Жирэмслэлтээс хамгаалах эртний "ширүүн" аргууд

Бид эртний хүмүүсийн амьдралыг төсөөлөхдөө харанхүй, бүдүүлэг байсан гэж боддог. Тэр дундаа бие сэтгэлээ барьж чаддаггүй байсны улмаас замбараагүй бэлгийн харьцаанд ордог байсан гэх мэт. Гэхдээ бодит байдал дээр тухайн үеийн хүмүүс "яаж сэтгэдэг байна аа" гэж уулга алдуулмаар хачирхалтай аргуудыг хэрэглэж жирэмслэлтээс сэргийлдэг байсан гэнэ.

Жирэмслэлтээс хамгаалах эртний "ширүүн" аргууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Тэргэл саран болон шидэт шүлс

Гренландын уугуул иргэд эрт үед эмэгтэй хүн сарнаас болж жирэмсэлдэг байсан гэж итгэдэг байжээ. Тиймээс жирэмслэлтээс хамгаалахын тулд тэд унтахаасаа өмнө сараас нүүр буруулж, гар руу гаа нулимж, гэдсээ арчдаг байсан юм. Учир нь унтахаасаа өмнө сар руу харчихвал сар тэдэнд хүүхэд өгнө гэж итгэдэг байв.

Хэрвээ эмэгтэйчүүд нь хүүхэд тээхэд өөрсдийгөө бэлэн боллоо гэж шийдвэл сарны гэрэл доор хувцасаа тайлдаг байсан юм.

Тэргэл саран болон шидэт шүлс

2 Мөнгөн усанд хордох

Олон мянган жилийн түүхтэй Хятад улсын иргэд өөрийн гэсэн жирэмслэлтээс хамгаалах хэд хэдэн аргатай байсан юм. Тэдгээрээс хамгийн айдас хүргэм аргад ургамлын тос, мөнгөн ус хоёрыг хольж хэрэглэх байв. Жирэмслэлтээс сэргийлсэн эмэгтэй хүн тос, мөнгөн ус хоёрын холимгийг өлөн ходоодон дээрээ уух ёстой байжээ.

Мэдээж мөнгөн ус нь хүний биед хортой. Ийнхүү олон удаа мөнгөн ус уувал, хүний биеийн ясанд нөлөөлж улмаар хүүхэд тээх боломжгүй болгодог байсан юм. Магадгүй ийм болохоор нь эртний Хятадууд үүнийг жирэмслэлтээс сэргийлэх үр дүнтэй арга гэж эндүүрч байсан байх.

Мөнгөн усанд хордох

3 Оливын тосоор тослоно

Эртний Грект оливын тос, хуш модны тосыг хольж эр бэлгийн эсийг устгах "спермицид" болгон ашигладаг байжээ. Аристотель энэ аргын тухай өөрийн гар бичмэлүүддээ дурдсан байдаг. Эмэгтэйчүүд маш эрт цагт оливын тос үрийн шингэний нөлөөг бууруулдаг байсныг олж мэджээ. Бэлгийн харьцаанд орсны дараагаар эмэгтэйчүүд оливын тос ашиглан үтрээгээ цэвэрлэдэг байсан аж.

Оливын тосоор тослоно

4 Умайн хүзүүндээ зөгийн бал түрхэх

Бэлгийн харьцаанд орохоосоо өмнө умайн хүзүүндээ зөгийн бал түрхэнэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Эртний Египетэд дээрх аргыг маш түгээмэл хэрэглэдэг байв. Зөгийн бал үрийн шингэнийг нэвтрүүлэхээс сэргийлдэг байна. Тухайн үед эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэхийн тулд зөгийн баландаа натри, матрын ялгадас зэргийн солиотой зүйлс ч хольдог байв. Орчин үед жирэмслэлтээс сэргийлсэн зөгийн балтай бүтээгдэхүүн байдгийг дурдах нь зөв байх.

Умайн хүзүүндээ зөгийн бал түрхэх

5 Талмуд Еврейчүүд жирэмслэлтээс хэрхэн хамгаалдаг байв?

Иудейн шашинтнууд эрт дээр үед эмэгтэй хүний бэлэг эрхтэн рүү цуунд дүрсэн далайн хөвөнг хийх замаар жирэмслэхээс сэргийлдэг байв. Энэ аргыг зөвхөн 3 тохиолдолд л хэрэглэдэг байжээ: хүүхэд төрүүлэхэд хэтэрхий залуу охин, савнаас гадуур жирэмслэхээс сэргийлэх үед, хөхүүл эмэгтэй бэлгийн харьцаанд орох үед тус тус хэрэглэдэг байв.

Сонирхуулахад, өнөөдрийг хүртэл энэ аргыг ашигладаг хүмүүс байдаг ажээ.

Талмуд Еврейчүүд жирэмслэлтээс хэрхэн хамгаалдаг байв?

6 Дүүрэн давсаг

Орчин үеийн латексаар хийсэн бэлгэвч бий болохоос өмнө мал, амьтны давсагийг бэлгэвч болгон ашигладаг байжээ. Хамгийн анх ийм бэлгэвч МЭӨ 3000 онд  Грекийн Минос хааны домогт бичигдсэн байдаг юм. Гомерийн домогт эхнэрээ өөр хүнээс жирэмсэн болохоос сэргийлэхийн тулд Минос хаан эхнэрийнхээ үтрээн дотор ямааны давсаг байрлуулсан гэж бичсэн байдаг. Энэ нь эхнэрээ жирэмсэн болохоос гадна мөн янз бүрийн өвчин тусахаас сэргийлсэн гэдэг юм.

Эртний Ромд ийм төрлийн бэлгэвч хэрэглэсний үр дүнд бэлгийн замын өвчиний тархалт буурсан гэж бичиж тэмдгэлэгдсэн байдаг ажээ. Тухайн үед бэлгэвчийг ихэнхдээ хонь, ямааны давсгаар хийдэг байв.  

Дүүрэн давсаг

7 Чонын шээс

Дундад зууны үед жирэмслэлтээс хамгаалах маш олон янзын арга хэрэглэдэг байжээ. Тэдгээрээс хамгийн хачин жигтэй нь эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орсныхоо гичий чонын шээсэн газар дээр очиж шээх байв. Бас нэг сонин арга нь хээлтэй чонын шээсэн газрыг тойрон гороо хийж, шившлэг унших байв.

Орчин үеийн жирэмслэлтээс хамгаалах эмийг хээлтэй гүүний шээснээс гаргаж авсан эстроген дааврыг дууриалган анх бүтээсэн аж. 1930-аад оны үед хээлтэй гүүний шээс хайх ажил ид моодонд орж байв. Хувин барьсан хүмүүс адуу даган явж гүү нь хэзээ шээх вэ гэдгийг хүлээдэг байжээ.

Чонын шээс

8 Зэрлэг луувангийн цэцэг

МЭӨ III, IV зуунд “Daucus carota” буюу зэрлэг луувангийн үрийг бэлгийн харьцаанд орсныхоо дараа хандалж идэн жирэмслэлтээс хамгаалдаг байжээ. Гэхдээ энэ арга нь огт үр дүнгүй байв.

Үүний сөрөг тал нь юу вэ гэвэл, зэрлэг лууванг "Conium maculatum" гэх өөр хортой ургамалтай хүмүүс ихээр андуурдаг байсанд оршино. Чухам Сократ тэрхүү эндүүрмээр адилхан хортой ургамлаас болж нас барсан юм.  

Зэрлэг луувангийн цэцэг

9 Дэвтээсэн тампон

Тампон нь яг л бэлгэвчтэй адил орчин үеийн бүтээл хэдий ч олон мянган жилийн өмнөөс түүнийг хэрэглэдэг  байжээ. Тампоныг сарын тэмдгийн үеэр ашигладаг боловч жирэмслэлтээс сэргийлэхийн тулд ч ашигладаг гэнэ. Эртний Египетэд нимбэг гэх мэт жимсний шүүсэнд дэвтээсэн тампоныг бэлгийн харьцаанд орохоосоо өмнө хэрэглэдэг байсан бөгөөд улмаар үрийн шингэнийг саванд орохоос сэргийлдэг байсан юм.

Эрт цагт тампоныг малын ноос, муутуу цаасаар хийдэг байсан бол Хятадад торгоор хийдэг байв.

Дэвтээсэн тампон

10 Лисол

1900-аад оны эхэнд эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэхийн тулд лисол ашигладаг байв. Лисолыг ууснаар эмэгтэйчүүд жирэмслэхээс сэргийлэхээс гадна нэг талаараа ариун цэврээ сахидаг байв. Тухайн үед АНУ-д жирэмсний эм хэрэглэх нь хууль бус байсан тул лисолын сурталчилгааг маш хянуур хийдэг байсан юм.

Харамсалтай нь, лисол ашиглах үед эмэгтэй хүний бэлэг эрхтнийг түлдэг байв. Улмаар 1911 онд лисолд хордсон 193 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барсан гэдэг юм.

Лисол

19
таалагдаж байна

27
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()