"Avengers"-ийн сүүлийн ангийг үзэхээсээ өмнө таны мэдэж байх ёстой 5 зүйл

Энэ оны хамгийн их хүлээлттэй байсан кино бол "Avengers: Endgame" билээ. Дэлхий даяар нээлтээ дөнгөж хийсэн мөртлөө тэрбум доллар давсан ашиг олоод байгаа уг киног та ч гэсэн үзэхээр төлөвлөсөн л байх. Гэвч нийт 20 гаруй кино бүхий Марвелийн цувралуудыг үзээгүй л бол зохиол болон дүрүүдийг нь сайн ойлгож чадахгүй. Энэ үүднээс бид "Avengers: Endgame" үзэхээсээ өмнө таны мэдэж байх ёстой 5 зүйлийг хүргэж байна. 

"Avengers"-ийн сүүлийн ангийг үзэхээсээ өмнө таны мэдэж байх ёстой 5 зүйл

1 "Thanos" гэж хэн бэ?

Марвелийн кино ертөнцийн хамгийн том эсрэг дүр бол "Thanos" юм. Танос нь Титан дагуул дээр амьдардаг генетикийн өөрчлөлтийн ачаар супер хүчтэй болсон "Eternal" хэмээх хүмүүсийн  нэг байсан юм. Тэрбээр өмнө нь гарсан 19 киноны турш Марвелийн ертөнцөд болж буй үйл явдлуудаадад зайнаас нөлөөлж байсан бол өмнөх кино буюу "Avengers: Infinity War" - аас эхлэн өөрийн биеэр үйл явдлуудад оролцож эхэлжээ. Таносын төрөлх гаригийн байгалийн тэнцвэр алдагдсаны улмаас сүйрсэн тул тэрбээр сансар огторгуйг тэнцвэржүүлэхийн тулд бүх амьд амьтны талыг устгах төлөвлөгөөтэй байсан юм. "Avengers: Infinity War" дээр үүнийгээ гүйцэлдүүлж чадсан бөгөөд энэ бүхнийг "мөнхийн чулуу"-ны тусламжтай хийсэн билээ.  

"Thanos" гэж хэн бэ?

2 "Infinity Stones" буюу "Мөнхийн чулуу"

"Мөнхийн чулуу" гэдэг нь нь асар их хүчийг агуулдаг ид шидийн 6 чулууг хэлж байгаа юм. Сансар огторгүй үүсэхтэй зэрэгцэн эдгээр чулуунууд оршиж эхэлсэн байна. Чулуу тус бүр сансар огторгуйн нэг шинж чанарыг удирддаг бөгөөд тэдгээрийг жагсаавал:

  • Цэнхэр: Сансрын чулуу
  • Ногоон: Цаг хугацааны чулуу
  • Нил ягаан: Хүч чадлын чулуу
  • Улаан: Бодит байдлын чулуу
  • Цагаан: Сүнсний чулуу
  • Шар: Оюун ухааны чулуу

"Avengers: Infinity War"-ын төгсгөл дээр Танос бүх чулууг цуглуулаад ертөнцийн бүх амьд амьтдын талыг үгүй хийгээд сураггүй алга болсон учраас баатрууд маань "Avengers: Endgame" дээр Танос болон чулуунуудыг эргүүлэн олж бүгдийг хуучин хэвэнд нь эргүүлэн оруулахаар хичээж буй талаар өгүүлэх юм. 

"Infinity Stones" буюу "Мөнхийн чулуу"

3 Киноны дараалал

Хэрвээ та өмнөх кинонуудыг үзэхээр шийдсэн эсвэл зүгээр үйл явдлын дарааллыг санахыг хүссэн бол дараах жагсаалтыг хараарай.

1-р хэсэг

  • Iron Man (2008)
  • The Incredible Hulk (2008)
  • Iron Man 2 (2010)
  • Thor (2011) 
  • Captain America: The First Avenger (2011) 
  • The Avengers (2012)

2-р хэсэг

  • Iron Man 3 (2013)
  • Thor: The Dark World (2013)
  • Captain America: The Winter Soldier (2014) 
  • Guardians of the Galaxy (2014)
  • Avengers: Age of Ultron (2015) 
  • Ant-Man (2015) 

3-р хэсэг

  • Captain America: Civil War (2016) 
  • Doctor Strange (2016) 
  • Spider-Man: Homecoming (2017) 
  • Thor: Ragnarok (2017) 
  • Black Panther (2018) 
  • Avengers: Infinity War (2018) 
  • Ant-Man and the Wasp (2018) 
  • Captain Marvel (2019) 

Киноны дараалал

4 Хэн нь үхэж хэн нь амьд үлдсэн бэ?

Өмнөх анги болох "Avengers: Infinity War" дээр дээр олон баатрууд үхсэн бөгөөд "Avengers: Endgame" дээр тэднийг буцааж авч ирэх оролдлогын талаар гарна. Хэрвээ та өмнөх ангийг үзэлгүй энэ ангийг үзэхээр шийдсэн бол хэн нь үхэж, хэн нь амьд үлдсэнийг хүргэе.

Үхсэн: Хар Ирвэс (Black Panther), Хүн Аалз (Spiderman), Гамора (Gamora), Хаймдал (Heimdall), Вишн (Vision), Улаан Шулам (Scarlet Witch), Доктор Стрэйнж (Dr Strange), Өвлийн цэрэг (Winter Soldier), Стар Лорд (Star-Lord), Грүүт (Groot), Дракс (Drax), Мантис (Mantis), Ник Фюри (Nick Fury), Хөүп Пим (Hope Pym), Ханк Пим (Hank Pym), Шури (Shuri).

Амьд Үлдсэн: Ахмад Америк (Captain America) Төмөр хүн (Iron man), Тор (Thor), Блэк Уидоу (Black Widow), Халк (Hulk), Дайны Машин (War Machine), Рокет (Rocket), Небула (Nebula), Хүн шоргоолж (Ant-Man), Хоукай (Hawkeye), Ахмад Марвел (Captain Marvel), Валкери (Valkyrie).

Хэн нь үхэж хэн нь амьд үлдсэн бэ?

5 Ахмад Марвел (Captain Marvel) ямар үүрэг гүйцэтгэх вэ?

"Мөнхийн чулуу" нь хэтэрхий их хүчийг агуулдаг учраас энгийн хүн хэрэглэвэл шууд бие нь задрах аюултай байдаг. Ахмад Марвел нь цэнхэр буюу Сансарын чулуунаас өөрийнхөө хүч чадлыг авсан билээ. Тиймээс тэр чулуунуудтай чөлөөтэй харьцаж чадна гэсэн таамаг байгаа. Мөн "Captain Marvel" киноны төгсгөл дээр Ник Фюригийн үлдээсэн пэйжерээр дамжуулж Ахмад Америк Ахмад Марвелыг дууддаг. Тэгэхээр Ахмад Марвел чулуунуудыг эргүүлэн олж Таносыг дийлэх тал дээр том үүрэг гүйцэтгэж магадгүй юм. 

Ахмад Марвел (Captain Marvel) ямар үүрэг гүйцэтгэх вэ?

52
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()