Кайли Женнерийг 21-хэн насанд нь тэрбумтан болгосон 10 шалтгаан

23 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан Фейсбүүкийн үүсгэн байгуулагч алдарт Марк Зукербергийн рекордыг 21 настай Кайли Женнер саяхан эвдсэн билээ. Тэгвэл түүнийг ийм гайхам амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн болохыг хамтдаа сонирхоцгооё.

Кайли Женнерийг 21-хэн насанд нь тэрбумтан болгосон 10 шалтгаан

1. Кайли бол компанийнхаа цор ганц эзэмшигч

Тэрбээр олон жилийн туршид хадгалж хуримтлуулсан 250.000 доллароо өөрийн уруулын будагны үйлдвэрлэлд зарцуулж "Kylie Cosmetics" компанийг үүсгэн байгуулсан юм. Энэхүү компани долоохон ажилчидтай бөгөөд тэдний нэг нь Кайлигийн менежер болох Крис буюу ээж нь юм. Тэд хэдий цөөхүүлээ ч гэсэн компанийн бүх ажлыг нуруун дээрээ үүрч , түүний арыг нь гайхалтай сайн хариуцдаг байна. 

2. Кайли өөрийн бүтээгдэхүүнүүдээ өөрөө сурталчилдаг

Маш богино хугацаанд дэлхий нийтийг доргиосон Кайлигийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн алдар хүнд анх уруулын будагны үйлдвэрлэлээс эхэлж байсан. Кайли Женнер өөрийн эгдүүтэй бумбагар урууландаа ямар ч мэс хүргээгүй гэж баталдаг ба тэрбээр өөрийн нэрийн уруулын будаг болон харандааны тусламжтайгаар ийнхүү том харагдуулдаг гэжээ. Энэ нь ч охид бүсгүйчүүдийн анхаарлыг хормын төдийд татаж уруулын будагных нь борлуулалтыг гэрлийн хурлаар өсгөсөн юм.

3. Кайли 15 наснаасаа эхлэн биеэ даасан

Тэрбээр бүр жаахан охин байхаасаа л бие даан амьдрахыг эрмэлздэг байжээ. Тийм ч учраас эцэг, эх нь түүнийг 15 нас хүрмэгц өөрөө хөдөлмөрлөж,  олсон мөнгөө хэмнэж сурах хэрэгтэй гэж сануулахад тэрбээр огтхон ч гомдоогүй гэнэ. Кайли Женнер эцэг, эхийнхээ үгийг дуулгавартай нь аргагүй сонсож тэр даруйдаа хөдөлж эхэлжээ.

4. Кайли маш олон компанитай гэрээ байгуулсан

Кайли Женнер болон түүний гэр бүлийнхэн "Кардашьяны гэр бүл" зурагтын шоуны оролцогчид хэвээрээ байгаа билээ. Шоу эхлэх үед Кайли 10 настай байсан бөгөөд тухайн үед тэрбээр өөрийн нэрийн хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компаниудтайгаа аль хэдийн гэрээ байгуулчихсан байсан аж.

5. Реалити шоунд оролцсон

Одоогийн байдлаар "Кардашьяны гэр бүлийнхэн" шоуны 16-р цуврал гарч байгаа бөгөөд энэхүү шоу нь маш өндөр рейтингтэй зурагтын цуврал юм. Түүнээс гадна 2017 онд Кайли Женнер өөрийн амьдралыг харуулсан тусдаа шоуны гол дүр болсон нь чамгүй их хандалттай байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрийн сая сая үзэгчидтэй түүний шоунууд Кайлид маш их хэмжээний орлого авчирдаг.

6. Кайли Женнер бол сошиал ертөнцийн алдартан.

Кайли Женнер бол инстаграмын жинхэнэ од билээ. Залуу тэрбумтан өдөр бүр өөрийн амьдралын сонирхолтой үйл явдлуудаа олон мянган сая дагагчидтайгаа хуваалцдаг. Гэсэн хэдий ч тэрбээр юуны талаар хэзээ ярих, ямар үед юу мэдээлэхээ маш сайн мэддэг. Жишээ нь гэхэд л давхар биетэй болсон талаараа нийтэд аль хэдийн зарлачихсан залуу бүсгүй маань охиноо төртөл жирэмсэн үеийнхээ ганц ч зургийг нийтлээгүй юм. Түүний инстаграм 132 сая гаруй дагагчтай бөгөөд нийтэлсэн зураг бүр нь хэдэн арван сая лайк цуглуулдаг.

7. Түүний менежер хамгийн шилдэг нь

Кайлигийн ээж Крис Женнерийг Кардашьяны гэр бүлийн толгойлогч гэж хэлж болно. Тэрбээр сайн ээж төдийгүй гайхалтай сайн менежер гэнэ шүү. Хатагтай Крис Женнер өөрийн гэр бүлийг тойрсон олон мянган асуудлуудыг хялбархан шийдэж чаддаг бөгөөд бяцхан охин Кайлигийнхаа төлөө ч маш их зүйлийг хийдэг. Тэрбээр Кайлид ТВ шоугаа ашиглан өөрийн брендээ сурталчлах санааг анх санал болгосон бөгөөд тэдний төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, үзэгчид нь анхны худалдан авагчид нь болж байсан билээ. 

8. Кайлигийн ард шүтэн бишрэгчдээс нь бүрдсэн бүхэл бүтэн арми зогсож байдаг

Кайлигийн талаарх худал, үнэн олон мэдээллүүдэд залуу хатагтай маань өөрийн биеэр тайлбар өгөх дургүй байдаг. Учир нь түүний ар талыг шүтэн бишрэгчид нь бүрэн хариуцдаг гэж хэлж болох бөгөөд хувийн амьдрал, ажил төрлийнх нь тухай мэдээллүүдийг тэд л засаж залруулж, үнэн худлыг дэнсэлж байдаг.

9. Кайли даруу зангаараа өөрийгөө чимдэг

Кайли даруухан зангаараа том эгч нараасаа эрс ялгарч байдгийг та ч бас анзаарсан биз ээ. Мөн тэрбээр хувийн амьдралаа хэт дэлгэсэн зураг тэр болгон нийтлээд байдаггүй ба түүний энгийн хэрнээ нууцлагдмал зан нь бусдын сэтгэлийн маш ихээр татдаг.

10. Кайли бол харилцахад маш таатай хүн 

Кайли Женнер иргэдийн хурлын байнгын зочин гэдгийг та мэдэх үү? Гэвч тэрбээр олны анхаарлын төвд байхыг хүсдэггүй бөгөөд өөрийнхөө болон гэр бүлийнхээ талаарх цуу яриаг тайлбаргүй өнгөрөөх нь зүйтэй гэж үздэг. Харин ажлын журмаар бол зөвхөн хэрэгтэй хүмүүстэйгээ төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу тодорхой бэлтгэсэн орчинд уулздаг байна.

28
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()