Өөртөө итгэлгүй нэгэнд хүргэх 8 зөвлөгөө

2019-04-29, 16:26
9,131

Итгэлгүй байдлаасаа болж амьдралд тохиосон сайхан боломжуудаасаа нүүр буруулж байгаа юм биш биз. Хэдийгээр итгэлтэй байх нь төрмөл зан ааш биш хэдий ч та өдөр тутмын дадал зуршлаа өөрчилж, шинэ бүхэн рүү зоригтойгоор тэмүүлж сурснаар өөрийгөө ялан дийлж чадна. Та эдгээр аргуудыг уншаад өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, урам зоригоор дүүрэн байх хэрэгтэй шүү.

Өөртөө итгэлгүй нэгэнд хүргэх 8 зөвлөгөө

8 Магтаалыг хүлээж авч сурах

Хүн бүр магтаалыг өөрөөр хүлээж авдаг. Зарим нэгэн нь магтаал сонсохдоо ичингүйрч өөрийн дутагдалтай талаа л бодож энгийн магтаалыг ч хүлээж авч чаддаггүй. Ингэх нь магтаал хэлж байгаа хүнийнхээ үзэл бодлыг хүндэтгэхгүй байгааг илтгэдэг бөгөөд өөрийгөө ч үнэлдэггүйг харуулдаг. Тиймээс сайхан магтаалын хариуд  “Баярлалаа” гэж хэлж сураарай.

Магтаалыг хүлээж авч сурах

7 Бүхнийг төгс хийх гэж бүү хичээ

Та хэд хэдэн уулзалт төлөвлөж, утасны дуудлага хүлээн авч, өглөө ирсэн цахим шуудангууддаа хариу өгч, бичиг цаасны ажилд дарагдаж, хийж байгаа бүх зүйлээ төгс хийх гэж зүтгэснийхээ хариуд сэтгэлээр унадаг юм биш биз. Хэрвээ тэгдэг бол амжилттай яваа хүмүүст ч гэсэн тийм асуудал тулгардаг гэдгийг санах хэрэгтэй шүү. Тиймээс хэт төгс рүү тэмүүлэх хэрэггүй.

Бүхнийг төгс хийх гэж бүү хичээ

6 Нүд рүү нь харж ярих

Хүний сэтгэл санааны байдал нүдний харцнаас төвөггүйхэн уншигддаг. Хүүхдүүд 9 сартайгаасаа энэ чадварыг олж авдаг бөгөөд аав, ээжийнхээ нүднээс ямар байгааг нь мэдэж чаддаг байна. Мөн өөртөө итгэлтэй байдлын нэгэн илрэл нь харилцаж байгаа хүнийхээ нүд рүү нь харж ярих байдаг. Тиймээс та бусдын нүд рүү харж, өөрийгөө зөв тод илэрхийлж сураарай.

Нүд рүү нь харж ярих

5 Нуруу цэх, мөр тэнэгэр алхах

Биеийн хэлэмж бүхнийг илэрхийлдэг. Мөрөө тэнийлгээд эгц алхаж буй хүн өөртөө итгэлтэй харагдаж, бусдын харцыг булааж чаддаг. Энэ мэт биеийн хэлэмж нь стрессийг ч багасгадаг болохыг судалгаагаар баталсан байдаг.

Нуруу цэх, мөр тэнэгэр алхах

4 Сөрөг бодолдоо бүү ороогд

Өөрийн бодлоо цэгцлэх амаргүй байдаг ч энэ нь танд маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчрах болно шүү. Та нэг долоо хоногийн турш ихэвчлэн юу бодож байгаагаа тэмдэглээд үзээрэй. Өөртөө итгэлгүй, бүтэлгүйтэх вий гэсэн бодлууд давамгайлж байвал “Би яагаад ингэж бодож байна вэ” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй юм. Улмаар бүх айдас тань ердөө өөртөө итгэлгүй байдлаас л үүдэлтэй болохыг олж мэдэх болно. Үүнийгээ өөрчлөхийн тулд та амьдралд тань тохиолдож болох бүх л сайхан бүхнээ жагсааж бичээрэй. Таны бодож байснаас чинь хавьгүй их байх болно шүү.

Сөрөг бодолдоо бүү ороогд

3 Амжилтаа тэмдэглэж өөрийгөө урамшуул

Амьдралдаа гаргасан томоохон өөрчлөлт төдийгүй, өдөр тутамдаа хийж бүтээсэн зүйлээ ч цаасан дээр тэмдэглэж, зарим тохиолдолд өөрийгөө багахан ч гэсэн баярлуулж байх хэрэгтэй. Өнөөдөр 20 хуудас ном уншлаа, ийм зүйл ухаарч ойлголоо гэх мэт жижигхэн гэлтгүй ололт амжилтаа бичиж тэмдэглээд, өөрийгөө багахан зүйлээр урамшуулж байх нь амьдралыг илүү гэрэл гэгээтэй болгодог юм шүү.

Амжилтаа тэмдэглэж өөрийгөө урамшуул

2 Хэн байхыг хүсэж байгаагаа төсөөл

Та урьд өмнө нь “Хэрвээ би өөртөө жаахан ч гэсэн итгэлтэй байсан бол” үүнийг арай өөрөөр шийдэх байсан даа гэж бодож байсан уу? Хэрвээ тийм бол хэзээ ч хийдэггүй байсан зүйлстэйгээ нүүр тулгарах хэрэгтэй шүү. Өөртөө итгэлтэй хүмүүс эрсдэл, хариуцлага, магтаал гээд бүхнийг эн тэнцүүхэн хүлээж авдаг гэдгийг санаарай.

Хэн байхыг хүсэж байгаагаа төсөөл

1 Шинэ танилуудтай бол

Таныг мэдэхгүй олон хүмүүс цугларсан уулзалтад оч. Шинэ танилтай болж өөрийгөө шинээр нээхэд хэзээ ч оройтдоггүй. Та  ихэвчлэн бусдад бүрэг ичимхий, даруухан талаа л харуулдаг байж болох ч шинэхэн хүрээлэлдээ өөрийнхөө нээлттэй талыг ил гаргаж болно шүү дээ. Тиймээс нэгэн хэвийн хэв маягаасаа түр ч гэсэн холдож өөрийгөө эрж хайх шинэ аялалд гараарай.

Шинэ танилуудтай бол

53
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()