Дэлхийн хамгийн өвөрмөц 10 музей

Орчин үеийн залуусын дунд музей үзэх нь залхуутай, хоцрогдсон асуудал гэх мэт сөрөг хандлага нэлээдгүй ажиглагддаг. Тэгвэл өнөөдөр уйдамтгай хүмүүс үзэхэд тохиромжтой ам ангайлгаж, нүд бүлтийлгэм 10 музейг танилцуулъя.

Дэлхийн хамгийн өвөрмөц 10 музей
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Франц Кафкагийн музей (Прага)

Франц Кафкагийн музей нь маш олон тооны өрөө тасалгаанаас бүрдсэн бөгөөд дотоод интерьер нь яг л хав харанхуй төөрдөг байшин мэт. Төөрдөг байшингаар аялж байх үедээ та өөрийгөө агуу зохиолчийн аль нэг алдарт бүтээлийн гол дүрд тоглож байгаа юм шигээр мэдрэх болно.

Музейд Кафкагийн бичиж үлдээсэн захиас, гэрээслэл, өдрийн тэмдэглэл, зурсан зураг, ноорог цаас, номынх нь анхны хэвлэлүүд гэх мэт түүний тухай мэдээллийг агуулсан маш олон эд зүйлс байх ба музейгээр зочилсон хүмүүс хэсэгхэн зуур ч болов агуу Кафкагийн амьдралаар амьдарч үзсэн мэт гүн сэтгэгдэлтэй буцдаг гэнэ .

Франц Кафкагийн музей (Прага)

2 Бохирын хоолойн музей (Парис)

Парисын бохирын хоолойн музей нь Обрио дахь анхны бохирын цооногоос одоо хүртэл ашиглагдаж буй Бельграны сүлжээ хүртэл үргэлжилдэг бөгөөд музейгээр зочилсон хүмүүс хотынхоо бохирын хоолойг дотроос нь шууд харахын сацуу ховор, чамин дурсгал үзмэрүүдийг үзэх боломжтой .

Бохирын хоолойн музей (Парис)

3 Усан доорх уран баримлын музей (Канкун)

Дэлхийн хамгийн гайхалтай музейнүүдийн тоонд Канкун дахь усан доорх уран баримлын музей яах аргагүй бичигдэнэ. Энэхүү музей нь Мексикийн Исла Мухерес гэх арлаас холгүй Карибын тэнгисийн оршдог ба музейд зочлохын тулд зориулалтын хувцас өмсөж ус руу шумбах хэрэгтэй болдог. Хэрэв та зориглож л чадах юм бол бидний өдөр тутмын амьдралыг сонирхолтойгоор дүрсэлсэн уран баримлуудын үзэсгэлэнт ертөнц рүү хормын төдийд морилж нүд, сэтгэлээ баясгах боломжтой юм.

Усан доорх уран баримлын музей (Канкун)

4 Лейлагийн үсний музей (АНУ, Индипенденс)

Хатагтай Лейла Клоун бол 1800-аад оны үед мандаж явсан үсчин бүсгүй бөгөөд энэхүү музей нь түүнээс үлдсэн 400 гаруй сүлжмэл үс, 2000 гаруй гоёл чимэглэлээс бүтжээ.

Лейлагийн үсний музей (АНУ, Индипенденс)

5 1-р Петрын нэрэмжит угсаатан судлалын музей (ОХУ, Санкт-Петербург хот)

Петр хааны өөрийн гараар байгуулсан энэхүү музейг "кунсткамера" буюу “ховор зүйлсийн танхим” гэж нэрлэх нь ч бий. Музейд маш олон тооны хуучин эд хэрэглэлийн цуглуулга байх эдгээр нь данц ганц Орос үндэстний ч биш дэлхийн олон үндэстэн ястан, ард түмний эрт дээр үед аж ахуйдаа хэрэглэж байсан зүйлс аж. Түүнээс гадна музейн танхимд янз бүрийн гажиг эмгэгтэй, хэвийн бус хөгжилтэй ховор сонин анатомийн бүтцүүд байх бөгөөд тэдгээр үзмэрүүд нь хүмүүсийн энэ музейг зорин ирэх хамгийн гол шалтгаан болдог байна.

1-р Петрын нэрэмжит угсаатан судлалын музей (ОХУ, Санкт-Петербург хот)

6 Бэлэг эрхтэн судлалын музей (Хасевик, Исланд)

Энэ хачирхалтай гэмээр музейд нийт 45 төрлийн сүүн тэжээлтэн амьтдын 204 бэлэг эрхтний үзмэр байх ба тэр дунд халим, цагаан баавгайны ч бэлэг эрхтэн байдаг гэнэ шүү.

Бэлэг эрхтэн судлалын музей (Хасевик, Исланд)

7 Шимэгч амьтдын музей (Токио хот)

Шимэгч судлалын дээд сургуулийн барилгад байрлах шимэгч амьтад буюу паразитуудын музей нь Японы нутаг дэвсгэрт байх төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй янз бүрийн өт хорхой, хачиг гэх мэт 45 мянга гаруй үзмэрүүдээс бүрддэг. Түүнчлэн музейн тавиур дээрээс эдгээр шимэгчдийн золиос болсон эд эрхтнүүдийг олж үзэж болох ба тэдний тухай дэлгэрэнгүй судалж,тухайн сэдвээр бичигдсэн олон тооны мэдээ мэдээлэл, мэргэжлийн ном товхимолыг ч уншиж болдог байна.

Шимэгч амьтдын музей (Токио хот)

8 Ига-Уонэ дахь нинжагийн музей (Япон улс)

Дэлхийн хамгийн алдартай нинжагийн музей Миэ мужийн төв парк Ига Уонэд байрладаг. Нэгэн цагт алдарт нинжагийн бүлэглэл байрладаг байсан дундад зууны үеийн загвартай энэхүү барилга дотор олон тооны нууц өрөө, хөдөлдөг хана, байж болох бүхий л төрлийн урхи, нууцлагдмал гарц гэх мэт байх нь аргагүй л хүчит нинжагийн бүлэглэлийг гадны аюулд өртөхөөс хамгаалахын тулд баригдсан мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

Ига-Уонэ дахь нинжагийн музей (Япон улс)

9 Бран цайз (Румын улс)

Бран цайз бол онц сонин загвартай барилгуудаар зочлох дуртай хүмүүсийн сонирхлыг яах аргагүй татах готик хийцтэй барилга бөгөөд түүнийг өөрөөр “Дракулагийн цайз” гэж нэрлэх нь ч бий. Энэ цайзад Румын улсын ханхүү 3-р Влад домогт цус сорогч болохоосоо өмнө холын аянд явах үеэрээ саатдаг байжээ. Бран цайз дээр үеийн хэв маягаа өдий хүртэл хадгалж үлдсэн бөгөөд түүний дэргэд орших зах дээрээс цус сорогчтой холбоотой төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлийг худалдан авах боломжтой юм.

Бран цайз (Румын улс)

10 Эрүү шүүлтийн музей (Амстердам)

Дундад зууны үед эрүүдэн шүүлт, цаазаар авалт зэрэгт ашиглагддаг байсан төрөл бүрийн зэвсэг хэрэглэлүүдийг дэлгэн үзүүлдэг энэхүү музейд алдарт “Шулмын сандал”, “Iron Maiden” хэрэгсэл болон шийтгүүлж буй хүнийг хучдаг байсан даавуу, олс хүртэл байдаг байна.

Эрүү шүүлтийн музей (Амстердам)

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()