Тавдугаар сарын зурхайгаа уншаарай!

2019-04-30, 17:36
71,068

4-р сард таны амьдралд ямар ч зүйл тохиолдсон бай хамаагүй маргааш шинэ сар эхлэх гэж байна. Тиймээс өнгөрсөн өдрүүдээ ардаа орхиж шинэ бүхэнтэй нүүр тулахад бэлэн байгаарай.  Урин дулаан цаг ирж хүн бүрийн сэтгэл санаа гэгээлэг бодлоор дүүрэн байгаа энэ цаг дор та бүхэндээ ирэх 5-р сарын өрнийн зурхайг толилуулж байна. Од эрхэс таны талаар юу өгүүлэхийг хамтдаа сонирхоцгооё.

Тавдугаар сарын зурхайгаа уншаарай!
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь - Сэтгэл санаагаар бүү унаарай

Энэ сард та бүх анхаарлаа өөрийн зорилгодоо төвлөрүүлэх хэрэгтэй. Зарим үед гэр бүл, хариуцлагын асуудлаас болоод өөрийнхөө санаа бодолд төөрөлдөж магадгүй. Гэхдээ ямар ч хэцүү зүйл тохиолдсон зорилгоосоо няцаж, сэтгэл санаагаар бүү унаарай.

Учир нь та хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, хүссэн бүхэндээ хүрэхэд маш ойрхон байна. Энэ сард гэр бүлийн харилцаа тань ширүүсэх хэдий ч сарын сүүлээр бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй.

Хонь - Сэтгэл санаагаар бүү унаарай

2 Үхэр - Төрсөн сарын мэнд хүргэе

Бүх үхрийн ордныхондоо төрсөн сарын мэнд хүргэе! Та энэ сард төрсөн учир бодсон бүхэн тань санаснаар чинь бүтэх болно. Гэхдээ энэ жил бүх зүйлд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү. Мөн та шинээр танилцаж, уулзсан бүх хүмүүсээсээ гайхалтай мэдрэмж авах болно. Тиймээс шинэ хайртай учирсан бол түүнийгээ бүү алдаарай. Энэ сард гэр бүл, найз нөхөд, амраг хайрттайгаа харилцаагаа сайжруулж, аялал зугаалгаар явж тархиа цэнэглэхийг  зөвлөж байна.

Үхэр - Төрсөн сарын мэнд хүргэе

3 Ихэр - Санхүүгийн асуудлаа шийднэ

“Энэ мөнгө минийх үү, чинийх үү, биднийх үү” гэдэг бодол таны толгойд нилээд удаан эргэлджээ. Энэ нь таныг санхүүгийн хувьд ямар нэг асуудалтай байгааг илтгэж байна. Та хэрхэн амар, хялбар аргаар мөнгө олох вэ гэсэн бодлоо орхиж, юунд мөнгөө зарцуулж байгаагаа олж мэдвэл дээрх асуудлаа хялбархан шийдэж чадна.

Тиймээс энэ сард өөрөө өөртөө дүгнэлт хийж санхүүгийн асуудлаа шийдэхийг хичээгээрэй. Тэгсэн цагт та санхүүгийн эрх чөлөөг мэдэрч, хайр дурлал, гэр бүлийн уур харилцаагаа ч сайжруулж чадна.

Ихэр - Санхүүгийн асуудлаа шийднэ

4 Мэлхий - Үүрнээсээ нисэх цаг болжээ

Өнгөрсөн сар бэрхшээлээр дүүрэн байсан ч та маш их зүйл сурч, мэдэж чаджээ. Тийм ч учраас хэсэг хугацаанд өөрийнхөө “хуяг” дотор яг л хоригдол шиг нуугдсан хэрэг. Гэхдээ энэ сарыг илүү үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэгтээ итгээрэй.

Амьдрал хатуу ч гэсэн өөрийгөө бүх зүйлээс тусгаарлах хэрэггүй. Бусдад сэтгэлээ нээж, шинэ харилцаа эхлүүлэхээс битгий эмээгээрэй. Тэгснээр сэтгэл санаа тань сэргэж, ажил үйлс тань ч бүтэмжтэй байх болно.

Мэлхий - Үүрнээсээ нисэх цаг болжээ

5 Арслан - Найз нөхдийн хүрээллээ тэлнэ

Энэ сард таны үерхэл, нөхөрлөлийн харилцаа их онцгой байх болно. Хуучин найз нөхөдтэйгөө холбоо тогтоож, шинэ хүмүүстэй ч танилцаж, нөхөрлөх болно. Хамгийн гол нь та хүмүүсийг битгий ялгаж харьцаарай. Бүгдэд нь сэтгэлээ нээж, бусдыг байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй шүү. Учир нь тантай учирсан хүн бүр ямар нэг шалтгаантай гарч ирэх ажээ.

Мөн энэ сард олуулаа хөгжилдөхөд хамгийн тохиромжтой байх болно. Учир нь та дараа сард маш завгүй ажиллах төлөвтэй байна. Тиймээс зорилгодоо эрч хүчтэйгээр хүрэхийн тулд дотны хүмүүстэйгээ хамт байж, өөрийгөө жаргалтай байлгаарай.

Арслан - Найз нөхдийн хүрээллээ тэлнэ

6 Охин - Бүх бэрхшээлд бэлэн байгаарай

Хэн нэгэн зураачаас "Та хэрхэн зураг зурдаг вэ?" гэж асуувал, тэд "Зурах гэж буй зүйлээ холоос буюу бүхлээр нь харж зургаа тодорхойлдог" гэж хэлнэ. Яг үүнтэй адил та ч мөн аливаа нэг зүйлийг олон талаас нь харж, шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Итгэж найддаг хүмүүстээ сэтгэлээ хуваалцаж, дотно яриа өрнүүлэх нь зүйтэй.

Зургаан сарыг хүртэл таны амьдрал бага зэрэг замбараагүй байх төлөвтэй байна. Тиймээс өөрт тулгарсан асуудлуудаа сэтгэл хөдлөлөөр бус эрүүл саруул ухаанаар шийдэхийг хичээгээрэй.

Охин - Бүх бэрхшээлд бэлэн байгаарай

7 Жинлүүр - Адал явдлаар дүүрэн байна

5-р сарын 18-ны дараа таны амьдрал цэцэглэж эхлэх нь ээ. Тэр хүртэл тэвчээртэй байх хэрэгтэй шүү. Мөн гэр бүл, найз нөхдөдөө анхаарлаа хандуулахгүй бол танд сэтгэл санааны дарамт учруулж болзошгүй байна.

Энэ сард таныг маш их ажил хүлээж байна. Түүнийгээ ч дагаад олон зүйлд төөрөлдөж магадгүй юм. Гэхдээ битгий шантраарай.

Санхүүгийн хувьд бага зэрэг тогтворгүй байх хэдий ч нарийн төлөвлөгөөтэй байж чадвал тэдгээр асуудлуудаас хол байж чадна.

Жинлүүр - Адал явдлаар дүүрэн байна

8 Хилэнц - Хайр дурлалтайгаа учирна

Одооноос хүмүүсийн сэтгэл санаагаар тоглохоо зогсоогоорой. Бусадтай хүндлэлтэй харьцсанаар таны ажил үйлс бүтэмжтэй байх болно. Мөн ажлын байран дээрээ эерэг энерги түгээснээр илүү үр бүтээлтэй ажиллаж чадна.

Энэ сард та шинэ хүмүүстэй танилцаж, хүсэн хүлээсэн хайр дурлалтайгаа учрах болно. Бүх зүйлийг тэгээс нь эхэлж, чин сэтгэлээсээ байж чадвал хувь заяа таныг харамгүй шагнана гэдгийг санаарай. Сарын сүүлээр ашиг орлого нэмэгдэх төлөвтэй байна.

Хилэнц - Хайр дурлалтайгаа учирна

9 Нум - Энэ сард та ажлын үр шимээ харамгүй хүртэнэ

Хэдийгээр та өөрөө мэдэхгүй байгаа ч гэсэн өдөр бүр хийж буй зүйлс тань маш зөв байсныг удахгүй ойлгох болно. Ажил хийвэл ам тосодно гэдэг үг энэ сард биеллээ олох нь ээ. Саад бэрхшээл тохиолдсон ч эргэн тойронд байгаа хүмүүс тань туслах тул санаагаа чилээх хэрэггүй. Тиймээс хайртай дотны хүмүүстээ санаа тавихаа бүү мартаарай.

Энэ сард та маш олон “бэлэг” авах учир баярласан талархсанаа нуулгүй илэрхийлж байх хэрэгтэй шүү.

Нум - Энэ сард та ажлын үр шимээ харамгүй хүртэнэ

10 Матар - Эрч хүчээ сэлбэ

Энэ сард та сэтгэл санаагаа аль болох тайван байлгах хэрэгтэй. Бусдаас сэтгэл санааны дэмжлэг авснаар таны урам зориг нэмэгдэх болно. Зуны 3 сар эрч хүчтэй байхын тулд та одооноос энергиэ нөөцлөх хэрэгтэй шүү. 

Мөн та бага насыг чинь санагдуулах нэгэн онцгой хүнтэй уулзах бөгөөд тэр хүн танд их зүйлийг ойлгуулах болно. Энэ сар дуусахаас өмнө агаарт гарч амрахыг хичээгээрэй.

Матар - Эрч хүчээ сэлбэ

11 Хумх - Тэвчээртэй бай

5-р сар хумхын ордныхны хувьд маш ойлгомжгүй байх болно. Бүх зүйл эрээн бараан, уур бухимдлаар дүүрэн байх хэдий ч та цог золбоолог зангаараа дээрх бүх асуудлыг даван туулж чадна.

Гэхдээ энэ сард тулгарах саад, бэрхшээл бүхэн танд ямар нэгэн зүйлийг шинээр зааж сургах ажээ. Тиймээс бүх зүйлийг эергээр хүлээж аваарай. Хэрвээ та аливааг эмзэг, бага зэрэг уур бухимдалтай хүлээж авбал амьдралын шалгалтыг муу давлаа л гэж ойлгоорой.

Хумх - Тэвчээртэй бай

12 Загас - Онцгой хүнтэй учирна

Энэ сард шалтаг тоочиж, бууж өгч, гуниглаж болохгүй хүмүүс бол загасны ордныхон юм. Учир нь 5-р сар таны хувьд энэ жилийн хамгийн хүнд үе байх ажээ. Гэр бүлийн харилцаа, ажил, санхүүгийн тал дээр ухаалаг байж чадвал сэтгэл санаагаар бага унах болно.

Гэхдээ таны амьдрал хайр дурлал, романтик үйл явдлаар дүүрэн байна. Од эрхэс загасны ордныхонд таамаглаагүй онцгой нэгнийг илгээх нь ээ.

Загас - Онцгой хүнтэй учирна

33
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()