Дэлхийн энергийн төв болсон ариун дагшин 13 газар

Энерги буюу эрчим хүч дэлхий даяар яг голыг ус шиг урсаж, нэг цэгээс нөгөө рүү дамжиж байдаг. Тэгвэл тэр их энерги хаанаас хаа хүрдэг юм бол? Сонирхолтой нь манай гараг дээр хэдхэн газар л дэлхийн эрчим хүчийг өөр дээрээ төвлөрүүлэн цаашаа дамжуулж чаддаг ажээ. Ингээд та бүхэнд дэлхийн энергийн төвүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхийн энергийн төв болсон ариун дагшин 13 газар
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Мачү Пичү - Перү

Алдагдсан хот гэж нэрлэгддэг Мачү-Пичү нь эртний Инкийн хаант улсын нийслэл байсан бөгөөд дэлхийн 7 гайхамшгийн нэгд ордог. Энд ирсэн хүмүүс огцом энергийн урсгалд орж ирснээ шууд мэдэрдэг бөгөөд бэлтгэлгүй ирсэн хүмүүс цочролд орох нь ч бий. Энергийн тэрхүү их урсгал урсгал нь өвөрмөц байгалийн тогтоцтой нь холбоотой байж болох юм. 

Мачү Пичү - Перү

2 Крэйтэр нуур - Орегон муж, АНУ

Энэхүү нуур нь гүнээрээ дэлхийд 7-д ордог бөгөөд 8 мянган жилийн өмнө Мазама нэртэй гал уулын дэлбэрэлтээс үүсжээ. Уугуул Америкчууд уг нуурыг ариун дагшин газар хэмээн хүндэлдэг байсан аж.

Крэйтэр нуур - Орегон муж, АНУ

3 Алтан сүм - Амритсар муж, Энэтхэг

Сих шашны төв болсон Амритсар мужид байрлах Алтан сүмийг хүрээлдэг нуурыг "Ариун усны эх" гэж нэрлэдэг. Шөнийн цагаар гэрэлтэх уг сүмийг харсан хүн бүр өөрийн эрхгүй гайхширдаг бөгөөд энд очсон хүмүүст огт өөр ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг. 

Алтан сүм - Амритсар муж, Энэтхэг

4 Кайлас уул - Төвд

Кайлас уулыг буддын болон хиндугийн шашинд хоёуланд нь ариун дагшин газарт тооцогддог бөгөөд Кайлас уулын оргил дээр бурхад залардаг хэмээн сургаальд нь заадаг. Үүнээс үзвэл энэхүү ууланд асар их энергийн урсгал агуулагддаг байх нь.

Кайлас уул - Төвд

5 Гластенбөри, Их Британи

Их Британийн Мекка гэгдэх энэхүү газар нь чулуун зэвсгийн үеэс эхтэй ариун дагшин газар юм. Эрт цагт Гластенбөрид дэлхийн өнцөг булан бүрээс мөргөлчид ирж байгаль эхэд мөргөдөг байжээ. 

Гластенбөри, Их Британи

6 Парнасус уул, Грек

Парнасус уулын орой дээрх Делфи нэртэй сүмд нарны бурхан Аполло ирж нэгэн зөнчтэй уулзаж байсан түүхүүд мөн энд бурхад хүмүүстэй нийлж их найр хийдэг байсан тухай өгүүлэх Грекийн олон домгууд байдаг. Харин одоо үед хүмүүс Парнасус ууланд авирч, цанаар гулгах гэж очдог болжээ.

Парнасус уул, Грек

7 Атитлан нуур, Гватемал

Төв Америкийн хамгийн гүн нуур болох Атитлан нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгд ордог. Энэ газар Маяачууд хэдэн зуун жилийн өмнөөс ирж суурьшсан бөгөөд эргэн тойронд нь эртний суурингийн олдворууд олон байдаг. Нутгийн иргэд тэрхүү нуурын ёроолд хот бий гэж үздэг байна.

Атитлан нуур, Гватемал

8 Стоунхэнж, Их Британи

МЭӨ 3000-1500 жилийн хооронд баригдсан гэх Стоунхэнжийн нууцыг эрдэмтэд одоог хүртэл тайлж чадаагүй л байна. Энэхүү дугуй хэлбэртэй байгууламжийг гариг эрхсийн хөдөлгөөнийг хэмжихийн зэрэгцээ шашны ёслолд хэрэглэх зориулалтаар барьсан гэх таамаг бий. Өдгөө энд жуулчид очиж өөрсдийн дотоод энергийг нөхдөг болжээ. 

Стоунхэнж, Их Британи

9 Махабоди мод - Энэтхэг

МЭӨ 500 онд Сидхарта хунтайж Бихар мужид явж байхдаа нэгэн бодь модны доор суужээ. Тэрбээр уг модны доор олон хоногийн турш бясалгасны үр дүнд гэгээрэлд хүрч Бурхан Будда болсон юм. Өдгөө тэрхүү модыг хүрээлж томоохон хийд баригдсан ба хэдэн мянган жуулчид очиж сонирхдог болсон.

Махабоди мод - Энэтхэг

10 Хамарын хийд - Монгол

XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаагийн 1820 онд байгуулсан Хамарын хийд нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. 

Тус газрыг энерги ихтэй, газар доор нь амин судал байгаа хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлж байсан түүхтэй. Энергийн төвд нар мандахтай зэрэгцэн очвол сайн хэмээн ард иргэд бэлэгшээдэг. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг гэж домогт өгүүлдэг билээ.

Хамарын хийд -  Монгол

11 Боснийн пирамид, Босни

Боснийн пирамид нь Египетийн пирамидаас эртний түүхтэй гэж тооцогддог. Энэхүү пирамидын доор нуур оршдог бөгөөд өнөөг хүртэл ямар ч намаг, балчиггүй тунгалаг хэвээрээ байгаа аж. Нутгийн иргэд тэрхүү нуурын ус хүний биеийг цэвэршүүлж төрөл бүрийн өвчинг анагаах увдистай хэмээн үздэг.

Боснийн пирамид, Босни

12 Вортекс - Аризона, АНУ

Вортекс буюу хуй нэртэй энэхүү газарт жижиг хэмжээтэй хуй салхинууд байнга үүсдэг. Хүмүүс тэрхүү хуй салхийг агаарын урсгал бус энергийн урсгал үүсгэдэг гэдэгт итгэдэг бөгөөд олон хүмүүс энд очиж хуй салхинд өртөж дотоод хүчийг сэргээдэг.

Вортекс - Аризона, АНУ

13 Белинташ - Болгар

Болгарын хамгийн их энергийн урсгалтай Белинташын дархан цаазат ой нь нэн эртний газар юм. Энэхүү ойд байдаг чулуунууд дээр од эрхсийн хөдөлгөөн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Жил бүр хэдэн мянган хүн уг ойд очиж Белинташын эрч хүчийг мэдэрдэг.

Белинташ - Болгар

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()