Хөшөө, баримал дотроос гарч ирсэн гайхалтай олдворууд

Хөшөө дурсгал бүр тухайн цаг үеийнхээ онцлог шинж, түүхэн соёлыг өөртөө шингээсэн байдаг. Тийм ч учраас бид тэдгээрийг нандигнан хадгалдаг билээ. Гэвч заримдаа хадгалахгүйгээр шалгах ёстой байдаг бололтой. Ингээд та бүхэнд гайхалтай нууцуудыг өөртөө агуулсан хөшөөнүүдийг танилцуулж байна.

Хөшөө, баримал дотроос гарч ирсэн гайхалтай олдворууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Христийн хөшөөний өгзөг хэсгээс олдсон хоёр захидал

Хэдхэн жилийн өмнө Испанийн Сан Ахуэдад орших 240 жилийн настай хөшөөний өгзөг хэсгээс нууц хоёр захидлыг олж байжээ. Уг захидлыг 1777 онд Испанийн Бурго дэ Осма сүмийн санваартан Хоакин Мингез бичсэн байв. Тэрбээр захидалдаа Мануэл Бол гэгчийг тэрхүү хөшөөг болон сүмийн бусад уран барилгуудыг барьсныг тодотгож,  үр тариагаа сайн хурааж, маш их дарс хадгалснаа дурдахын зэрэгцээ өөрсдийн амьдардаг байсан тосгоноо дүрсэлж, бөмбөг, хөзрөөр тоглодог байснаа дурссан байжээ.

Христийн хөшөөний өгзөг хэсгээс олдсон хоёр захидал

2 Буддагийн баримлаас олдсон ламын мумми

1990-ээд онд өөрийгөө занданшуулсан ламын шарилыг бүрж хийсэн 10 дугаар зууны үеийн Буддагийн баримлыг олж байжээ. Өөрийгөө занданшуулах нь буддын шашны маш чухал зан үйл юм. Эрт үед буддын лам нар өөрсдийгөө урьдаас бэлтгэж цаг нь болоход бясалгалын хэлбэрт шилжиж аажмаар нас эцэслэдэг байв. Энэ үйл явц нь маш хэцүү, удаан үргэлжилдэг бөгөөд нас барахаас нь гурван жилийн өмнө эхэлдэг аж. Тэд модны үр, жимсээр хооллож  байгаад 1000-3000 өдрийн дараа юм идэхээ больж давстай ус ууж бага багаар өөрийгөө занданшуулдаг байжээ. Хамгийн эртний занданшуулсан шарил агуулсан энэ хөшөө үнэхээр ер бусын юм. Учир нь тус шарилыг буддын сүм хийдэд бараг хоёр зууны турш хадгалсан байх боломжтой гэнэ. Мөн рентген туяагаар шарилыг шинжлэхэд араг яс нь маш сайн хадгалагдсан байсан аж.

Буддагийн баримлаас олдсон ламын мумми

3 Эртний Хятад баримлаас олдсон цаасан мөнгө

Австралийн шинжээчид 2016 онд 645 жилийн настай, буддизмийн ул мөрийг илтгэх хятад хийцийн толгойн хөшөөнөөс эртний цаасан мөнгийг олж байсан. Тус мөнгө нь захидлын цаас шиг хэмжээтэй, өнөөгийн дэвсгэртээс урт, өргөнөөрөө арай илүү байжээ. Мөнгөн дээр 1371 оныг тэмдэглэсэн нь уг дэвсгэртийг Хятадын анхны эзэнт гүрэн болох Мин гүрний үед хэрэглэж байсныг илтгэдэг. Мөн нэг гуан гэж бичсэн байгаа нь энэ цаасан мөнгө нь тухайн цаг үеийн 1000 хүрэл зоос эсвэл 28 грамм мөнгөтэй тэнцүү байсан гэдгийг баталж байна.

Нэмж дурдахад, тус дэвсгэрт дээрх бичээст бусдыг сүрдүүлж, дээрэмдсэн залилагчдын мэдээлэл байв. Уг бичиг нь одоо мэдэгдэж байгаа энэ төрлийн хамгийн анхны бичиг гэхэд хилсдэхгүй юм. Эндээс үзэхэд Хятадад 1371 оноос эхлэн цаасан мөнгө арилжаанд орсон байх магадлалтай аж. 

Эртний Хятад баримлаас олдсон цаасан мөнгө

4 Христийн баримлаас олдсон хүний шүд

2014 онд Мексикт Христийн модон баримлыг нөхөн сэргээж байх үед дотроос нь хүний жинхэнэ шүд олджээ. Христийн шаналал нэртэй, нүүрийг нь дагаж цус урссан энэхүү хөшөө түүний туулсан бүхнийг дүрсэлдэг билээ.

Сэргээн засварлагчид 300 жилийн туршид хөшөөтэй хамт байсан хүний шүдийг хараад ихэд гайхжээ. Гэвч Мексикээс хүний хумс, шүд, үстэй хөшөө дурсгал олдох нь элбэг байдаг. Жишээлбэл, христийн бага насыг харуулсан хөшөөнөөс хоёр бүжингийн шүд, буг чөтгөрийг дүрсэлсэн хөшөөнөөс нохойны шүд, өөр хэд хэдэн хөшөөнөөс хүний үс ч олдож байсан гэдэг.

Өмнө нь бид энэ бүхнийг нарийвчлан мэдэх боломжгүй байсан ч технологийн дэвшлийн ачаар одоо бүхний учрыг тайлж чаддаг болсон билээ. Сэргээн засварлагчид энэхүү шүдийг үхсэн эсвэл амьд шүтлэгтний сүмд өгсөн өргөл байх хэмээн таамагладаг. Учир нь 17, 18 дугаар зууны үеийн Мексикийн христийн шашинтнууд биеийнхээ хэсгээр сүмд өргөл өргөдөг байжээ.

Христийн баримлаас олдсон хүний шүд

5 Кокайн

Мансууруулах бодисын наймаачид өөрсдийн бизнесээ авч үлдэхийн тулд элдэв зүйлсийг сэддэг. Жишээлбэл, тэд хар тамхиа эртний хөшөө, уран барилгад хадгалах нь бий.

2010 онд Колумбын цагдаа нар хөлбөмбөгийн Дэлхийн аваргын цомын дууриамал хөшөөнд 11 кг кокайн нуусан байсныг Боготагийн нисэх буудлаас илрүүлж байжээ.

Мөн АНУ-д Мексикээс Техас, Даллас руу тээвэрлэх гэж байсан Христийн хөшөөнд 3 кг кокайн нуусан байсныг үнэрч нохой илрүүлж байсан түүхтэй.

Кокайн

6 Жульетагийн хөшөөнөөс олдсон түлхүүр болон хайрын захидлууд

2015 оны Валентины баярын өдрөөр “Ромео, Жулета” жүжгийн дурлалт бүсгүй болох Жульетагийн хүрэл хөшөөнөөс хэдэн зуун түлхүүр болон хайрын захиаг олж байжээ. Уг хөшөөг 1969 онд Жульетагийн хайрын түүх эхэлсэн газар болох Веронад босгосон аж. Гэвч жуулчид аз авчирдаг хэмээн хөшөөний гар, цээж хэсгээс нь эмтэлж авч, нүх гаргаснаас үүдэж дурлалт хосууд цоожин дээр өөрсдийн нэрээ бичиж түгжээд түлхүүрээ хөшөө рүү хийдэг болжээ. Мөн хөшөөн дотор эзэндээ очоогүй хайрын маш олон захидлууд болон хүслээ бичсэн цааснууд байсан гэдэг.

Жульетагийн хөшөөнөөс олдсон түлхүүр болон хайрын захидлууд

7 Захидал, сонины хайчилбар, гэрэл зураг, гар бичмэлтэй хөшөө

2014 онд Бостоны төр, захиргааны хуучин байрны оройд байрлах алтан арслангийн хөшөөний титмээс цаг хугацааны бортогыг (капсул) олж байжээ. Уг бортогонд захидал, сонины хайчилбар, гэрэл зураг болон гар бичмэлүүд байсан гэдэг. Бостон хот арслангийн бэлгэ тэмдгээ өөрчилж энэхүү алтан арсланг буулгасныхаа дараа шинээр байрлуулсан хөшөөндөө мөн адил цаг хугацааны бортогыг нуужээ. Магадгүй 22 дугаар зуунд тэрхүү бортог их түүхийг дэлгэх биз ээ.

Захидал, сонины хайчилбар, гэрэл зураг, гар бичмэлтэй хөшөө

8 Хуйлаас бичигтэй Буддын хөшөө

2018 оны 5-р сард Японы Нарад байрлах Хокежи сүмийн дэргэдэх Бодьсадвагийн хөшөөнөөс 180 төрлийн эд зүйлийг олжээ. Уг хөшөө нь 700 жилийн настай, 76 см өндөртэй, Бодьсадвагийн оюун билгийн илэрхийлэл Монжу Босацугийн дүр юм. Арслан дээр суусан хүний  дүрстэй энэ хөшөө нэг гартаа буддын сургаалыг барих бол нөгөө гардаа илд атгасан байдаг. 

Энэхүү гайхалтай хөшөөнөөс хуйлаастай судар, шүтээн болон бусад дорнын гүн ухаан, уран сайхныг илэрхийлэх бүтээлүүд олдсон юм. 30 төрлийн эд зүйлс толгой хэсэгт нь байсан гэдэг.

Хуйлаас бичигтэй Буддын хөшөө

9 Бурхан доторх алтан бурхан

Тайландын Бангкокд байрладаг 2.7 метр өндөртэй буддагийн сэрэг дүр нь шавраар бүрсэн, хийц тааруу мэт харагддаг. 13-14 дүгээр зууны үед хамаарах уг баримлыг 1801 онд Бангкокд авчирч Ват Чотанарам сүмд залсан ба 1935 онд Ват Траймит руу нүүлгэн шилжүүлж, сүмийн гадаа жилийн турш байлгасан гэдэг.

Улмаар 1955 онд ахин Бангкок руу тээвэрлэгдэж байхдаа уг баримал гэмтсэн бөгөөд хагарсан хэсгээр нь алт цухуйж байжээ. Түүнээс улбаалж хөшөөг нээж үзэхэд дотор нь 18 каратын алтан бурхан байсан гэдэг. Түүхчид энэхүү 9 хэсгээс бүрдэх алтан бурхныг 17 дугаар зууны үед Бирмийн түрэмгийллээс нуухын тулд гадуур нь шавраар бүрсэн байх гэж тайлбарладаг.

Бурхан доторх алтан бурхан

10
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()