Шинэхэн эцэг эхчүүдийн бэлтгэлтэй байх ёстой 8 зүйл

2019-05-03, 15:24
5,115

Шинэхэн эцэг, эх болох гээд хүүхдээ хүлээн өдөр хоногийг тоолж суугаа залуу хосуудад олон бэрхшээлүүд тулгардаг. Ялангуяа анхны хүүхдээ өлгийдөн авч буй эцэг, эхчүүдэд хүүхдээ яаж өсгөх талаарх мэдлэг хомс байдаг билээ. Мөн түүнийгээ дагаад амьдрал нь хэрхэн өөрчлөгдөх бол хэмээн санаагаа чилээх нь бий. Тэгвэл танд тус болох дараах зөвлөмжийг хүргэж байна. Амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчийг хүлээж буй хосууд наашаа анхаарлаа хандуулаарай.

Шинэхэн эцэг эхчүүдийн бэлтгэлтэй байх ёстой 8 зүйл

1. Эцэг, эхээ ойлгож эхэлнэ

Хоол хийж, орой хүүхдүүдээ оронд нь оруулж, хувцсыг нь угааж, бэлдэх гэх мэт аав ээжийн тань хийж өгдөг байсан энгийн зүйлсийг та өөрөө эцэг, эх болохоороо л ойлгож, үнэлж эхэлдэг. Тиймээс ямар их сэтгэлээр таныг өсгөж хүмүүжүүлснийг нь бодож цаг гарган эцэг, эхдээ талархсанаа илэрхийлж, тэднээс зөвлөгөө авч, үргэлж сайхан харилцаатай байгаарай.

2. Найз нөхөд, олон нийтийн уулзалтууд минь түр баяртай

Гэр бүлд чинь шинэ хүн мэндэлсэн цагаас эхлэн таны гарч орох цаг багасах болно. Учир нь өдөржин, шөнөжин хүүхдээ харж байгаа шинэхэн эцэг, эхчүүд цаг л гарвал жаахан амраад авахыг илүүд үздэг. Хэдийгээр өмнөх шигээ хүссэн үедээ найзуудтайгаа уулзаж, гадуур гарах боломжгүй болж байгаа ч та битгий стресстээрэй. Хүн бүр л энэ бүхнийг туулаад гардаг шүү дээ.

3. Сайн байна уу? Дутуу нойртой өдрүүд минь

Та хүүхдээ төрүүлээд эхний 6 сар бүтэн нойртой хонох нь юу л бол. Мөн төрснөөс 18 долоо хоногийн дараа ч эмэгтэйчүүдийн төрсний дараах ядаргаа нь гараагүй байдаг. Энэ үед л хосууд бие биенээ маш сайн ойлгож ээлжлээд нойроо авч байх хэрэгтэй гэнэ шүү. Учир нь дутуу нойртой явах нь эрүүл мэндийн асуудал үүсэх томоохон шалтгаануудын нэг болдог юм.

4. Хүүхэлдэйн киноны мэргэжилтэн болохдоо бэлэн үү?

Та “Хаадын тоглоом”-ын нэг ч ангийг үзээгүй байж болох л юм. Гэхдээ хүүхдийнхээ дуртай хүүхэлдэйн киноны баатруудыг тогтоохгүй байна гэдэг юу л бол. Тиймээс сүүлийн үед моодонд орж буй хүүхэлдэйн киноны анги бүрийг алгасалгүй үзэж, дууг нь дуулж, бүжиглэхдээ бэлтгэлтэй байх хэрэгтэй юм.

5. Үнэтэй эд хогшлоос татгалзаарай

Бага насны хүүхэдтэй айлд үнэтэй зүйл удаан тэсдэггүй. Хэрвээ та эцэг, эх болоод удаагүй байгаа бол үнэтэй худалдан авалт хийхээс татгалзахыг хичээгээрэй. Учир нь тансаг ханын цаас чинь тэдний нүдэнд зураг зурах талбай шиг л харагддаг юм шүү.

6. Ухаалаг худалдан авалт хийж сурна

Нярайн хувцас хэдийгээр ганган, чамин, эгдүүтэй хэдий ч хүүхэд өдрөөр биш цагаар өсдөг болохыг санаарай. Тиймээс шинэхэн төрсөн хүүхдэдээ бага зэрэг томдсон хувцас авч байх нь хамгийн ухаалаг худалдан авалт байх болно.

7. Томруулсан хүүхэд болохдоо бэлэн үү?

Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн үгийн санд балчир хүүхдийн үг хэллэг нэмэгддэг. Магадгүй та хүүхэд шигээ сэтгэл санаагаа шууд илэрхийлдэг болж ч магадгүй юм. Тиймээс өөрийгөө гайхахдаа бэлдээрэй.

8. Эцэг эх байхыг хаанаас ч урьдчилан сурах боломжгүй

Та ямар эцэг, эх байхаа төлөвлөж, элдэв ном, сонин уншиж, сургалтад сууж, өөрийгөө бэлдэж байж мэдэх юм. Гэхдээ л хүүхэд бүр өөр болохыг санаарай. Тиймээс таны сурч мэдсэн хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт аргууд амжилт олохгүй бол сэтгэлээр унах хэрэггүй юм.  Учир нь хүн бүр л сайн эцэг, эх байхыг амьдралынхаа турш суралцдаг шүү дээ.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()