Африкийн ядуусын дунд хамгийн нэр хүндтэй "Саперууд" гэж хэн бэ?

2019-05-09, 16:30
9,113

Саперизм (Sapeurism) гэгч нь Африк тивийн Конго болон Ардчилсан Конго улсад анх үүсэж, хөрш зэргэлдээ орнуудад нь ч хурдацтай тархаж буй нэгэн соёлын урсгал юм. Уг соёлыг дагагчдыг "la sape" гэх бөгөөд тэд өнгөлөг, үнэтэй брэндийн хувцсаар гангарч, амьдралын тансаг хэв маягийг эрхэмлэдгээрээ ядуу амьдралтай бусад Африкчуудаас ялгарч чаддаг билээ.

Африкийн ядуусын дунд хамгийн нэр хүндтэй "Саперууд" гэж хэн бэ?

1 Саперуудын түүх

Уг соёлын урсгал нь Европын колоничлолын үед газар эзэмшигчид боолууддаа ажлын хөлс болгож хувцас өгдөг байснаас эхтэй. 

Европчуудын ганган чамин хувцсаар хөдөлмөрөө үнэлүүлсэн Конгочууд сүүлдээ тэднээс дутахгүй хувцаслахыг эрмэлздэг болжээ. Тэд барууныхны хослолыг өнгө өнгийн малгай, зангиа, алчуур, торгон цамц зэргээр чимэглэж гангардаг байсан нь одоогийн Ла Сап стилийн эхлэл болсон түүхтэй.

Саперуудын түүх

2 Саперын амьдралын хэв маяг

Орчин үеийн Саперууд хоёр Конго улсын нийслэлүүд болох Киншаса, Браззавилль хотуудад их нэр хүндтэй байдаг. Мөн хуучны саперууд бүгд эрчүүд байсан бол өдгөө хүүхдүүд, эмэгтэйчүүд уг соёлыг дагадаг болжээ.

Тэд хэдийгээр бүгд л ажилчин ангийн төлөөлөл, эгэл бор амьдралтай хүмүүс боловч загварыг амьдралынхаа нэгэн хэсэг болгож, олсон мөнгөө үнэтэй, чамин хувцас авахад харамгүй зориулдаг гэнэ.

Саперын амьдралын хэв маяг

Киншаса, Браззавилль хотуудад ядуурал нүүрлэсэн ч саперууд тансаг, үрэлгэн хэв маягаар амьдардаг. Тэд "Louis Vuitton", "Gucci", "Givenchy" гэх мэт алдартай брэндүүдээс хэзээ ч гар татдаггүй.

Мөн тэдний өмсөж, зүүж байгаа брэндүүдийн ихэнх нь оригинал боловч олон саперууд "сола" хэмээх дэлгүүрүүдэд зарагддаг хуурамч брэндийн болон хуучин бараануудаар хувцасны шүүгээгээ дүүргэдэг гэдгээ нуудаггүй.

Тэд амралтын өдрүүдээр хүн ихтэй гудамж, олон нийтийн арга хэмжээн дээр цугларч хүмүүсийн анхаарлыг татаж, жуулчдын гэрэл зургийн дуранд өртөх дуртай.

Киншасагийн бохир, ядуу гудамжуудаар хурц өнгийн хослолтой, эрвээхий зангиатай, мөрөвчтэй өмдтэй, гоёмсог нүдний шилтэй, торгомсог сорочка, өнгөлөг малгайтай саперууд бусдын нүдийг хужирлан алхаж байгаа нь хаа сайгүй тааралддаг гэнэ.

3 Сапер стиль

Саперууд хувцаслалтынхаа санааг Европын өндөр зэрэглэлийн загварын шоунуудаас авдаг гэлцдэг. Мөн тэд хувцсыг хослуулж өмсөхдөө донжтой байдалд бус өнгөний зохицолд илүү анхаарал хандуулдаг гэнэ шүү.

Сапер стиль

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()