Өдрийн цагаар хэрхэн ядрахгүй байх вэ?

2019-05-05, 17:35
3,350

Өглөөг эрч хүчтэй угтах нь тухайн өдрийг үр бүтээлтэй, өөдрөг өнгөрүүлэхэд тусалдаг. Харин та ид ажил, хичээл дээрээ сууж байх даа ядардаг бол бидний бэлтгэсэн мэдээллийг уншаарай. Учир нь бид та бүхэндээ өдрийг хэрхэн ядралгүй, эрч хүчээр дүүрэн байх тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Өдрийн цагаар хэрхэн ядрахгүй байх вэ?

1 Энгийн өглөөний цай

Хүн өглөөний цайнаас бүхэл өдрийн эрч хүчээ авдаг учраас хэзээ ч өглөөний цайг алгасаж болохгүй. Хэрвээ бүхэл өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрөхийг хүсвэл эхлээд аяга ус уугаад 30 минутын дараа жимс жимсгэнэ болоод самар идэх хэрэгтэй. Ингэснээр та ямар ч илүүдэл өөх тосгүй хэрнээ хэрнээ хүний биед хэрэгтэй бүхий л амин дэмийг авч бүхэл өдрийн турш эрч хүчээр дүүрэн байж чадна. 

Энгийн өглөөний цай

2 Цай уух

Хүний бие өдрийн 3 цагийн үед ид ядарч эхэлдэг. Энэ үед эрч хүчээ эргүүлэн авахыг хүсвэл өтгөн цай уух хэрэгтэй. Цайнд агуулагддаг кафен нь танд дор хаяж 5 цаг хүртэл идэвхтэй байх хүчийг өгөх болно.

Цай уух

3 Унтахаасаа 4 цагийн өмнө юм идэх хэрэггүй

Оройн цагаар ихэнх хүнсний бүтээгдэхүүн муудаж эхэлдэг тул орой идсэн хоол хоолонд орсон хойноо төрөл бүрийн хорт бодис ялгаруулан удаан шингэдэг. Үүнээс болоод хүмүүс хар дарж өглөө нь ядарч босдог юм. Тиймээс унтахаасаа 4 цагийн өмнө юм идэх хэрэггүй.

Унтахаасаа 4 цагийн өмнө юм идэх хэрэггүй

4 Өлөн байх даа кофе ууж болохгүй

Өглөөний 7-9 цагийн хооронд хүний биенээс кортизол хэмээх даавар ялгардаг. Энэ нь хүнийг сэрээдэг мөн бухимдуулдаг даавар бөгөөд дөнгөж сэрсэн хүн өлөн байх даа кофе уувал энэхүү дааврын түвшинг огцом нэмэгдүүлэн таныг бухимдуулдаг аж. Мөн энэ үед уусан кофены нөлөө ердөө 1-2 цаг үргэлжилдэг юм. Тиймээс та өлөн байх даа бус юм өдрийн цайны үеэр кофе уух нь илүү тохиромжтой юм. 

Өлөн байх даа кофе ууж болохгүй

5 Биеэ "цэвэрлэх"

Хэрвээ та үргэлж ядарч байвал биен дэх хорт бодисоосоо салах цаг болжээ гэсэн үг. Хорт бодисыг гадагшлуулахын тулд биеийн цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Биеийн цэвэрлэгээ хийх хамгийн үр дүнтэй арга нь хоолны дэглэм барих юм. Жишээ нь, долоо цагаан хоол, дараагийн долоо хоног загас идэх, дараагийн долоо хоногт сүүн бүтээгдэхүүн хэрэглэх гэх мэтээр төрөл бүрийн дэглэм барьж өөрийгөө эрүүлжүүлж болно.

Биеэ "цэвэрлэх"

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()