Тархигүй төрсөн хүү өдгөө хэрхэн амьдарч байна вэ?

Энэ бол АНУ-ын Флорида мужид тохиолдсон бодит түүх юм. 2014 оны 8-р сарын 27-ны өдөр нэгэн хосууд гэдсэнд байгаа хүүхдээ ЭХО-д харуулахаар болжээ. Улмаар эмч нар тэдний хүүхдийг төрөлхийн эмгэгтэй болохыг мэдсэн ба залуу хосуудад хүүхэд нь төрөөд хэдхэн минут болоод амьсгал хураах учир жирэмслэлтээ оройтохоос нь өмнө таслан зогсоохыг зөвлөжээ. Ийнхүү Жексон хүү эхийн хэвлийд байхаасаа амьдралын төлөө тэмцэж эхэлсэн юм.

Тархигүй төрсөн хүү өдгөө хэрхэн амьдарч байна вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Жирэмслэлтээ таслах эсэх хариуцлагатай шийдвэр гаргахаасаа өмнө тэд зөв ​​шийдвэр гаргахын тулд шөнөжин унталгүй бүгдийг эргэцүүлж бодсон тухайгаа дурссан байдаг. Хожим нь Жексоны аав нэгэн ярилцлагынхаа үеэр "Бидэнд тийм шийдвэр гаргах эрх бий гэж үү? Бидэнд хүүхэд заяасан, боломж олгосон, бид хүүхдийнхээ дуу хоолойг анхаарч үзэх хэрэгтэй байсан" гэж хэлж байжээ. 

Жексон хүү гавлын ясны дээд хэсэггүй төрсөн бөгөөд тэрбээр хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд шууд оржээ. Азаар энэ бүх анхаарал тэдэнд аз дуудсан юм. Учир нь хүүгийн ээж рүү хэдэн мянган хүн сэтгэл санаагаар дэмжиж буйгаа илэрхийлсэн захидал илгээж байсан бөгөөд Жексоны эмчилгээний зардалд зориулсан хандивын дансанд 58 мянган ам.доллар цугларчээ.

Гайхалтай нь хүү эмч нарын таамаглаж байсан шиг ямар ч ухаангүй хүн болсонгүй. Харин ч бүр сэтгэл хөдлөлийг мэдэрч, гар хөлөө хөдөлгөн, эцэг эхээ нэрээр нь дуудаж байжээ. 

Жексоны төрсөн өдрүүдээр түүний цахим сүлжээ баярын зургуудаар дүүрдэг. Учир нь дэлхий даяар хэдэн арван мянган хүн түүний амьдралыг дагадаг юм.

Анагаах ухаанд энэ нь физиологийн гайхалтай үзэгдэл бөгөөд нөгөө талаасаа амьдралд ер бусын зүйлс байдаг гэдгийг нэгэн жишээ юм. Энэ бол итгэл, сайхан сэтгэл, хайрын тухай сургамжтай түүх билээ.

Өнөөдөр дэлхий дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдрал тийм ч амар биш байгаа ч эцэг эх, ойр дотны хүмүүс нь тэдэнд үргэлж дэм болж байгааг бид мартаж болохгүй. Хайр бүхнийг ялан дийлэх хүчтэй.

55
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()