Таны одоо л хийхгүй бол дараа нь харамсах 5 зүйл

Хүн ер нь намба сууж, насны нар хэвийж эхэлсэн үедээ л урьд нь өөрийн хийсэн зүйлсийг тунгаан бодож, буруу хийсэн зүйл дээрээ харамсаж эхэлдэг. Тэгвэл энэхүү харамсах сэтгэлийг төрүүлэхгүйн тулд яг одоо хийх шаардлагатай 5 зүйлийг танд хүргэе.

Таны одоо л хийхгүй бол дараа нь харамсах 5 зүйл
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Өвөө, эмээгийнхээ ярьж байгаа зүйлийг бичиж, хурааж ав

Нас залуу байхад өвөө эмээ нарын маань яриа яриа уйтгартай, утгагүй мэт санагдах ч нас ахих тусам тэдний үг, зөвлөгөө танд дутагдаж эхэлдэг. Гэвч тэр үед тэд таны хажууд аль хэдийн байхгүй болсон байна.. Тэдний ярьснаас та хамгийн чухал зүйлсийг нь тогтоогоогүй, үл ойшоосон байх магадлалтай.

Гэр бүл, дээд үеийнхээ түүхийг тэмдэглэн авснаар ирээдүй хойч үе тань удам угсаагаа мэдэж, хамаатнуудтайгаа холбоо тасрахгүй байх боломжтой. Та тэдний хэлж байгаатай заавал санал нэгдэх, эсвэл маргах шаардлагагүй. Зүгээр л тэмдэглэл хөтлөхөд хангалттай бөгөөд дараа нь уншихад хүртэл сонирхолтой санагдах болно. Ихэнх хүмүүс хамаатан садантайгаа холбоо тасарсандаа харамсдаг бол та энэ асуудалтай тулгарахгүй байж чадна.

Өвөө, эмээгийнхээ ярьж байгаа зүйлийг бичиж, хурааж ав

2 Илүүг эрэлхийл

Олон жилийн турш нэг албан тушаал, нэг ажил дээрээ ажилладаг хүмүүс гэж бий. Мэдээж тэд тогтмол орлоготой, жилийн эцсээр урамшуулал авах магадлалтай, нэлээд боломжийн амьдарч байгаа мэт танд санагдана. Гэвч эцсийн мөчид өөрийнхөө авъяас чадварыг сориогүй, амьдралаа дэмий үрсэн мэт мэдрэмжийг авна. Залуудаа би өөрийгөө сорихгүй яав даа гэсэн бодол төрнө.

Тиймээс яг одооноос эхлэж өөрийнхөө сонирхлын дагуу азаа үзэж, хийж үзээгүй, хийхийг хүсдэг зүйлээ хийж болно. Амьдрал гэдэг тааварлашгүй зүйл гэдэгтэй санал нэгдээрэй.

Илүүг эрэлхийл

3 Өөртөө төдийгүй бусдад тустай зүйлсийг хий

Мэдээж, өөрийнхөө аюулгүй, тухтай байдлыг нэгдүгээрт тавих нь буруутгаж боломгүй зүйл. Гэхдээ зөвхөн амиа хичээх нь танд аз жаргалыг авчрахгүй бөгөөд бусдад ч гэсэн туслах нь зүйтэй. Хэн нэгэнд сайхан зүйл хийсэн гэж бодох нь танд аз жаргалыг авчрах болно.

Тэгвэл юунаас эхлэх вэ? Өөрийн эргэн тойрноос эхлэхэд л хангалттай. Найздаа тусал, гэрээ цэвэрлэ, орцондоо гэрэл хийлгэ, гэрийнхээ урд байрлах замыг засварлуулах гэх мэт. Дүүрэг, хорооны удирдлагууд тэднийг шахаж шаардахаас нааш юм хийхгүй гэдгийг санаарай. Энэ улсад амьдрах төлөвлөгөөтэй байгаа л бол гомдоллогч нэгэн биш хариуцлагатай нэгэн байх хэрэгтэй.

Өөртөө төдийгүй бусдад тустай зүйлсийг хий

4 Сорилт үүсгэ

Бидний өвөө, эмээгийн амьдралд дор хаяж нэг удаа ном бичиж, киноны зохиол болгож ч болохоор сонирхолтой, аз сорьсон, аминд тулсан ямар нэгэн зүйл тохиолдсон байгаа гэдэгт мөрийцсөн ч болно. Харин танд энэ төрлийн түүх бий юу?

Энэ тал дээр  ихэнх залуучуудын гаргадаг алдаа нь хүндрэлийг даван туулах зориггүй байдагт оршино. Эрчүүдийн хувьд эхнэр, найз бүсгүй нь уурлах, захирлаасаа таагүй үг сонсох нь хамгийн их хүндрэл мэт санагддаг болсон. Гэхдээ энэ бол маш уйтгартай зүйл шүү дээ. Үүний оронд ганцаараа аялалд явах гэх мэтээр адал явдлыг хайж болно. Амралтын өдөр гэртээ суугаад зурагт үзэх нь энэ бүхнийг орлож чадна гэж үү. Бүхий л амьдралынхаа туршид дөрвөлжин хайрцганд амьдрах хэрэггүй. Таны тусламж хэрэгтэй, байгалийн гамшиг нүүрлэсэн газар очиж туслалцаа үзүүлж болно. Эсвэл археологийн олдвор хайгаад үзсэн ч болно шүү дээ.

Сорилт үүсгэ

5 Эцэг эхтэйгээ ярилц

Гэр бүлийн доторх маргаан ямар ч үед байсаар ирсэн байдаг. Ялангуяа эцэг эхтэйгээ муудалцах нь элбэг тохиолддог билээ. Хүмүүс эцэг эхээ сонгож төрдөггүй хэдий ч тэд хичнээн муу хүмүүс байсан ч танд амьдрал бэлэглэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Магадгүй тэдний байгаа байдал танд таалагдахгүй байгаа улмаас та тэдэнтэй харилцах харилцаа холбоогоо тасалсан ч байж болох юм. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт энэ байдалдаа та харамсах болно. Тиймээс тэдэнтэй ярилцах цаг хугацааг гарга. Өөрийнхөө бүх зүйл сайн байгаа гэдгийг ойлгуулж, төрүүлж өсгөсөнд нь баярлаж, талархал илэрхийлээрэй.

Эцэг эхтэйгээ ярилц

21
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()