Таны төрөлхийн гоо сайхныг үгүй хийж байдаг 5 зуршил

Бүсгүйчүүд үзэсгэлэнтэй харагдахын тулд төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээнд их хэмжээний мөнгө зардаг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд өөрсдийн хортой зуршлаас болоод гоо сайхнаа өөрийн гараар үгүй хийж байдаг гэнэ. Энэ үүднээс та бүхэнд төрөлхийн гоо сайханд маш муу нөлөөтэй 5 зуршлын талаар хүргэж байна. 

Таны төрөлхийн гоо сайхныг үгүй хийж байдаг 5 зуршил
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрэндээ хүрэх

Хэрэв та нүүрээ үргэлж цэвэр, цэвэр байлгахыг хүсвэл өдрийн туршид хүрч болохгүй. Учир нь гарны бохир, нянгууд нүүрний арьсанд хүрэх үед хүний дархлааны систем түүнтэй тэмцэж эхэлдэг. Үр дүнд нь нүүрний нүх сүв битүүрч, улмаар батга үүсч улайлт өгнө. 

Нүүрэндээ хүрэх

2 Халуун усанд орох

Халуун ус нь гар, хүзүү, нүүрний арьсанд сөргөөр нөлөөлдөг. Мөн хэт халуун ус нь арьсны хамгаалах хэсгийг гуужуулдаг бөгөөд үүнээс болоод хүн нянд илүү өртөмтгий болдог. Хэрвээ та хүйтэн усанд орж чадахгүй гэвэл халуун усанд 15 минутаас удаангүй орохыг хичээгээрэй. 

Халуун усанд орох

3 Нүүрний будагтайгаа дасгал хийх

Бүсгүйчүүд дасгал хийж байхдаа хүртэл дур булаам харагдахыг хүсдэг. Гэвч нүүрэндээ төрөл бүрийг будаг пудр зэргийг түрхснээр та хөлснийхөө сүвийг бүрэн бөглөж мэднэ. Үүнээс болоод хөлсний сүв үрэвсэж таны нүүрээр батга их гарах болно. 

Нүүрний будагтайгаа дасгал хийх

4 Универсал тос

Олон эмэгтэйчүүд мөнгө хэмнэх үүднээс бүх төрлийн арьсанд тохирдог тэжээлийн тос буюу универсал тос хэрэглэдэг. Гэхдээ та ямар ч бүтээгдэхүүн бүх төрлийн арьсанд тохирно гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Универсал тоснууд өөртөө хуурай, тослог арьсанд тохирох амин дэмүүдийг зэрэг агуулсан байдаг бөгөөд таны арьсанд тухайн төрлийн амин дэм таарахгүй бол эргээд хор болж мэднэ.

Мөн тосыг шөнийн болоод өдрийн гэж ангилдаг нь учиртай. Өдрийн тос арьсыг төрөл бүрийн нянгаас хамгаалах зориулалттай бол шөнийн тос нь арьсны эсүүдийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй байдаг юм. Тийм учраас та гоо сайхнаа хадгалж үлдэхийг хүсч байгаа бол өөрийн арьсны онцлогт тохирсон тосноос худалдаж аваарай. 

Универсал тос

5 Борлуулагч тос

Эмэгтэйчүүд наранд шарахын оронд тос түрхэх болсон. Гэвч эдгээр тос нь арьсны сүвийг бөглөрүүлдэг бөгөөд хорт хавдар үүсгэж ч мэдэх аюултай юм. 

Борлуулагч тос

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()