэндчилдэг. Энэ нь та тухайн хүнийг хүндэтгэж байгааг илэрхийлдэг. Хэдий чинээ сайн бөхийнө төдий чинээ их хүндэтгэж байгаагаа харуулдаг. “Вай” гэдэг үг нь “Сайн уу”, “Баяртай”, “Баярлалаа” гээд бүхий л утгыг илэрхийлдэг. Гэхдээ “Намасте” гэж хэзээ  ч хэлж болохгүй шүү.

Тайланд мэндчилгээ

8 Фижигийн алтан үндэс

Номхон далайн голд бүхнээс алс байрладаг бяцхан хэрнээ ихэмсэг Фижи улсын иргэд өөрсдийн яс үндэс, уламжлалаараа маш их бахархдаг. Хэрвээ та энэ хотод очихоор зэхэж байгаа бол нэгэн хачирхалтай ундаа уухдаа бэлэн байгаарай. Учир нь тэд ягоны модны үндсийг исгэж ундаа хийн ирсэн зочдоо дайлдаг бөгөөд энэ нь ахмад настандаа ч хүндэтгэл үзүүлж байгаагийн илрэл болдог гэнэ. Мөн та ундаагаа нэг балгасныхаа дараа “Була” гэж хэлээд алгаа таших хэрэгтэй шүү. Улмаар тэрхүү ундаагаа бүгдийг нь ууж дуусгасан үед л тэд таныг сайн хүн хэмээн хүлээн авч, танилцаж, нөхөрлөдөг аж.

Фижигийн алтан үндэс

9 Кенийн мэндлэх зарчим

Кенийн Масая омгийнхны хүүхдүүд ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлж толгойгоо бөхийлгөдөг бөгөөд зочин нь гараараа толгойд нь хүрэх үед л өндийдөг байна. Тэд эцэг, эхчүүдтэйгээ ч ингэж мэндэлдэг аж.

Кенийн мэндлэх зарчим

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()