Гаднаа сэтгэл татам ч дотроо араатнаас өөрцгүй 10 цуврал алуурчин

Одоогоос 2 жилийн өмнө нэгэн залуугийн зураг “хамгийн царайлаг” гэмт хэрэгтэн хэмээн нэрлэгдэж интернет ертөнцөд багагүй шуугиан тарьж байсан. Тэр бол Жереми Микс юм.  Гэмт хэрэг үйлдэж явсан танхай залуугийн амьдрал түүнээс хойш хэвлэлийнхний анхааралд өртөж тэр ч бүү хэл алдартай хүмүүсийн жагсаалтад орсон түүхтэй билээ. Ингээд өөрсдийн царайлаг төрхөөрөө хохирогчдоо уруу татан гэмт хэргээ үйлддэг байсан 10 цуврал алуурчинг танилцуулж байна.

Гаднаа сэтгэл татам ч дотроо араатнаас өөрцгүй 10 цуврал алуурчин

10 Тиаго Хенрики Гомес Да Роча (Tiago Henrique Gomes da Rocha)

Энэ жагсаалтад хамгийн сүүлийн үед нэмэгдсэн хүн болох Бразил гаралтай Тиаго Хенрики Гомес Да Роча нь 2011-2014 оны хооронд 39 хүн дээрэмдэж, буудаж хөнөөсөн аж. Тэрбээр голцуу эмэгтэйчүүд, ижил хүйстэн болон гэр оронгүй хүмүүсийг хохирогчоо болгодог байжээ.Түүний бага насандаа мэдэрсэн бэлгийн дарамт болон эмэгтэй хүнтэй харилцаа тогтоож чаддаггүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон аж.

Тиаго Хенрики Гомес Да Роча (Tiago Henrique Gomes da Rocha)

9 Пол Жон Ноулс (Paul John Knowles)

Гэмт хэргийн түүхэнд "Касанова алуурчин” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Пол Жон Ноулсийг 18-35 гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Тэрбээр 28 настайдаа цагдаагийн баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлсний улмаас цээжин тус газраа буудуулж нас барсан юм. Пол Жон Ноулс нь гадаад үзэмжээрээ бусдыг татдаг байсан ба 7-оос 65 насны хүүхэд, эмэгтэйчүүдийг гэмт хэргийн золиосоо болгодог байжээ.

Пол Жон Ноулс (Paul John Knowles)

8 Вера Ренчи (Vera Renczi)

Вера Ренчи бол түүхэн дэх хамгийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг билээ. Гэвч бусдын харцыг булаасан эл бүсгүй дурлалт залуусаа хордуулж хөнөөдөг байжээ. Тэрбээр хоёр нөхөр, хэд хэдэн дурлалт залуусаа хороосон ба хэргийг нь илчлэх гэж оролдсон хүүгээ хүртэл алсан юм. Энэ нь түүнийг хар сүйт бүсгүй гэж нэрлэхэд хүргэжээ. Нийт 35 хүн алсныхаа дараа үзэсгэлэнт цуврал алуурчин өөрийгөө хордуулж амиа егүүтгэсэн юм.

Вера Ренчи (Vera Renczi)

7 Иоран Ван Дер Слот (Joran Van Der Sloot)

Тэрбээр 17 настайдаа 2005 онд үйлдсэн хүн амины хэргээ 5 жилийн турш нуун дарагдуулж хожмоо баригдсан юм. Иоран Ван Дер Слот  тухайн үед нэг ангид суралцдаг байсан хүүхдээ теннисний цохиураар гэмтээж аминд нь хүрч байжээ. Тэрбээр газрын теннисний спортод амжилт гаргасан сайн сурагчдын нэг байсан ч үйлдсэн гэмт хэрэг ирээдүйг нь түүнээс булааж 28 жилийн хорих ял сонссон юм.

Иоран Ван Дер Слот (Joran Van Der Sloot)

6 Чарлин Уиллиамс (Charlene Williams)

Улаан үст сайхан бүсгүй Чарлин Виллиамс 1978-1980 оны хооронд нөхөртэйгөө хамтран 10-аад хэрэг үйлджээ. Түүний нөхөр болох Армонд цуутай мөрийтэй тоглоомчин байсан бөгөөд нууц цуст бүлэглэлийн гишүүн байсан юм. Чарлин Виллиамсын гоо үзэсгэлэн Армондын харгис, хэрцгий зантай нийлж, тэд залуу охидыг ёс бусаар хороодог байжээ. 1984 онд тэдний хийсэн хэргүүд ил болж Чарлин 16 жил 8 сар хоригдох ял авч, Армонд цаазаар авах, насаараа хоригдох ял сонссон ч 2002 онд 56 насандаа ходоодны хорт хавдраар нас баржээ.

Чарлин Уиллиамс (Charlene Williams)

5 Элизабет Батори (Elizabeth Bathory)

Өөрийн гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийн тулд зүй бус гэмт хэрэг үйлддэг байсан Элизабет Батори бол 1580 онд амьдарч байсан Унгарын тайжийн эхнэр юм. Тэрбээр 600 охидыг хөнөөсөн хэмээн тэмдэглэгдсэн байдаг ба онгон охидын амийг хөнөөж цусанд нь биеэ угаах гаж зан үйл үйлддэг байжээ.

Элизабет Батори (Elizabeth Bathory)

4 Чарльз Мансон (Charles Manson)

Чарльз Мансон нь “Гэр бүл” нэртэй бүлэглэлээрээ залуусын тархийг угааж, харгис гэмт хэрэг үйлдэхэд турхирдаг байсан юм. Тэрбээр Холливүүдийн элитүүд болон алдарт найруулагчийн эхнэр Шэрон Тейт нарын нийт 8 хүнийг хороох гэмт хэргийг зохион байгуулж байжээ. Хэдийгээр өөрийн гараар гэмт хэрэг үйлддэггүй байсан хэдий ч бусдыг өдөөн хатгаж, гэмт хэрэг хийхийг нь дэмжиж байсныхаа төлөө тэрбээр 1-р зэрэглэлийн гэмт хэрэгтэн болж чадсан юм. Түүний үзэл баримтлалыг шүтэн биширдэг хэд хэдэн бүлгэм одоо ч байдаг гэнэ.

Чарльз Мансон (Charles Manson)

3 Пол Бернардо болон Карла Хомолка (Paul Bernardo & Karla Homolka)

Түүхэнд “Кен, Барби 2” гэж тэмдэглэгдсэн гэмт хэрэгтэн хосууд багаасаа л харгис хэрцгий үйлдэлтэй байжээ. Паул үзэсгэлэнт бүсгүй Карлатай дэр нэгтгэж, аймшигт хэргүүдээ хамт хийх болсон бөгөөд тэд аз жаргалтай гэр бүлийн дүр эсгэж гудамжинд яваа өсвөр насны охидыг гэртээ хуурч авчирдаг байсан юм. Улмаар 3 удаагийн гэмт хэрэг үйлдэж хүний аминд хүрчээ. Тэд шүүхийн өмнө харгис үйлдлийнхээ бурууг аз жаргалгүй хосын харилцаандаа тохсон байдаг. Хийсэн хэргийнхээ төлөө Карла 12 жилийн ял авч Паул насаараа хоригдох ял сонссон юм. 2005 онд Карла шоронгоос суллагдсан гэдэг.

Пол Бернардо болон Карла Хомолка (Paul Bernardo & Karla Homolka)

2 Тед Бунди (Ted Bundy)

Гаднаа сэтгэл татам, царайлаг ч дотроо өршөөлгүй харгис хэрцгий тэрбээр 1970-аад оны үед Америкийн хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрт 30-аад эмэгтэйг зэрлэгээр хөнөөсөн юм. Тед Бундигийн гэр бүлийн амьдрал тун ээдрээтэй байсан ба эгч нь үнэндээ түүний төрсөн ээж нь байжээ. Хэдийгээр багадаа хайр халамжаар дутаж өсөөгүй ч Тед Бунди гал тогоон дахь бүх хутгаа хулгайлж, авга эгчийнхээ унтдаг байсан орны доогуур нууж байсан гэдэг. Мөн сэтгүүл дээр гарсан аллагын хохирогчдын сэтгэл сэрдхийлгэм зургуудыг цуглуулах дуртай байжээ. Сэтгэл судлаачид “Тэр иймэрхүү аллагын түүхүүдийг уншиж бэлгийн дур хүслээ хангадаг байсан” хэмээн үздэг. Улмаар 1989 онд Флорида мужийн нэгдсэн хорих газарт түүнийг цахилгаан сандал дээр суулган цаазаар авсан юм.

Тед Бунди (Ted Bundy)

1 Ричард Рамирез (Richard Ramirez)

Загвар өмсөгч шиг төрхтэй “шөнийн ангууч” болох Ричард Рамирез нь 13 жилийн хугацаанд 25 удаагийн хүн амины хэрэг үйлджээ. Тэрбээр мэдүүлэгтээ хар домын тахил үйлдэх зорилгоор тэдгээр гэмт хэргийг хийсэн гэж хэлж байсан юм. Мөн 1996 онд шоронд байхдаа сэтгүүлч Дореен Лиоутай хуримаа хийсэн нь түүнийг бусдын сэтгэлийг татагч байсныг илтгэдэг. Гэвч тэрбээр 2013 онд цусны цагаан эсийн хорт хавдраар нас баржээ. 

Ричард Рамирез (Richard Ramirez)

15
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()