Таны гаргадаг байж магадгүй 5 мулгуу үйлдэл

Хүн болгон амьдралдаа ямар нэгэн тэнэг алдаа гаргаж л байдаг. Гэхдээ тэр чинээгээрээ туршлага хуримтлуулж, алдаагаа давтахгүй байхыг эрмэлздэг нь авууштай юм. Хүмүүсийн гаргадаг ухаангүй үйлдлүүд маш олон шалтгаантай байдаг бөгөөд бид бүгд л тэнэг зүйл хийснийхээ дараа харамсаж, өөрийгөө буруутгадаг. Гэхдээ үнэхээрийн соёлгүй, бүдүүлэг гэмээр засаршгүй хүмүүс бас бий. Ингээд таны хэзээ ч хийж болохгүй ухаангүй 5 үйлдлийг танилцуулж байна.

Таны гаргадаг байж магадгүй 5 мулгуу үйлдэл

1 Гэнэт асгарах борооноос нуугдах гэж оролдох

Заримдаа гудманд шүхэргүй алхаж байхад бороо орох үед бидэнд 3 төрлийн сонголт л гарч ирдэг. Нэгд, нөхцөл байдалтайгаа эвлэрч аз жаргалыг мэдрэн цааш үргэлжлүүлэн алхах. Гэхдээ чухал ажил хэргийн уулзалттай үед энэ нь таагүй мэдрэмж төрүүлэх нь ойлгомжтой. Хоёрт, кафе, автобусны буудал эсвэл орцонд бороо зогсохыг хүлээж болно. Угаасаа хувингаар асгаж байгаа мэт бороо удаан үргэлжилдэггүй шүү дээ.

3 дахь арга нь толгойгоо ямар нэг юмаар халхлах. (Хавтас, цүнх, эсвэл уут ч юм уу) Энэ аргыг сонговол та ялгаагүй л норж, хурдан алхсаар замын хажуугийн усанд хувцсаа бохирдуулах болно. 

Гэнэт асгарах борооноос нуугдах гэж оролдох

2 Дурын сэдвээр эмгэнэл илэрхийлэх

Кубын хаа нэгтэй онгоц осолдсон, Японд байгалийн гамшиг тохиосон, Азид газар хөдлөлт болсон гэх мэтчилэн дэлхийн улс орон бүрд янз бүрийн эмгэнэлт явдлууд тохиолддог. Түүнийг ч дагаад цахим орчинд хүмүүс "гашуудаж байна", "ойр дотныхон нь сэтгэлийн тэнхээтэй байгаарай" гэх мэт сэтгэгдлүүдийг бичдэг.

Гэвч хаа байсан Кубд осолдсон онгоцны ар гэрийнхэн таны сэтгэгдлийг олж хараад сэтгэл санаа нь дээрдэх нь юу л бол. Японд цунамид өртсөн хүмүүс фэйсбүүкийн сэтгэгдлүүдийг уншаад цаашид амьд явах урам зориг хүч чадал авч чадах болов уу?

Тиймээс энэхүү сэтгэлийн бус үйлдлээ зогсоох хэрэгтэй юм. Учир нь сэтгэгдэл бичигсдийн ихэнх нь Австри, Австрали, болон Ирланд, Исландыг ялгадаггүй их мэдэгчид байдаг бөгөөд тэд бусдад туслахаасаа илүү сайн хүн болж харагдах хүсэлтэй байдаг.

Дурын сэдвээр эмгэнэл илэрхийлэх

3 Хоцорч байхдаа гудмаар гүйх

Бидэнд хаашаа ч юм яарахдаа хоцрох тохиолдлууд зөндөө гардаг. Гэхдээ энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга байж болох юм.

Та цаг хугацааг үл анзааран шударга зан гаргаж хоцорч байна гэдгээ хэл аль эсвэл маш хурдан гүй. Ихэнх хүмүүс хоцрохоо мэддэг хэрнээ зүгээр л хар хурдаараа гүйж эхэлдэг. Яг үнэндээ тэгэж гүйгээд хэр их цаг хугацаа хожих бол? 1 эсвэл 2 минут? Харин үүний оронд яаж хоцрохгүй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулсан нь дээр юм. 

Хоцорч байхдаа гудмаар гүйх

4 Түгжрэлд сигналдах

Нэг жолоочийн түүхийг ярьж өгье. Түгжрэлд гацаад зогсож байхдаа тэрээр сигналаа удаан хугацаанд нүджээ. Тэгтэл Түгжрэлийн бурхан түүний цөхрөлтгүй сигналдахыг сонсоод өрөвдөж зорьсон газар луу нь ид шидээр шилжүүлж аваачсан юм гэдэг. 

Яг үүнтэй адил түгжрэлд зогсож байхдаа сигналдах нь ямар ч утгагүй, ойлгомжгүйн зэрэгцээ болчимгүй зангийн илрэл байдаг. Учир нь таны түгжрэлд орсон чинь урд талын, тэрний урд талынх, бас тэрний урд талд байгаа жолоочийн буруу биш. Гагцхүү хот төлөвлөлтийнхний болон замаа буруу сонгосон таны л буруу юм.

Гараа савчуулан хажуу эгнээний машины жолооч руу орилж, шүлсээ үсчүүлэн хэрэлдэх нь үндсэндээ таныг л тэнэг байдалд оруулна.

Монголд иймэрхүү үйлдлүүдийг бид өдөр бүр хардаг учраас амьдралын нэг хэсэг аятай хүлээж авдаг болсон гэхэд хилсдэхгүй. Тийм хүмүүсийг соёлжуулах маш хэцүү байдаг тул заримдаа зүгээр л инээгээд тоомжиргүй орхих нь үлгэр дуурайлал болох байх.

Түгжрэлд сигналдах

5 Өөрийнхөө сонсох дуртай хөгжмийг санал болгох

Хэн нэгний орон зайг өөрийн сонсдог дуунуудаараа дүүргэх нь аймшигтай тэнэг явдал юм. Нэг талын чихэвчээ өгөөд энэ дууг сонс гэж тулгахад ихэнх хүмүүс бухимддаг хэдий ч тэд  мэдрэмжээ нуугаад өнгөрөөхийг хичээдэг.

Хөгжим бол яг л гутал шиг гэдгийг санах хэрэгтэй. Олон зуун ширхгээс өөрт таарсан, тухтайг нь сонгож авахтай л адил. Хэн ч дэлгүүрт ороод бусдын ав гэснийг авдаггүй биз дээ. Та шагайны хамгаалалттай пүүз авна гэж шийдсэн хүнд яаж ч ятгаад ч кет авч өмсгөж чадахгүй л болов уу?

Өөрийнхөө сонсох дуртай хөгжмийг санал болгох

20
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()