Паста гоймонгоор хийж болох амттай 5 хоолны жор

Италийн уламжлалт паста гоймон нь хамгийн хурдан шингэдэг хэрнээ маш өег хоолнуудын нэг билээ. Ингээд таны амралтын өдрөөрөө хайртай хүмүүстээ хийж өгөх хоолны жорыг танилцуулж байна. Хайр шингэсэн хоол хамгийн амттай байдгийг санаж гал тогоондоо цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Паста гоймонгоор хийж болох амттай 5 хоолны жор
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Пармезан бяслаг болон сармистай шпагетти

Уламжлалт итали пастагийн орц нь маш энгийн байдаг. Таны гал тогоонд шпагетти, пармезан, сармис байхад л хангалттай ба үүнийг хийхэд ердөө 20 минут л зарцуулах болно.

Орц:

  • 150 гр шпагетти
  • 2 хумс сармис
  • 1\4 аяга пармезан бяслаг
  • 1 хоолны халбага нунтаг яншуй
  • Давс, перец амталгаагаар

Бэлдэх арга:

Саванд ус буцалгаад дээрээс нь бага зэрэг давс болон пастагаа хийнэ. Шпагеттигаа буцалж байх хооронд хайруулын тавгандаа тос хийж халаагаад сармисаа бага зэрэг хуураад, галаа унтрааж, дээрээс нь усыг нь шүүж авсан шпагеттигаа хийж, үрсэн пармезан болон нунтаг яншуйгаа цацна. Бяслагаа та өөрийн хүссэн хэмжээгээрээ хийхэд л хангалттай.

Пармезан бяслаг болон сармистай шпагетти

2 Энгийн шпагетти карбонара

Энэ бол анх удаа шпагетти хийж буй хүмүүст хамгийн тохиромжтой хоол юм. Энэхүү шпагеттиг анх 20-р зууны дунд үед Италийн Лацио мужид хийж эхэлсэн түүхтэй.  Лациод пастандаа гахайн давсалсан мах хийдэг бол бусад газар гахайн утсан мах хийдэг.

Орц:

  • 40 гр бекон
  • 2 өндөгний шар
  • 1 бүтэн өндөг
  • 1\2 пармезан
  • Давс, перец амталгаагаар
  • 200 гр букатини (голдоо нүхтэй бүдүүн шпагетти)

Хийх арга:

Саванд давс болон ус хийгээд буцалгана. Усаа буцалж байх хооронд беконоо шаржигнатал шарна. Харин аяганд өндөгний шар, өндөг, пармезан болон перецээ хольж хутгах хэрэгтэй.

Буцалж буй усандаа шпагеттигээ хийж болсных нь дараа  шүүнэ. Нэг аяга шпагеттиний усыг тусдаа үлдээгээрэй. Шпагеттигаа өндөг болон пармезантайгаа хутгаад дээрээс нь беконоо тавих хэрэгтэй. Ингээд дээрээс нь бага багаар шпагеттинийхаа усыг хийж цөцгий мэт (ихэнхдээ 1/4 аяга ус ордог) болгоорой. Дараа нь давс, пармезан, перецээ амталгаагаараа хийнэ.

Энгийн шпагетти карбонара

3 Песто сүмс болон улаан лоольтой паста

Энэ жороор та хамгийн алдартай песто сүмстэй пастаг хийж чадна. Уг хоолны хамгийн амттай зүйл нь шарсан талхны үйрмэг байх бөгөөд талхны үйрмэг нь улаан лоольтой төгс зохицдог.

Орц:

  • 100 гр үрлэн улаан лооль
  • 300 гр шпагетти
  • 1\4 аяга талхны үйрмэг
  • 1 хумс сармис
  • Оливын тос
  • Давс, перец амталгаагаар
  • 200 гр пармезан бяслаг

Песто сүмс хийхэд:

  • Базилик
  • 100 гр пармезан
  • Оливын тос
  • 80 гр самар
  • 2-3 хумс сармис
  • Жамц давс

Хийх арга:

Сүмс хийхэд: Базиликийг давстайгаа хамт нухна. Самраа блендэрт хийж бутлаад, сармисаа жижиг хэрчээрэй. Базилик болон давсан дээрээ хэрчсэн сармис, самар болон пармезанаа нэмж хийнэ. Дараа нь оливын тосоо хийгээд сайтар хутгаж хөргөгчинд хийж 2-3 цаг болгоно.

Паста: Шарах шүүгээгээ 200 градус хүртэл халаагаарай. Үрлэн улаан лоолио дундуур нь хувааж тугалган цаас тавьсан шарах шүүгээнийхээ  листэн дээр тавина. Улаан лооль дээрээ оливын тос, давс, перец цацаж,  зөөлөртөл нь шарна.

Мөн шпагеттигээ чанаж,  тусдаа аяганд  уснаас нь авч үлдэнэ.

Халаасан хайруулын тавган дээрээ үрж шарсан талх \сухар\, жижиглэсэн сармис, оливын тос, чимх давс хийнэ. Сайтар хутгаад хэсэг хугацаанд шарна.

Дараа нь шпагеттигаа песто сүмстэйгээ хольж, шпагеттиний уснаас хэдэн халбагыг хийгээрэй. Сүмс нь пастагаа хучих хэрэгтэй шүү. Дараа нь улаан лооль болон сухараа хийгээд, сүүлд нь пармезан болон базиликаа цацаарай.

Песто сүмс болон улаан лоольтой паста

4 Улаан дарсанд хийсэн шпагетти

Энэхүү хоолонд пастаны үндсэн орцууд багтах ба улаан дарс ордгоороо онцлогтой. Улаан дарс нь чихэрлэг өвөрмөц амтыг бий болгодог. Мөн та ямар ч төрлийн улаан дарс сонгож болно.

Орц:

  • 500 гр шпагетти
  • Оливын тос
  • 2 хумс сармис
  • Хагас аяга нунтаг яншуй
  • 1 аяга хушга
  • 1\2 үрсэн пармезан бяслаг
  • Давс, хар болон улаан перец амталгаагаар
  • 1 шил улаан дарс

Хийх арга:

5 аяга ус, 3 аяга улаан дарсаа хольж дээрээс нь чимх давс хийж буцалгаад, шпагеттигаа хийнэ. Шпагеттигаа болсны дараа уснаас нь нэг аягыг авч үлдээрэй.

Дараа нь хайруулын тавгаа халааж 2 хоолны халбага оливын тос, сармис, давс болон улаан перецээ хийж хуурна. Дээрээс нь үлдсэн дарс болон шпагеттиний усаа нэмж буцалгаад пастагаа шүүсийг нь шингэтэл дахин жигнэнэ. Яншуй, самар, бяслагаа хийж сайтар хутгаарай.

Улаан дарсанд хийсэн шпагетти

5 «Маргарита» паста

Улаан лооль болон моцарелла бяслаг нь энэхүү пастаг “Маргарита” пиццатай адил болгодог. Хийхэд хялбархан хэрнээ сайхан амттай энэ хоол романтик оройн зоогонд гайхалтай тохирно.

Орц:

  • 500 гр шпагетти
  • 1 хоолны халбага оливын тос
  • 1 цайны халбага жижиглэж хэрчсэн сармис
  • 1\4 анчоус паста
  • 200 гр үрлэн улаан лооль
  • 200 гр моцарелла бяслаг
  • Базилик, давс, перец амталгаагаар

Хийх арга:

Шпагеттигаа чанана. Жижиг саванд оливын тос, анчоусын паста болон сармисаа халаана. Сармисаа улайтал нь шарах хэрэгтэй шүү.

Шарах шүүгээ 200 градус хүртэл халааж улаан лоолио дундуур нь хувааж, хамгаалалтын цаастай шарах шүүгээний листэн дээрээ тавина. Дээрээс нь оливын тос, давс, перецээ цацаад зөөлөртөл нь шарна.

Пастандаа хэрчсэн базилик, улаан лооль болон сармистай анчоусын пастагаа нэмж хийж сайтар хутгаад дээрээс нь оливын тосоо хийж, моцарелла бяслагаа цацна. 

«Маргарита» паста

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()