Ганцаараа байхдаа хахвал яах вэ?

Гай хэлж биш хийсэж ирдэг гэдэг. Үүнтэй адил хэнд ч хахах аюул тохиолдож болох юм. Хэрвээ тэрхүү ноцтой нөхцөл байдалд эргэн тойронд чинь хүн байхгүй байвал үхэх ч эрсдэлтэй байдаг гэдгийг санаарай. Тиймээс ганцаараа байхдаа хахах үед ямар арга хэмжээ болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Ганцаараа байхдаа хахвал яах вэ?

1 Хамгийн түрүүнд анхаарах зүйлс

Хахаж байхдаа хамгийн чухал нь тайван байх хэрэгтэй. Хэрвээ та сандарвал нөхцөл байдлыг улам дордуулах болно. Байгалиас ийм үед тус болно хэмээн бидэнд ханиалгах рефлекс заяасан байдаг учраас  та аль болох сайн ханиалгахыг хичээ. Мөн хоолойндоо орсон зүйлээ авах гэж ам руугаа гараа хийх хэрэггүй. Ингэснээр тээглэсэн зүйлээ улам цааш чихэх аюултай. 

Хамгийн түрүүнд анхаарах зүйлс

2 Хатуу зүйл дээр хэвлийн дээд хэсгээрээ уна

АНУ-ын түргэн тусламжийн төвийн сургагч Георгий Бударкевич "Хэвлийн дээд хэсгээрээ хатуу объект дээр унаарай. Унахдаа хамгийн гол нь хөлөө сул тавих хэрэгтэй. Хэвлийд үзүүлсэн даралт нь уушгинд хүрч тэндээсээ хоолойгоор дамжиж гацсан зүйлийг хөөж гаргах болно. Аврагчид энэ аргыг хамгийн үр дүнтэй гэж үздэг юм" гэж хэлжээ.

Хатуу зүйл дээр хэвлийн дээд хэсгээрээ уна

3 Хаймлихийн аргыг хэрэглэ

Нэг гараа атга. Дараа нь хэвлийнээс 2-3 см-ийн дээр хэсэгт атгасан гарынхаа эрхий хуруугаар хатгаарай. Дараа нь нөгөө гараа атгаад эхэнд тавьсан гар руугаа цохих хэрэгтэй.

Гэхдээ хахаж буй хүн хүчил төрөгчийн дутагдлаас болж их хүч гаргаж чаддаггүй учраас энэ аргыг тийм ч үр дүнтэй гэж үздэггүй аж.

Хаймлихийн аргыг хэрэглэ

4 Газар хэвт

Өвдөг дээрээ суугаад газарт гараараа тул. Дараа нь 2 гараа тэлээд цээжээ газарт хүргэ. Ингэснээр уушгинаас ирж байгаа даралт нэмэгдэж хоолойд гацсан зүйлийг зайлуулах болно. 

Энэ арга онолын хувьд үр дүнтэйд тооцогддог ч 100 хувь найдвартай гэсэн баталгаа байхгүйг санаарай. 

Газар хэвт

БОНУС: Хэрхэн хахахгүйгээр идэх вэ?

  • Хоолоо жижгээр хазаад сайтар зажилж ид. Ингэснээр хахах эрсдлийг бууруулна.
  • Идэж байхдаа алхаж болохгүй.
  • Идэж байхдаа шингэн зүйл уугаарай.
  • Хамгийн гол нь яарч идэж болохгүй. Ялангуяа жижиг хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүн ч хоолойд тээглэх боломжтойг санаж байх хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө хоол идэж байхдаа сандарснаа мэдэрвэл гүнзгий амьсгаа аваад тайвшраарай. 

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()