Дэлхийн 2-р дайны үеэр холбоотнуудын гаргасан хамгийн том 15 алдаа

Хэдийгээр холбоотнууд Дэлхийн 2-р дайнд ялсан ч гэсэн тэд байж боломгүй алдаануудыг дайны үеэр гаргаж байжээ. Мэдээж өнгөрснийг буцааж, ялагчдыг буруутгаж болохгүй ч зүгээр л тэдний гаргасан алдааг яагаад сонирхож болохгүй гэж? Ирээдүйд хэрэг болох ч юм бил үү.

Дэлхийн 2-р дайны үеэр холбоотнуудын гаргасан хамгийн том 15 алдаа
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Хүлцэнгүй бодлого

Дайн эхлэхээс өмнө Англи болон Франц улсын эрх баригчид аливаа асуудлыг хэлэлцээр хийж, аль болох зөөлнөөр шийдвэрлэх бодлого баримталдаг байсан нь алдаа болжээ. Тухайлбал 1938 онд Английн ерөнхий сайд Невилл Чемберлэйн Гитлертэй уулзалт хийж Судетийн бүс нутгийг Германы мэдэлд шилжүүлж байсан юм. Гэвч энэхүү тохиролцоог Чехословак улсын ямар ч зөвшөөрөлгүйгээр хийсний улмаас байдал хэрхэн эргэснийг хүн төрөлхтөн сайн мэднэ.

Хүлцэнгүй бодлого

2 Германы "Цахилгаан дайн"-д урьдчилж бэлтгэсэнгүй

Гитлер Арденны ойгоор дамжин асар богино хугацаанд Франц руу нэвтрэх зорилготой байсан нь илэрхий байсан боловч Францчууд болон бусад холбоотны цэргүүд үүнийг үл тоомсорлосон хэвээр л байлаа.

Германы "Цахилгаан дайн"-д урьдчилж бэлтгэсэнгүй

3 Польшийг эзэлснийх нь дараа Германд цохилт өгөх амаргүй болов

Хэдийгээр Англи болон Франц улсууд Польш улсыг хамгаалж, тусламж үзүүлэхээ амлаж байсан боловч 1939 оны 9-р сарын 1-нд нацистууд Польш руу нэвтэрсэн билээ. Үүнээс хойш 27 хоногийн дараа Польшууд бууж өгсөн ба Франц болон Англичууд тэдэнд туслахын тулд 1945 он хүртэл юу ч хийгээгүй юм. 

Польшийг эзэлснийх нь дараа Германд цохилт өгөх амаргүй болов

4 Япончуудыг дутуу үнэлэв

Ихэнх Америкчууд Перл-Харборт болсон үйл явдлаас өмнө Япончуудыг чадваргүй, найдваргүй, алсын хараагүй хэмээн үзэж байсан ч дараа нь тэднээс эвгүйхэн сургамж авсан билээ.

Япончуудыг дутуу үнэлэв

5 Анцио дахь санаачлагагүй байдал

1944 оны 1-р сарын 22-нд Америк болон Английн цэргүүд Итали улсад Анцио хотын ойролцоо далайн эрэг дээр буужээ. Тухайн үед тэнд байсан нацистуудын хүч маш сул байв. Холбоотнууд энэхүү боломжийг түргэн ашиглаж улс руу гүн нэвтрэн орох ёстой байсан ч хэтэрхий болгоомжилж хөдлөхгүй хүлээсний улмаас нацистуудад хүчээ сэлбэх хангалттай цаг хугацаа олгосон гэдэг. 

Анцио дахь санаачлагагүй байдал

6 Дьеппэд болсон дайралт

Холбоотнууд энэхүү ажиллагааг явуулахдаа хангалттай тооцоолж нягтлаагүйгээс болж 3600 хүний амь үрэгдэж, маш олон тооны танк болон онгоц устгагджээ.

Дьеппэд болсон дайралт

7 Танкны хүч дутмаг байв

Нацистуудын танк Англи болон Америкчуудын танктай харьцуулахад илт давуу хүчтэй байв. Тийм ч учраас танкчид өөрсдийн ялагдалтайгаа эвлэрч агаараас ирэх дэмжлэгт найдацгааж байлаа. 

Танкны хүч дутмаг байв

8 Кан хот

Нормандаар дамжин Франц руу нэвтэрснийхээ дараа генерал Монтгомери маш том алдаа гаргасан билээ. Кан хотыг хэтэрхий их бөмбөгдөж, их буугаар буудсаны улмаас  холбоотны танкнууд Парис руу тус хотоор дамжин нэвтрэх боломжгүй болсон ба зөвхөн энэ шалтгааны улмаас хэдэн мянган хүний амь үрэгдсэн юм. 

Кан хот

9 Цэргүүдийг Грект байрлуулсан нь

Холбоотнууд хоорондын харилцаа холбоо муу байсны улмаас Грекийн тусгаар тогтнолыг хамгаалахаар илгээгдсэн Черчиллийн цэргүүд нацистуудад тун амархан ялагджээ

Цэргүүдийг Грект байрлуулсан нь

10 Хэт удаан үргэлжилсэн цөмийн зэвсгийн судалгаа

Анх 1939 онд Альберт Эйнштейн цөмийн зэвсгийн аюулаас болгоомжлохыг сануулсан захидлыг ерөнхийлөгч Рузвельтэд илгээж байжээ. Тэр үед Германчууд аль хэдийнээ ураныг зэвсэг болгон ашиглах талаар судлаад эхэлсэн байсан юм. 

Харин Рузвельт дөнгөж 1941 онд өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох шийдвэрийг гаргаж байжээ.

Хэт удаан үргэлжилсэн цөмийн зэвсгийн судалгаа

11 Францчуудын "Цахилгаан дайн"-д бэлтгэгдээгүй байдал

Хэрэв Францын цэргүүд зохион байгуулалт сайтай байсан бол тэд улсаа хамгаалж, нацистуудыг газар нутагтаа нэвтрүүлэхгүй байх бүрэн боломжтой байсан. 

Францчуудын "Цахилгаан дайн"-д бэлтгэгдээгүй байдал

12 Сицилээс буцаж буй Германы цэргүүдийг зогсоосонгүй

Хэрэв генерал Монтгомери Германчуудын буцалтыг зогсоож чадсан бол нийт 39.5 мянган цэргээ алдахгүй, 47 танк болон хэмжээлшгүй их тооны зэвсэг хэрэглэл, сумаа гарздахгүй байх байжээ.

Сицилээс буцаж буй Германы цэргүүдийг зогсоосонгүй

13 "Шумуул" онгоцнуудын хүчинд эргэлзэж байв

Энэхүү онгоцнууд модон хүрээтэй, их өндөрт маш хурдан нисэх чадвартай байсан учир “модон гайхамшиг” хэмээн нэрлэгдэх болжээ. Гэвч Британийн нисэх хүчнийхэн уг онгоцны сөнөөх хүчинд эргэлзэж байлаа.

Бүтэн нэг жил эргэлзсэний дараа тэд “бөмбөгдөгч шумуул”-ыг анх удаа агаарт хөөргөсөн ба тэр өөрийн юу чаддагаа гайхуулж, үл итгэгчдийн нүдийг алмайруулсан юм. Мөн тухайн үед Британичууд хэрэв жилийн өмнө тус онгоцыг нисгэсэн бол хичнээн их ач тус авчрах байсан бол доо хэмээн харамсацгааж байсан гэдэг.

"Шумуул" онгоцнуудын хүчинд эргэлзэж байв

14 Омахагийн эрэг

Холбоотны цэргүүд Францыг чөлөөлөх дайралтаа Нормандын эрэг дээрээс эхлүүлэх үед маш хүчтэй шуурга дэгдсэн ба түүнээс болж олон хөлөг онгоц сүйрэлд автжээ. Түүнчлэн агаарын хүчнийхэн хамгаалалтын арга хэмжээг хангалттай авч чадаагүйн улмаас эрэг дээр бууж буй цэргүүд үрэгдсэн нэгнийхээ цогцсоор бамбай хийхэд хүрч байсан юм. Тухайн үед нацистууд ч бас анхаарлаа сарниулж, багагүй алдаа гаргаагүй байсан бол холбоотнуудын хохирол бүр ч их байх байжээ.

Омахагийн эрэг

15 Перл Харборт болсон дайралтын үеэрх тагнуулын алдаа

Америкчууд Япончуудын арга ухааныг дутуу үнэлсэн учраас холбоотнууд Япон улс маш чухал мэдээг нууцалж буй талаар огтхон ч гадарлаагүй билээ. Тиймээс ч АНУ-ын арми Японы цэргийн хүч Перл Харбор руу дайралт хийх нь байтугай, тийшээ хүрч ч чадахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байв. 

Перл Харборт болсон дайралтын үеэрх тагнуулын алдаа

13
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()