Хэрхэн ухаантай харагдах вэ?

2019-05-01, 17:10
2,136

Орчин үед хүн бүр л ухаантай харагдахыг хүсдэг болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ зарим хүмүүс хэт их хичээж байгаад бусдын өмнө эвгүй байдалд орох нь бий. Тийм учраас ухаантай харагдах чадварт суралцахад тань тус болох зарим аргуудыг танилцуулж байна.

Хэрхэн ухаантай харагдах вэ?

1. Сэтгэл хөдлөлөө илэрхийл

Аливаа хүн бусдын өмнө өөрийгөө хэрхэн илэрхийлж байна вэ гэдэг маш чухал байдаг. Худал дүр эсгэж танихгүй нэгний хэлсэн ухаалаг ишлэлүүдийг хэлэх, арван жилийн сургуульдаа цээжилсэн ямар ч хамаагүй шүлэг, уран зохиолоо уншиж гэх мэт зүйлс бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх нь бий.

Түүний оронд зүгээр л хоолойгоо жаахан өндөрсгөөд, чухал үг, өгүүлбэрээ тод, өргөлттэй хэлэх хэрэгтэй. Мөн ярьж байгаа сэдвийнхээ агуулгад нийцүүлэн сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээ мартаж болохгүй. Гэхдээ хэтрүүлж жүжиглэхгүйгээр хэмжээг нь тааруулж аль болох өөрийнхөөрөө байх нь зүйтэй. 

2. Даруухан хувцасла

Ухаантай хүмүүс хэт маягтай үслэг хувцсаар хэзээ ч гангардаггүй. Мөн хүйсээ гаргасан цамц, богино банзалтай бүсгүй бусдын өмнө гарч ирээд философийн талаар яриад эхэлбэл хэнд ч сонин санагдах болно.

Тиймээс хэрвээ та ухаантай харагдахыг хүсвэл энгийн бас даруухан хувцас сонгохыг хичээ. Энэ нь мэдээж шуудай шиг том хувцас өмсөж, ичингүйрэн доошоо харж, нүүрээ нууна гэсэн үг биш. Харин классик загварын хээнцэр хувцсаар шүүгээгээ мялаах нь хэзээ ч илүүдэхгүй гэдгийг санаарай. 

Хэтэрхий уйтгартай, хэтэрхий энгийн санагдаж байна уу? Гэхдээ таныг харж буй хүн ярианд чинь биш, хүзүүн дээрх шивээс, хувцасны зохицол, хүйсэн дээрх ээмгэнд чинь анхаарлаа хандуулаад байвал таатай санагдахгүй л болов уу?

Тиймээс алдартай, авьяастай, онцгой сэтгэлгээтэй, олон зүйлийг бүтээсэн агуу хүмүүсийн хувцаслалтуудыг нэг удаа ч болов анзаараарай гэж зөвлөж байна.

3. Оройтож унт

Ухаантай хүмүүс оройтож унтаад өдөр босдог талаар та мэдэх үү? Энэ нь шөнийн цагаар ажиллаж өдрийн цагийг унтахад зарцуулдаг ажлаа алдсан хүмүүсийг зөвтгөхийг оролдсон худал зүйл шиг санагдаж байгаа биз? 

Гэхдээ ажлын газрын хүмүүсээсээ арай оройтож унтдаг ажилчдын IQ эрт унтдаг хүмүүсийнхээс хамаагүй өндөр байдгийг баталсан олон судалгаанууд бий.

Тийм ч учраас "Жинхэнэ эр хүнд 4 цагийн нойр л хангалттай байдаг" хэмээн агуу Напелеон хэлсэн байдаг байх.

4. Нүд бол хамгийн чухал зэвсэг

Барууны орныхон аливааг өгүүлж байгаа хүний нүдний харц харилцагчийнхаа анхаарлыг татаж, ярьж буй зүйлдээ бүрэн итгүүлэх чадвартай байх ёстой гэж үздэг.

Яг үнэндээ нүднийхээ тусламжтайгаар бусадтай холбоо тогтооно гэдэг маш төвөгтэй шинжлэх ухаанд тооцогддог. Яагаад гэвэл тухайн хүний нүд рүү хэзээ, хэр удаан харж байгаа нь бус хэрхэн, ямар харцаар харж байна вэ гэдэг нь маш чухал байдаг юм.

Таны нүд ямар ч үед залхсан байдал, уур уцаар, бухимдал, үзэн ядалтыг илэрхийлж болохгүй ба харилцагч чинь харцнаас тань өөртөө итгэх итгэл, сонирхол, сэтгэл хөдлөлийг л олж харах ёстой юм шүү. 

Тиймээс нүдээ дальдчуулж толгойгоо савлуулахаа түр азнаад харцаа тогтоогоод далавчаа дэвээрэй.

5. Санаа зовохоо ихэсгэ

Ухаантнуудын амьдралын хэв маяг эрүүл, зөв амьдрахыг илүүд үздэг хүмүүсийнхээс тэс өөр байдаг билээ. Тийм ч учраас "ухаантай байхыг хүсвэл буруу амьдар" гэсэн хэлц үг бий болсон байх.

Санаа зовж, сэтгэл түгшээх асуудалд нэрвэгдсэн хүмүүс амгалан тайван байдлыг илүүд үздэг хүмүүсээс илүү сайн сэтгэх чадвартай байдаг.

Яагаад гэвэл хэт их мэдлэг, мэдээллээр "үрэвссэн" тархи гадны нөлөөнд амархан хариу үйлдэл үзүүлж, түүнээсээ болж хоромхон зуурт хямарч, хяналтаа алдах магадлалтай байдаг. Үүнээс үзэхэд алдар гавьяа нь дуурсагдсан олон тооны ухаантнууд ааш зан муутай, уур уцаар ихтэй байсан талаарх мэдээллүүд оргүй худал биш бололтой.

6. Инээмсэглэ

Хөмсгөө зангидсан, уур уцаартай хүн бусдын анхаарлыг татаж, өөртөө хэн нэгнийг ойртуулах нь маш ховор байдаг.

Хошин шогийн мэдрэмжтэй, үргэлж инээмсэглэж явдаг хүмүүс ихэвчлэн хурц ухаантай байдаг ба хэрэв ямар нэг хүн зүгээр л нэг шүхрээр нисэж буй муурны бичлэгийг үзээд инээмсэглэж байвал түүний хошин шогийн мэдрэмжийг хэвийн гэж ойлгож болох гэнэ шүү.

Мөн та ухаантай харагдахыг хүсвэл өөрийнхөө алдаа, бүтэлгүйтлийг бусадтай хуваалцаж тэдэнтэй хамт өөрийгөө шоолж, чин сэтгэлээсээ инээхэд суралцах хэрэгтэй юм.

7. Биеэ удирд 

Мэдээж ганц инээмсэглэлээр бүх асуудал шийдэгдэхгүй бөгөөд нуруу эгц, гар чанга, харц шулуун байх хэрэгтэй юм. Та хэдий чинээ шийдэмгий, өөртөө итгэлтэй харагдана төдий чинээ бусад хүмүүст хүндлүүлэх болно.

Хэдийгээр эмзэг, мэдрэмтгий, зөөлөн сэтгэлтэй хэрнээ маш ухаантай хүмүүс байдаг ч гэсэн тэдгээр хүмүүс бусдын итгэлийг олохын тулд маш их хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог гэнэ.

8. Зүгээр л өөртөө итгэ

Яг үнэндээ ухаантай харагдахын тулд эхлээд өөрийгөө ухаантай гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байдаг. Цагийн эрхээр таны авьяас чадвар улам нэмэгдэн бэхжиж, хөгжсөөр байх ба аяндаа таны амжилтад сөрөг үзэл бодол, өөрийгөө голох байдал, бусдын яриа, шүүмжлэл гэх мэт зүйлс нөлөө үзүүлэхээ болино. Гэхдээ түүний тулд төлөө маш их  хөдөлмөрлөж, хичээх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()