Англичууд хөгжилтэй арга хэрэглэн эвдэрхий замыг засуулж дөнгөжээ

Их Британийн Мидлсборо хот дахь автомашины зам дээр хэд хэдэн нүх үүсээд 3 жил болжээ. Хотын захиргаанаас тэдгээрийг засах талаар ямар ч арга хэмжээ аваагүй учир нэр нь үл мэдэгдэх иргэн тэдгээрийн дээр эр бэлэг эрхтний зураг зурсан байна. 

Англичууд хөгжилтэй арга хэрэглэн эвдэрхий замыг засуулж дөнгөжээ
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Эдгээр нүхнүүдийг 2019 оны 4-р сар гэхэд бөглөсөн бөгөөд тус хотын төлөөлөгч: "Хотын иргэдийн амар тайван байх нөхцөлийг хангахын үүднээс бид шат дараатай арга хэмжээ авч байгаа. Бид одоогоор Аклам дүүрэгт завсар хийж байгаа ч хажуугийн Фэйн дүүрэгт ийм хэрэг гарсан гэдгийг дуулаад хүн хүч гарган тэдгээр нүхнүүдийг бөглөсөн байгаа" гэж мэдэгджээ.

Харин Мидлсборо хотын оршин суугч Брэд Николсон: "Энэ нүхнүүдийг бөглөлгүй 3 гаран жил болсон. Тэгтэл одоо бөглөчихөж. Энэ бол тэр зурагны л хүч. Хотын захиргаандаа мөн талархал илэрхийлье" гэж хэлжээ. 

Замын нүхийг бөглүүлэхийн тулд ийм арга хэрэглэж байгаа анхны тохиолдол бол энэ биш юм. 2019 онд Манчестер хотод бас нэгэн үл мэдэгдэх эрхэм хэд хэдэн нүхэн дээр бэлэг эрхтний зураг зурж байжээ. 

Хэдийгээр зохисгүй үйлдэл ч гэсэн машин зам нь бүтэн болсон тул хотын иргэд тэрхүү "гудамжны зураг"-т тун найрсгаар хандаж байгаа аж.

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()