Онгоцны буудал дээр олон жилийн турш гацсан 10 хүн

Нислэг хойшлох эсвэл онгоцондоо амжиж суугаагүйн улмаас нэг шөнийг нисэх онгоцны буудалд өнгөрүүлэх нь хэвийн л үзэгдэл байдаг. Гэхдээ түүнээс ч урт хугацааг онгоцны буудал дээр өнгөрүүлсэн хүмүүс байдаг бөгөөд зарим нь гадагшаа ч гарах эрхгүй одоог хүртэл тэндээ байсаар л байна. Тэд яг юунаас болоод онгоцны буудалд амьдрах болсон юм бол?

Онгоцны буудал дээр олон жилийн турш гацсан 10 хүн

1 Мехран Нассери — Хамгийн алдартай Ираны дүрвэгч

Найруулагч Спилберг Мехран Нассеригийн хувь тавилангаар сэдэвлэж “Терминал” хэмээх киногоо хийсэн байдаг. Нассери Парисын Шарль-де-Голль нисэх онгоцны буудалд 1988 оны 8 сарын 26-аас 2006 он хүртэл амьдарсан юм.

Мехран Нассери — Хамгийн алдартай Ираны дүрвэгч

Мехраны бодит түүх кинон дээр гардгаас огт өөр байдаг. 1977 онд түүнийг засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон гэх шалтгаанаар Иранаас хөөн гаргажээ. Үүний дараа тэрбээр Европын орнуудаас улс төрийн орогнол хүсэж нэлээн явсны эцэст Бельгид байхаар болсон аж.

Гэхдээ түүний ээж нь Британийн иргэншилтэй байсан тул энэ боломжийг ашиглан Мехран Глазго руу нүүхээр шийдсэн ч замдаа өөрийн бүх бичиг баримттай цүнхээ алга болгочихжээ. Ингээд тэрбээр Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлаас буцаж Шарль-де-Голль руу явсан гэдэг.

Франц болон Бельгийн засгийн газраас түүнд оршин суух санал хүргүүлсэн боловч тэрбээр татгалзаж онгоцны буудал дээрээ байхыг илүүд үзжээ. Учир нь Мехран тэдгээр улсуудад Ираны иргэн хэвээр байх бөгөөд хэрэв Глазгод очвол Британийн иргэн болох байв. Улмаар 2006 оны 7 сард түүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэнээр онгоцны буудал дээрх амьдрал нь дууссан бөгөөд түүнээс хойш Парисын дүрвэгсдийн байранд амьдрах болжээ.

2 Денис Луис де Соуза - 16 насандаа нисэх онгоцны буудалд ирж 19 жилийн турш амьдарч байна

Денис Луис де Соуза хойд эхтэйгээ муудалцсанаас болж Сан-Паулугийн нисэх онгоцны буудалд 20 жилийг өнгөрүүлжээ. Тэрбээр Бразилаас өөр хаашаа ч явах бодолгүй байгаа ба өөрийн амьдарч буй газраа сэтгэл хангалуун байдаг аж. Өнөөдөр Денис 35 настай ч нисэх онгоцны буудлаас явах төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Учир нь түүнд нисэх онгоцны буудлын гадаах амьдрал төдийлөн сонирхолтой санагдахаа больсон ажээ.

Денис Луис де Соуза - 16 насандаа нисэх онгоцны буудалд ирж 19 жилийн турш амьдарч байна

3 Санжай Шах — Иргэншлээсээ татгалзсан учир хаашаа ч явах боломжгүй болжээ

Кенийн иргэн Санжай Шах 2004 онд Их Британи руу нэвтэрч орох гэсэн боловч түүний гадаад паспорт визгүй байжээ.

Мөн тэрбээр Их Британи руу явахынхаа өмнө Кенийн иргэншлээсээ татгалзсан учраас буцаж очих боломжгүй байсан юм. Улмаар 437  хоногийн турш Найроби хотын нисэх онгоцны буудалд амьдарчээ. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлын ачаар Шах Их нь Британийн иргэн болж, одоо гэр бүлийнхээ хамтаар аз жаргалтай амьдарч байна.

Санжай Шах — Иргэншлээсээ татгалзсан учир хаашаа ч явах боломжгүй болжээ

4 Тэцуя Або — Эх орондоо буцаж очихыг хүсээгүй Япон сэтгүүлч

Тэцуя Або нь "Японд өөрийн үзэл бодлыг хэлэх эрх байдаггүй" хэмээн шүүмж бичиж байсан сэтгүүлч юм. Або 2015 оны 5 сарын 1-нд Орост очсон бөгөөд 5 сарын 29-нд буцаж нисэх ёстой байсан ч эх орон руугаа яваагүй аж. Улмаар Шереметьево нисэх онгоцны буудалд 185 хоногийг өнгөрүүлсний дараа түүнийг хүчээр буцаажээ.

Тэрбээр Оросын иргэн болохыг хүсэж байсан ч өмгөөлөгчид Абог эх оронд нь ямар нэгэн дарамт шахалтанд оруулж байсан гэх баримт байхгүй учир боломжгүй гэж үзжээ.

Тэцуя Або — Эх орондоо буцаж очихыг хүсээгүй Япон сэтгүүлч

5 Мухаммед Аль-Бахиш - Казахстанд байгаа сүйт бүсгүй рүүгээ яарч байсан ч 3 сарын турш нисэх онгоцны буудал дээр гацжээ

Палестины дүрвэгч Мухаммед Аль-Бахиш 2013 онд өөрийн хөл хүнд найз бүсгүй дээрээ очихоор Казахстан явахаар шийджээ. Гэвч түүний бичиг баримтын асуудлаас болж хосууд гэрлэж чадаагүй юм. 

Улмаар Мухаммед Турк руу нисэж өөрийн визийг сунгуулах зорилготой байсан ч түүнийг хил нэвтрүүлээгүй болохоор Алма-Ата руу эргэн иржээ. Гэвч тэрбээр визгүй байсан учир Казахстан руу ч орж чадаагүй юм. Хэдийгээр Мухаммед Палестин руу эргэж очих боломжтой байсан ч Израиль түүнийг Палестины газар нутаг руу орохыг хоригложээ.

Ингээд тэрбээр Румынийн Тимишоар дүрвэгсдийн хорогдох газар руу явах хүртлээ нийт 150 хоногийн турш нисэх онгоцны буудал дээр амьдарсан юм. Хожим Мухаммед Финлянд руу шилжин суурьшсан гэдэг.

Мухаммед Аль-Бахиш - Казахстанд байгаа сүйт бүсгүй рүүгээ яарч байсан ч 3 сарын турш нисэх онгоцны буудал дээр гацжээ

6 Хасан аль-Контар - Дайтахын оронд онгоцны буудлын терминалд амьдрахыг илүүд үзжээ

Хасан аль-Контар 2011 онд Сирийн дайн эхлэх үеэр Дубайд ажиллаж байсан бөгөөд хэрвээ гэртээ харих юм бол дайтах хэрэгтэй болно гэдгээ мэдсэн учир ажлын визнийхээ хугацааг дуусмагц Арабын Нэгдсэн Эмират улсад үлджээ. Гэвч түүнийг 2018 онд Малайз руу явуулсан ба Камбож, Малайз, Турк, Эквадор руу хил нэвтрүүлээгүй аж. Улмаар тэрбээр Куала-Лумпурын нисэх онгоцны буудлын дамжин суух хэсэгт амьдрах болж, 208 хоногийн турш шатны дор унтаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ариун цэврийн өрөөнд усанд орж, бусад зорчигчдын өгсөн хоолоор хооллож байжээ.

Хасан аль-Контар - Дайтахын оронд онгоцны буудлын терминалд амьдрахыг илүүд үзжээ

Малайзын нисэх онгоцны буудал дээр гацсан Сири иргэний амьдрал сэтгүүлчдийн болон дэлхийн сайхан сэтгэлт хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаж чадсан юм. Хасан өөрийн аврагчийг Лори Купер хэмээн үзэж байгаа бөгөөд тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрийн найз нөхөдтэйгөө хамтарч түүнийг Канад руу нүүлгэн шилжүүлжээ. Одоо Контар Ванкуверийн хойд зүгт орших нэгэн бяцхан хотод Купер болон түүний гэр бүлтэй хамт амьдарч байгаа гэнэ.

7 Хироши Нохара — Мексикийн нисэх онгоцны буудлын рестораны үүдэнд амьдардаг Япон иргэн

Хироши Нохара нь Мексикт 2008 оны 9 сард ирсэн бөгөөд 117 хоногийг  1 –р терминалд байрлах Бенито Хуареса хэмээх рестораны үүдэнд өнгөрүүлжээ. Улмаар Хироши тухайн орон нутгийн алдартан болж, сэтгүүлчид түүний талаар үргэлж ярих болсон юм. Гэхдээ Хироши яагаад нисэх онгоцны буудал дээр амьдарч буй шалтгаанаа огтхон ч тайлбарлаагүй ажээ.

Тэрбээр 2008 оны 12  сарын 31-нд хамт амьдрах санал тавьсан нэгэн үл таних эмэгтэйн хамтаар нисэх онгоцны буудлыг орхиж явжээ. Гэвч 2009 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг 3 тор, шинэ хувцас, хөнжилтэй нисэх онгоцны буудалдаа ирсэн хэмээн мэдээлж байсан. Одоогийн байдлаар Хирошигийн амьдрал тодорхойгүй байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн турш онгоцны буудал дээр харагдаагүй гэнэ.

Хироши Нохара — Мексикийн нисэх онгоцны буудлын рестораны үүдэнд амьдардаг Япон иргэн

8 Фенг Женгу — Гэртээ ирэхийг нь хориглосон Хятадын идэвхтэн

Хятадын зохиолч, иргэний эрхийн төлөө тэмцэгч Фенг Женгу 2009 онд эгчийндээ айлчлахаар Япон орныг зорьжээ. Харин эх орондоо эргэж ирэх үед түүнийг Шанхайн гаалиар нэвтрүүлээгүй бөгөөд Токио руу нь буцаасан юм. Хятад улс ядаргаатай тэмцэгчээсээ салахыг хүссэн боловч Фенг эх орондоо буцаж очихыг нь зөвшөөрөх хүртэл нисэх онгоцны буудал дээр үлдэхээр шийджээ. Тэрбээр Шанхай руу нисэх оролдлогыг 8 удаа хийсэн ч бүгд бүтэлгүйтэж байсан гэдэг.

Фенг Женгу — Гэртээ ирэхийг нь хориглосон Хятадын идэвхтэн

Мөн Фенг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхаарлыг татахын “Хятадын иргэнийг 8 удаа Хятад улс руу нэвтрүүлсэнгүй” гэсэн бичигтэй футболка өмсөж, 86 хоногийг нисэх онгоцны буудал дээр өнгөрүүлжээ. Улмаар 2010 оны 2 сард Хятадын цагаан сарын өмнө түүнийг эх нутагтаа орохыг нь зөвшөөрсөн аж. Гэхдээ түүнийг гэртээ ирмэгч нь хорионд суулгасан юм.

9 Исса Мохамед — Төрсөн нутгаасаа хөөгдсөн Нигерийн иргэн

Нигерийн иргэн Исса Мохамед 8 жилийн турш Израильд хууль бусаар амьдарч байсан бөгөөд саяхан баригдаж эх орон руугаа буцжээ. Гэвч Нигерийн гаалийнхан түүний бичиг баримтыг хуурамч хэмээн үзэж хил нэвтрүүлээгүй аж. Тэрбээр 2018 оны 11 сараас хойш Эфиопийн нисэх онгоцны буудал болох Аддис-Абебад амьдарч байгаа бөгөөд Израиль, Нигер руу орж чадахгүй байсаар байна.

Исса Мохамед — Төрсөн нутгаасаа хөөгдсөн Нигерийн иргэн

10 Тагнуулын албаны ажилтан асан Эдвард Сноуден - АНУ-аас Орос руу дүрвэжээ

Тэрбээр Америкийн тусгай албаныхны мөрдлөгийн талаарх нууц мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тараасан бөгөөд 2013 оны зунаас эхэлж алдартай болжээ. Гэвч тун удалгүй түүнийг тагнуул хэмээн үзэж бүх орон нутгаар хайж эхэлсэн юм.

Эдвард Сноуден АНУ-аас Хонконг руу, Хонконгоос Москвад очиж 39 хоногийг Шерметьево нисэх онгоцны буудалд өнгөрүүлсэн ба Эквадорын улс төрийн хорогдох байранд очихоор төлөвлөж байсан ч АНУ-ын засгийн газар түүний бичиг баримтыг хүчингүй болгосон байсан юм.

Тэрбээр 2013 оны 8 сарын 1-нд Орост түр хорогдох байранд орж одоог хүртэл тэндээ байгаа бөгөөд өөрийгөө аюулгүй байлгахын тулд яг хаана байгаагаа нууцалдаг гэнэ.

Тагнуулын албаны ажилтан асан Эдвард Сноуден -  АНУ-аас Орос руу дүрвэжээ

13
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()