Зөвхөн Америкт л харж болох зүйлс

Хэрвээ та нэг газраа олон жилийн турш амьдарсан бол юм бүхэн хэвийн санагдах нь мэдээж. Харин гадны улс орон руу очих үедээ “Энэ яг юу вэ, яах ёстой юм бэ” гэж уулга алдах нь бий. Тэр тусмаа танд Америк улсын юм бүхэн  хачин жигтэй, сонин санагдах болно шүү.

Зөвхөн Америкт л харж болох зүйлс

9 Захиалсан хоол маш их порцтойгоор ирнэ

Захиалсан хоол нь их хэмжээтэй ирэхэд олон хүмүүс таатай ханддаг. Тэгвэл Америкийн ресторан, түргэн хоолны газруудын 1,4 орчим кг бургер, 50 см-ийн диаметртэй пицца гэх мэт хоолнууд танд аварга том мэдрэмжийг төрүүлэх болно. Хэрвээ та Америкт очвол Маллигийн спорт бар, шарсан махны газрыг зорих хэрэгтэй. Тэнд дэлхийн хамгийн том, 136 кг бургерийг танд санал болгоно шүү. Сүлжээ ресторанууд эрэлтээ нэмэгдүүлэхийн тулд ийнхүү өөрийн гэсэн онцлог хоол, хүнсийг гаргаж, үйлчлүүлэгчдээ татдаг билээ.

Захиалсан хоол маш их порцтойгоор ирнэ

8 Бүхий л хүнс танд хэтэрхий их шарчихсан мэт санагдана

Түүхээс харвал 13 дугаар зууны үеийн Испани, Португалийн хоолны номонд гүн шарсан загасны жорыг оруулсан байдаг. Тэгвэл энэхүү аргыг өнөө цагт улам бүр баяжуулж, 21 дүгээр зууны хүмүүс буцалж буй тосонд хоол хүнсээ шарж идэх болсон билээ. Хэдийгээр улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн уламжлалт шарсан хоолтой боловч Америк шиг бүхнийг шарж, болгож иддэг хүмүүсийг та өөр хаанаас ч олж чадахгүй. Тэнд таны сонгосон хүнсний бүтээгдэхүүний чинь шарсан хувилбар нь заавал байх болно.

Бүхий л хүнс танд хэтэрхий их шарчихсан мэт санагдана

7 Ихэнх зоос нь тоон тэмдэглэгээгүй байдаг

Дэлхийн улс орнуудад зоосон мөнгөө тоон тэмдэглэгээ дээр нь үндэслэж "аравт", "тавьт" гэх мэтээр нэрлэдэг. Харин Америкт зоос бүрт оноосон нэр өгсөн байдаг. Тэд нэг центийн зоосыг пенни, таван центийн зоосыг никел гэж нэрлэдэг ба энэ нэршлүүд нь хийгдсэн металлаасаа хамаардаг. 10 центийн зоосыг дайм /dime/ гэх бөгөөд арван мөнгөний зоос гэсэн латин үгнээс гаралтай. Харин 25 центийн зоосыг дөрөвний нэг буюу "quarter"  гэдэг.

Ихэнх зоос нь тоон тэмдэглэгээгүй байдаг

6 Нийтийн бие засах газрын хаалга доороо үнэхээр том зайтай

Америкийн нийтийн бие засах газар гадныханд үнэхээр жигтэй санагддаг. Учир нь ариун цэврийн өрөө нь хувь хүнд тийм ч тухтай байдаггүй. Зарим хүмүүс энэхүү хаалганы доорх зайгаар ариун цэврийн цаас дамжуулахад хурдан бас амар байдаг үздэг бол гадныхан болон уугуул Америкчуудад заваан мэдрэмж төрдөг гэнэ. Тэр ч бүү хэл, энэ талаар  интернетэд хэлэлцүүлэг өрнөж байсан удаатай.

Нийтийн бие засах газрын хаалга доороо үнэхээр том зайтай

5 Шошго дээрх үнэд НӨАТ оруулаагүй байдаг

Америкт анх удаа ирж буй жуулчид дэлгүүр хэсэхдээ үүнийг хараад ихээхэн гайхдаг. Учир нь шошго дээр байсан үнэ тооцоо хийх үед нэмэгддэг юм. Энэ нь тэд шошго дээрх үнэдээ татвар оруулдаггүйтэй холбоотой аж.

Шошго дээрх үнэд НӨАТ оруулаагүй байдаг

4 Эмийн санд зөвхөн эм зардаггүй

Америкт эмийн санг супермаркеттай андуурах нь наад захын асуудал. Учир нь тэнд эмнээс гадна ариун цэврийн хэрэглэл, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, сонин сэтгүүл, хүүхдийн тоглоомыг давхар худалдаалдаг юм. Энэ эмийн сангууд нь 24 цагаар үйлчилдэгтэй нь холбоотой.

Эмийн санд зөвхөн эм зардаггүй

3 Та таалагдаагүй бэлгээ буцаах боломжтой

Америкт өөрт таалагдаагүй бараа бүтээгдэхүүнээ буцаах боломжтой байдаг. Тэнд 1 сарын эхээр үндэсний буцааж өгөх өдөр болдог ба энэ үеэр хүмүүс зул сарын баяраар авсан таалагдаагүй бэлгээ буцаах боломжтой байдаг юм. Олон дэлгүүр өөрийн бараа бүтээгдэхүүний кодтой байдаг. Гэхдээ дэлгүүр бүрийн журамд зарагдсан барааны кодыг хэр удаан хадгалахыг өөр өөрөөр зааж өгсөн байдаг тул та бараагаа буцаахаасаа өмнө сайтар асууж лавлах нь зүйтэй.

Та таалагдаагүй бэлгээ буцаах боломжтой

2 Хаана ч очсон цайны мөнгө өгдөг

Цайны мөнгө өгөх нь тухайн хүнд үзүүлж буй үйлчилгээг бусдад түгээн дэлгэрүүлэх шалгарсан арга гэж тэп үздэг. Ихэнхдээ үйлчилгээний өртгийн 25 хувьтай тэнцэхүйц мөнгөөр ажилчдын гарыг цайлгадаг аж.

Хаана ч очсон цайны мөнгө өгдөг

1 Хүмүүс нь бараг л амардаггүй

Дэлхийн олон улс орны иргэд удаан хугацаагаар амарч чаддаг. Харин Америкт эсрэгээрээ байдаг юм. Энэ нь заримдаа Америкчууд амарч зугаалж, хүссэн зүйлээ хийж чаддаггүй юм шиг сэтгэгдлийг ч төрүүлдэг. Саяхны судалгаанаас харахад Америкийн ажилчдын 56 хувь нь амрах хугацаандаа ажлынхаа талаар зогсоо зайгүй боддог гэсэн дүн гарчээ. Тэд сайхан амрахын оронд үргэлж мэйл хаягаа шалгаж, ажлын дуудлагад хариулж, оффис дээрээ хүртэл очдог байна.

Хүмүүс нь бараг л амардаггүй

42
таалагдаж байна

25
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()