Эмэгтэй хүн болж төрсөндөө харамсах 5 улс орон

1975 оноос хойш хүн төрөлхтөн жил бүрийн 3-р сарын 8-ныг "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн. Ердөө 40 гаран жилийн өмнө эмэгтэй хүн ямар ч эрхгүй, нийгэмд олон талаар ад үзэгдэж байсан гэхээр зарим хүмүүст итгэмээргүй санагддаг биз ээ. Гэхдээ одоо ч эмэгтэйчүүдийг хэн ч биш мэтээр үзэж, тэдний эрхийг зөрчсөөр байгаа газрууд байсаар л байна. Ингээд та бүхэнд эмэгтэй хүний эрхийг хамгийн ихээр боогдуулдаг улс орнуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Эмэгтэй хүн болж төрсөндөө харамсах 5 улс орон
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Ардчилсан Конго улс

Африкийн энэхүү улсад бүх зүйлс хар бараан байдаг. НҮБ-ын судалгаанаас үзэхэд Ардчилсан Конго улс нь амьдрахад хамгийн таагүй улсын жагсаалтад олон талаараа толгой цохидог. Учир нь энэ улсад эмэгтэйчүүдийг цаг ямагт хүчирхийлж, бэлгийн дарамтад оруулж байдаг ба судалгаагаар жилд 400 мянган эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэнэ.

Эрчүүд нь хэн нь илүү олон эмэгтэй хүчиндэх вэ гэж өрсөлддөг гэхээр л танд энэ газрын амьдрал төсөөлөгдөж байгаа биз ээ. Гэхдээ бүх асуудлын гол нь Конго улс одоог хүртэл дайн дажинтай байгаа бөгөөд тэнд хууль, цааз үйлчилдэггүй юм. Дайнд нэрвэгдсэн энэ улсын цэргүүд нь бүгд ууртай, ширүүн учир бага насны охид, эмэгтэйчүүдэд хайр найргүй ханддаг. Тэд өөрсдийг нь эсэргүүцсэн хүмүүсийг шууд буудаж хороодог тул хэн ч тэдний гараас мултарч чаддаггүй аж.

Ардчилсан Конго улс

2 Афганистан

Нэгэн цагт тусгаар тогтнолоо зарлаж, урсгалынхаа дагуу хөгжиж явсан энэ улс нэг л мэдэхэд газар, тэнгэрийн дундах там болж хувирчээ. Афганистанд эмэгтэйчүүдэд эрх гэж үгүй. Тэр дундаа бага насны охидод бүр ч халтай байдаг. 

Афганистан залуус даяарчлал болон олон улсын эв нэгдлийн харилцаа нь тэдний шүтдэг шашинг үгүйсгэж, улсыг нь юу ч үгүй сүйтгэнэ гэдэгт итгэдэг. Мөн 2008 онд тус улсын эрчүүд нэгэн сургуульд хорт хий цацаж, охид эмэгтэйчүүдийн нүүрийг түлж байсан. Учир нь тэд эмэгтэйчүүдийг сургуульд сурч боловсрох ёсгүй хэмээн үздэг.

Хамгийн эмгэнэлтэй нь, хэрвээ эмэгтэйчүүд уламжлалт бус аргаар амьдрахаар шийдвэл ихэнхдээ тэдний амийг хороодог. Тухайлбал, Афганистанчууд эмэгтэй цагдаа болон сурвалжлагч нарыг хэд хэдэн удаа алж байсан удаатай.

Афганистан улсын халамжийн систем, хүний эрхийн тухай хууль нь алдаа дутагдалтай учраас энэ улсад төрөлт маш бага байдаг ба төрөх явцад эх нь нас барах, хүүхэд эндэх асуудал түгээмэл тохиолддог.

Афганистан

3 Сомали

Саудын Арабын хойгт байрлах Сомали улс бол далайн дээрэмчдийн өлгий нутаг билээ. Хэдийгээр үзэсгэлэнт байгалийн сайхнаараа бусдыг алмайруулдаг ч 18 жилийн турш дайн үргэлжилж байгаа энэ газар эмэгтэйчүүдэд тун аюултай юм.

Сомалигийн иргэдэд сургуульд сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж авах  боломж байдаггүй. Хамгийн аймшигтай нь тэнд бага насны охидын хэлүүг “огтолдог”. Ийм байдлаар эмэгтэйчүүдийг нөхөрт гартал нь онгон байлгадаг гэнэ. Тэд эмэгтэй хүн нөхөрт гарахаасаа өмнө бэлгийн харьцаанд орохыг зүй бус явдал гэж үздэг юм.

Гэвч дайн дажинд нэрвэгдсэн энэ улсад эмэгтэйчүүдийн хүчирхийлэл газар авсан бөгөөд тэнд нөхөрт гарсан эмэгтэйгээс илүү эрчүүдийн бэлгийн боол болсон бүсгүйчүүд олон бий. Тийм болоод ч тэр үү, эмэгтэй хүний амь маш үнэ цэнэгүй байдаг. Гэхдээ тус улсад эмэгтэй хүн амь насаа алдахаас илүү жирэмслэх нь хамгийн аймар зүйл аж. Учир нь тэнд ямар ч эмнэлэг  байхгүй болохоор жирэмсэн эмэгтэйчүүдийн 50 хувь үхэх магадлалтай байдаг юм.

Мөн далайн дээрэмчид эмэгтэйчүүдийг дураараа боолчилж, хүний наймаа, эд эрхтний золиос болгодог.

Сомали

4 Бусад улс

Пакистан: Пакистан бол маш их хүн амтай, цөмийн зэвсэгтэй улс билээ. Гэвч Ислам шашинтай энэ улсад эмэгтэйчүүд өөрийн гэсэн эрх чөлөөгүй байдаг. Тухайлбал, тэнд боловсрол эзэмшихийг хүссэн эмэгтэйчүүдийг хорт хийгээр хордуулж, охидыг хүчээр гэрлүүлж, чулуугаар алж, хүчиндэх зэрэг гэмт хэргүүдийг үйлддэг юм.

Пакистаны зарим мужид нөхрийнхөө зөвшөөрөлгүй эхнэр нь гэрээс гарч болдоггүй ба хэнтэй ч харьцах эрхгүй байдаг.

Энэтхэг: Энэтхэг нь кастын системээ халж чадаагүй учраас баян, ядуугийн ялгаа өндөртэй болсон билээ. Болливудын кинон дээр л охид бүсгүйчүүд нь ганган торгон даашинзтай, нүүрэндээ чамин энгэсэг түрхсэн байдлаар гардаг ба бодит байдал дээр эрчүүд нь эмэгтэй хүний эрхэнд зүй бусаар халддаг юм.

Уламжлалын дагуу Энэтхэгт охин төрүүлэх нь тийм ч сайн зүйл биш юм. Учир нь охин төрвөл түүнийг айлд бэр оруулахын тулд зардаг. Тиймээс ухаан муутай хэдий ч эрэгтэй хүүхэд төрүүлж, өсгөх нь охин төрүүлэхээс хэд дахин илүү байдаг ажээ.

Мөн энэ улсад жирэмсэн байхад хүүхдийн хүйсийг мэдэх боломжтой аппарат бий болсноос хойш үр хөндөлт маш ихээр нэмэгдсэн юм. Хүү төрүүлэх ёстой гэх дарамт шахалтаас болоод эмэгтэйчүүд хүүтэй болтлоо дор хаяж 3-4 удаа аборт хийлгүүлдэг гэсэн судалгаа бий.

Дашрамд дуулгахад, эмэгтэйчүүдэд халтай улсуудад Мексик. Колумба, Бразил, Марокко, Өмнөд Африк болон Тайланд улсууд багтдаг учир эдгээр газрууд руу очихдоо болгоомжтой байх хэрэгтэй шүү.

Бусад улс

5
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()