Хамгийн өндөр цалинтай "IT" салбарын 5 мэргэжил

Цаг хугацааны эрхээр зарим ажил мэргэжил өнгөрсөнд үлдэж, харин зарим нь улам үнэ цэнэ, эрэлт хэрэгцээтэй болсоор байна. Орчин үед эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж буй мэргэжлүүдийн нэг яах аргагүй мөн болох IT салбарын мэргэжлүүд юм. Энэ үүднээс та бүхэнд IT салбарын хамгийн өндөр цалинтай 5 мэргэжлийг танилцуулж байна. 

Хамгийн өндөр цалинтай "IT" салбарын 5 мэргэжил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Python" хэл дээр веб хөгжүүлэлт - Сарын дундаж цалин: 10,000 ам.доллар

IT ертөнцөд ашиглагддаг сая сая программын хэл байдаг ч ихэвчлэн хэрэглэгддэг нийтлэг хэл бол "Python" юм. Энэхүү хэл дээр маш олон алдартай программууд бичигдсэн байдаг бөгөөд түүний хөгжүүлэлт дээр бидний сайн мэдэх "Java", "C++", "Swift" гэх мэт хэл дээр ажиллаж байснаас гадна "Android" болон "iOS" үйлдлийн системд зориулсан чухал аппликэйшнүүдийг зохион бүтээхэд оролцдог чадварлаг программистууд оролцсон байна. "Python" нь веб хөгжүүлэлт, үйлдлийн автоматжуулалт гэх мэт маш олон зориулалтаар ашиглагдаж болох хэл учраас түүнийг эзэмшсэн хүн ажилгүй байна гэж байхгүй.

"Python" хэл дээр веб хөгжүүлэлт - Сарын дундаж цалин: 10,000 ам.доллар

2 Бүтээгдэхүүний менежер - 14,000 ам.доллар

Бүтээгдэхүүний менежер бол шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн шинжилгээ, үнийн хөөрөгдөл, мөн компанийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор цоо шинэ, чанартай бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх арга техник, судалгаа төлөвлөгөөг хариуцдаг компанид гол үүрэг гүйцэтгэгч мэргэжилтэн юм. Бүтээгдэхүүний менежер хэзээ ч ганцаараа ажилладаггүй бөгөөд компанийн программист, дизайнер болон маркетингийн албатай байнгын холбоотой байж тэдэнд хяналт шаардлага тавьж үүрэг даалгавар оноох ёстой байдаг. Энэхүү мэргэжлийг эзэмшсэн хүн маш олон төрлийн чадвартай байх ёстой бөгөөд шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, худалдан авалтын нэмэгдэл, реклам сурталчилгааны танилцуулга, гэрээ хэлэлцээ байгуулах гэх мэт бүх чухал үүргүүдийг нуруун дээрээ үүрэх шаардлагатай байдаг байна. 

Бүтээгдэхүүний менежер - 14,000 ам.доллар

3 Компьютер тоглоом дизайнер - Сарын дундаж цалин: 7000 ам.доллар

Компьютер тоглоомын зах зээл жил ирэх тусам улам өргөжиж, тэр чинээгээрээ их хэмжээний орлого олж байгаа энэ үед хамгийн эрэлт хэрэгцээтэйд тооцогдож буй мэргэжлүүдийн нэг бол яах аргагүй тоглоомын дизайнер юм. Ийм төрлийн мэргэжилтэн нь тоглоомын ерөнхий төрх, харагдах байдлыг урьдчилан тодорхойлж дизайн-документ хэлбэрээр бэлтгэн зураач, программист гэх мэт бусад ажилчдад хүргэх үүрэгтэй байдаг.  Гэвч эрэлт хэрэгцээ нь нэмэгдэхийн хэрээр мэргэжлийнхний тоо ч олширч байгаа учраас ур чадвараараа бусдаас ялгарч, туршлага хөдөлмөрөөрөө тэргүүлсэн нэгэн л амжилтад хүрэх боломжтой гэнэ.

Компьютер тоглоом дизайнер - Сарын дундаж цалин: 7000 ам.доллар

4 Мэдрэлийн сүлжээ хөгжүүлэгч - Сарын дундаж цалин: 9000 ам.доллар

Мэдрэлийн сүлжээг хөгжүүлэгчид яг хүн шиг сэтгэн бодож, тухайн мэдээлэлд шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг ид шидийн гэмээр хиймэл оюун ухааныг бүтээдэг учраас энэхүү сүлжээг зүгээр л нэг программ гэж нэрлэж яагаад ч болохгүй билээ. Мэдрэлийн сүлжээний хөгжүүлэлтийг "Google", "Yandex" зэрэг алдарт компаниудын мэргэшсэн чадварлаг хүмүүс хийдэг аж. Хиймэл мэдрэлийн сүлжээг хүний мэдрэлийн тогтолцоон дээр тулгуурлан бүтээдэг бөгөөд энэ чиглэлээр мэргэжил эзэмшихээр зорьж байгаа хүн математик, программ хангамж, маркетинг менежмент гэх мэт маш олон салбар шинжлэх ухааныг өөрийн болгосон байх ёстой байдаг юм.

Мэдрэлийн сүлжээ хөгжүүлэгч - Сарын дундаж цалин: 9000 ам.доллар

5 Өгөгдлийн шинжээч - Сарын дундаж цалин: 11,000 ам.доллар

Шинжээчид бол зөвхөн IT ертөнцөд ч биш бүх төрлийн салбарт эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа юм. Тэдний гол үүрэг бол бизнесийн үйл явцад одоо байгаа өгөгдлүүдийн үр дүн дээр ажиллах, тэдэнд шинжилгээ хийх замаар зөв шийдвэр гаргах, цаашдын төлөвлөгөөг тодорхойлох, шинэ санаа гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх зэрэг юм. Харин IT-ийн зах зээлд бол өгөгдөл шинжээч нь программ болон веб хөгжүүлэлтийг хэрхэн хялбар аргаар, хямд зардлаар, хурдан чанартай гүйцэтгэх вэ гэсэн асуулт дээр тулж ажилладаг байна. 

Өгөгдлийн шинжээч - Сарын дундаж цалин: 11,000 ам.доллар

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()