Япон дахь зөвхөн эхнэр, нөхрүүдийн ордог хачирхалтай зочид буудал

Барууныхан Япончуудыг гэртээ энгэр зөрүүлэх дургүй гэдгийг сонсоод маш ихээр гайхдаг. Учир нь Япончууд "Хайрын буудал"-д орох дуртай байдаг билээ. Харин бид буудалд орохыг араар тавигчидтай холбоотой гэж боддог бөгөөд зүй бус хэрэг хэмээн үздэг. Ингээд хамтдаа "Хайрын буудал" гэж юу болох талаар сонирхоцгооё.

Япон дахь зөвхөн эхнэр, нөхрүүдийн ордог хачирхалтай зочид буудал
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 "Хайрын буудал" гэж юу вэ?

Японы "Хайрын буудал"-ыг "Рабу-хотэру" хэмээн нэрлэдэг бөгөөд барууныхан энэ буудлын утга учрыг ойлгохгүй л болов уу. Гэхдээ "Рабу-хотэру" бол биеэ үнэлэгчид болон араар тавигчдын ордог газар биш билээ.

"Хайрын буудал" гэж юу вэ?

"Хайрын буудал"-ын гол зорилго нь гэр бүлийн сайхан харилцааг хадгалах юм.

2 Түүх болон уламжлал

"Рабу-хотэру" нь Японд ахуйн онцлогоос шалтгаалж 100 жилийн өмнө үүсжээ. Учир нь дээр үед Япончуудын байр нь зай багатай жижиг, хананы оронд даавуун хөшиг эсвэл нимгэн хавтан тавьдаг байсан учир залуу хосууд хөршдөө мэдэгдэхгүйгээр дотно харилцаанд орох боломжгүй байсан аж. 

Түүх болон уламжлал

Хөршөөс гадна Япончууд өвөө, эмээ нартайгаа хамт амьдардаг уламжлалтай байсан ба гэр бүлийн бүх гишүүд газраар ор засаж нэг эгнээнд унтдаг байжээ.

Тиймээс л хосуудын сексийн харилцааг зөвхөн "Рабу-хотэру" аварч чаддаг байсан юм. Дэлхийн 2-р дайны өмнө ч энэ буудал алдартай байсан бөгөөд дайн дууссаны дараа илүү эрчимтэй хөгжсөн гэдэг.  Биеэ үнэлэгчидтэй энгийн буудалд Америкчууд ордог байсан бол Япончууд тэдгээр газруудаар үйлчлүүлдэггүй байжээ.

3 Жуулчдад зориулагдаагүй

"Рабу-хотэру"-г амины орон сууцны дунд, хотын зах гэх мэт газруудаар барьдаг учир энэ буудалд жуулчид хоноглох нь ховор байдаг. Хэрвээ тухайн зочид буудал цөөн тооны өрөөтэй бол "Бидзинэсу-хотэру" хэмээн нэрлэгдэг аж.  Мөн зарим гэр бүл, залуу хосуудад зориулж өрөө түрээсэлдэг гэнэ.

Жуулчдад зориулагдаагүй

4 Орлого

"Хайрын буудал" жилд 40 тэрбум долларын орлого олдог бөгөөд энэ нь анимэгийн олдгоос 2 дахин илүү дүн юм. Ийнхүү их хэмжээний орлоготой ажилладаг учир "Рабу-хотэру"-нууд хоорондоо өрсөлдөж, хамгийн тохилог орчныг бүрдүүлэхийг хичээдэг.

Орлого

5 Хайр

Япончууд өөрсдийгөө ор дэрний асуудал дээр хамгийн шилдэг нь гэж үздэг учир ийм газар нээгдэх нь мэдээж билээ. Залуу хосуудын урт удаан харилцаа, аз жаргалтай амьдралын эх үүсвэр бол "Рабу-хотэру" юм.

Хайр

31
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()