Анар жимсний гайхалтай ашиг тус

Анар жимсний гайхалтай ашиг тусын талаар өнөөдөр та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Суут сэтгэгч Гиппократ хүртэл эмийн зориулалтаар хэрэглэдэг байсан энэхүү жимсийг та ч гэсэн өөрийн хүнсний хэрэглээнд нэвтрүүлснээр ямар сайн үр нөлөө авч ирэхийг хамтдаа харцгаая. 

Анар жимсний гайхалтай ашиг тус
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Хатаасан анарын үрээр стрессээ эмчилж болно

Хатаасан анарын үрийг цайнд хийж ууснаар норгүйдэл, стресс, мэдрэлийн тогтолцоо зэргийг эмчилж болно. 

Хатаасан анарын үрээр стрессээ эмчилж болно

2 Анар жимсээр цус багадалтыг эмчилдэг байсан

Цус багадалттай хүн өдөрт 3 аяга шингэрүүлсэн анарын шүүс ууж өвчнөө эмчилдэг байжээ. 

Анар жимсээр цус багадалтыг эмчилдэг байсан

3 Анарын үрэнд агуулагдах тос дааврын хэмжээг тэнцвэржүүлдэг

Бүсгүй та анарын үрийг хаяхын оронд сарын тэмдэг, цэвэршилт ба нойр булчирхайн өвчинөө эмчилж болно. Ингэхдээ үрийг няцалж хүссэн хүнсний бүтээгдэхүүнтэй хольж идэж болно. 

Анарын үрэнд агуулагдах тос дааврын хэмжээг тэнцвэржүүлдэг

4 Анарын шүүс болон чанамалаар хоолойн өвчлөлийг эмчилж болно

Анар жимсний шүүс болон чанамал нь хоолойны өвчтэй хүмүүсийн өвдөлтийг намдааж нянгийн халдварыг эмчилдэг. 

Анарын шүүс болон чанамалаар хоолойн өвчлөлийг эмчилж болно

5 Чихрийн шижин өвчтэй хүмүүст анар төрөл бүрийн ашигтай

Өдөрт 4 удаа хоол идэхийн өмнө 60 дусал анарын шүүс уух хэрэгтэй. Ингэснээр ердөө 3 хоногийн дотор таны цусан дахь сахарын хэмжээ хэвийн байдалдаа очих болно.

Чихрийн шижин өвчтэй хүмүүст анар төрөл бүрийн ашигтай

6 Хэвийн хэмжээнээс илүү цацраг идэвхтэй газар ажилладаг хүмүүст анар тус болно

Анар нь аливаа хор, цацрагийг биеэс гадагшлуулахад гайхалтай нөлөө үзүүлдэг.

Хэвийн хэмжээнээс илүү цацраг идэвхтэй газар ажилладаг хүмүүст анар тус болно

7 Анарын маскаар арьсаа эмчлээрэй

Анар жимсний хальсыг нь няцлаад, зөөлөн гал дээр хуураад масло, оливийн тостой хольж маск хийнэ. Долоо хоногт 2 удаа ингэж маск тавьснаар та арьсан дээрх гэмтээсэн, түлэгдсэн газраа анагааж болно. Хийсэн маскаа сэрүүн газар хадгалаарай. 

Анарын маскаар арьсаа эмчлээрэй

8 Анар жимс хүний биенээс шимэгчийг хөөдөг

50 грамм анарын хальсыг 500 мл хүйтэн усанд хийгээд 6 цагийн турш байлгана. Дараа нь уусмалаа хагасыг нь уурштал буцалгана. Хөргөснийхөө дараа нэг цагийн зайтай бага багаар ууж дуусгаад 5 цагийн дараа бургуй тавьбал та биен дэх бүх шимэгчн хорхойноос салж чадна.

Анар жимс хүний биенээс шимэгчийг хөөдөг

9 Анар жимс шулуун гэдэсний өвчнийг эмчилнэ

Хүүхдэд шинэхэн шахаж бэлтгэсэн анарын шүүс, насанд хүрсэн хүнд хатаасан хальс өгснөөр та суулгалт гэх мэтийн шулуун гэдэсний өвчнийг анагаана. 

Анар жимс шулуун гэдэсний өвчнийг эмчилнэ

10 Анарын чанамал хорт хавдраас сэргийлнэ

Аяга буцалсан усанд анарын няцалсан хальс хийж сайтар хольсон зуурмагаа ахин халуун усанд хийгээд ойролцоогоор хагас цагийн турш буцалгаж шингэлнэ. Энэхүү бэлдмэлээс өдөр бүр 50 мл-ыг хоол идэхээс 30 минутын өмнө уугаарай. Өдөрт нийтдээ 250 мл уух юм бол түрүү булчирхайн хорт хавдарын ургалтыг саармагжуулдаг болохыг Калифорнийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар тогтоожээ. 

Анарын чанамал хорт хавдраас сэргийлнэ

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()