"Facebook" удахгүй ингэж өөрчлөгдөнө

2019-05-02, 15:38
7,281

"Facebook" компани нь дотроо олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй бөгөөд одоогоор үндсэн цахим сүлжээний платформ болох "Facebook", "Instagram" виртуал ертөнцийн төхөөрөмж бүтээгч "Ocolus Rift" зэргийг эзэмшиж байна. 4 сарын 30-нд болсон "Facebook" хөгжүүлэгчдийн "F8" хурлын үеэр Ерөнхий захирал Марк Зукерберг нь "Facebook", "Instagram" болон "Whatsapp" зэрэг аппликэйшнууд ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж, юуг гол зорилгоо болгон ажиллах талаараа танилцууллаа. Уг хурлаар сүүлийн үед үүсээд буй мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын сэдвийг ч хөндсөн юм. 

"Facebook" удахгүй ингэж өөрчлөгдөнө

1 "Facebook"-ын загварын шинэчлэл

"FB5" хэмээн нэрлэгдэх шинэчлэлийг Марк Зукерберг танилцуулсан бөгөөд энэ нь фэйсбүүкийн ерөнхий загварыг өөрчлөхөөс гадна "News Feed"-д  гарч ирдэг найзуудын мэдээллийг багасгаж хэрэглэгчийн "Groups" болон "Event"-ийн мэдээллүүдийг түлхүү нэмэгдүүлэх аж.

Ингэснээр хүмүүст хүрэх хуурамч болон хэрэггүй мэдээллүүд багасгах ба шинэ найзтай болох төрөл бүрийн боломжууд нээгдэх аж. "Android" болон "iOS" үйлдлийн системийн шинэчлэл болон үндсэн вебсайтын шинэчлэл ирэх саруудад хийгдэх юм.

"Facebook"-ын загварын шинэчлэл

2 "Facebook Messenger" - Дотны найзууд дээр төвлөрнө

Үндсэн "Facebook"-ээс гадна "Messenger" ч гэсэн шинэчлэгдэх бөгөөд найзуудтайгаа харилцахдаа тусгай мессежүүдийг илгээх боломжтой болох аж. Энэ үйлчилгээ нь интерфэйсээс гадна "iOS" болон "Android" системийн аппликэйшныг шинэчилж илүү жижиг хэмжээтэй болгох юм. Мөн энэ оны сүүлээр "Windows" болон "Mac" компьютеруудад зориулсан "Messenger" програмыг танилцуулах гэнэ.

"Facebook Messenger" - Дотны найзууд дээр төвлөрнө

3 "Instagram"-ийн шинэ горимууд

Сүүлийн үед хэрэглэгчдийн хүрээгээ тэлж буй энэхүү аппликэйшн нь гэрэл зурагчид, график дизайнер гэх мэт уран бүтээлч хүмүүсийн бүтээлүүдээ олонд түгээх болон томоохон компани корпорацуудын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах платформ болсон билээ.

Тэр ч утгаараа ирээдүйд гарах шинэчлэлт нь илүү бүтээлч байдлыг дэмжих гэнэ. Камерын шинэ интерфэйс нь зураг болон бичлэгийг илүү хялбар аргаар түгээх ба шинээр нэмэгдэж буй "Create Mode" нь маш олон боломжуудыг нээж өгөх аж. Мөн хэрэглэгчийн зураг бичлэгийн "Like"-ийг нуух шинэ горимыг туршиж байгаа бөгөөд энэ нь оруулсан бичлэг, зурганд хэрэглэгчдийн анхаарлыг илүү төвлөрүүлэх зорилготой юм.

"Instagram"-ийн шинэ горимууд

4 Нууц "crush"

"Facebook" болзооны шинэ үйлчилгээ болох "Secret Crush"-ыг танилцуулсан нь одоогоор 14 улсад ашиглагдах боломжтой байгаа юм. Хэрэглэгч өөрийн "Facebook" найзуудаасаа харж явдаг хүнээ тусгай жагсаалтад оруулах бөгөөд хэрэв нөгөө хүн нь мөн адил өөрийн жагсаалтдаа нэмэх юм бол тухайн 2 хүний хооронд холбоос үүсэж мэдээлэл ирэх аж. Мөн болзооны профайл үүсгэж, шинэ хүнтэй танилцаж болзох боломжтой юм.

Нууц "crush"

5 Шинэ үеийн виртуал ертөнц

Виртуал ертөнцийн томоохон төлөөлөгч болох "Oculus" өөрийн шинэ 2 төхөөрөмжийг танилцуулсан нь "Oculus Quest болон Oculus Rift S" юм. 5 сарын 21-нээс эхэлж худалдаалагдах энэ 2 төхөөрөмж нь тус бүр 399$ үнэтэй. Өмнөх загваруудтай нь харьцуулахад хэрэглэгчийн тохиргоо системийг шинэчилсэн бөгөөд хүчин чадлыг нь ихэсгэжээ. 

Шинэ үеийн виртуал ертөнц

6 "Ирээдүй бол нууцлал"

Марк Зукерберг "Mark Zuckerberg" нэгэн хурлынхаа үеэр  "Нууцлал, мэдээллийн аюулгүй байдал талаасаа бид тийм ч сайн нэр хүндтэй биш байх" хэмээн хошигнож байсан бөгөөд ирээдүйн төлөвлөгөөгөө "Төрөл бүрийн цахим сүлжээг хот гэж үзвэл түүнд төв талбай байх ёстой. Үүний нэгэн адил цахим сүлжээнд хувь хүний орон зайг илтгэх гэр орон шиг нь зүйл байх ёстой" хэмээн тайлбарлаж байсан. Мөн ирээдүйд хийгдэх шинэчлэл, өөрчлөлтүүд нь хэрэглэгчдийн нууцлал, хувийн харилцааг илүү анхаарах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг гол зорилгоо болгоно гэдгийг онцолсон юм.

"Ирээдүй бол нууцлал"

"Freedom From Facebook" хөдөлгөөний тэргүүн Сара Миллер энэхүү хурлын талаар "Марк Зукербергийн мэдээллийн аюулгүй байдлын талаар хэлсэн үгс болон гаргаж буй шийдвэр нь инээдтэй зүйл юм. Энэхүү өөрчлөлтүүд нь "Facebook"-ийн нийгэмд үзүүлж буй хор хөнөөлийг олон нийтээс нуух цаашлаад ардчилал, хүний үг хэлэх эрх болон мэдээллийн чөлөөтэй байдлыг хязгаарлах болно. Хэрэв бид арга хэмжээ авахгүй бол ямар нэг компани, цөөхөн тооны хүмүүст их хэмжээний эрх мэдэл очих болно" хэмээн хэлжээ.

"Freedom From Facebook" хөдөлгөөн нь "Facebook"-ыг хүчтэй эсэргүүцдэг бөгөөд "Нэг компанид  их хэмжээний хувийн мэдээлэл хадгалагдах нь хэсэг бүлэг хүмүүсийг илүү хүчирхэг болгож, нийгмийн харилцаа, цахим орчинд бусдыг удирдах эрхтэй болгох болно" хэмээн шүүмжилдэг юм.

13
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()