Зөвлөлтийн "тэргүүн хатагтай" нарын хувь тавилан

ЗХУ-ын үед “тэргүүн хатагтай” гэх ойлголт байгаагүй билээ. АНУ-д ерөнхийлөгчийн эхнэр сайн дурын аянд оролцож, үргэлж нөхрийнхөө хамтаар төрөл бүрийн арга хэмжээнд оролцдог байсан бол ЗХУ-д “тэргүүн хатагтай”-гаа таних хүн ховор байжээ. ЗХУ-ын удирдагчдын эхнэрүүдийн хувь тавилан хоорондоо маш адилхан гэнэ. Ихэнх нь нөхрөөсөө илүү насалж, жам ёсоороо энэ хорвоог орхиж байжээ. ЗХУ-ын үед 7 удирдагч байсан бөгөөд тэдний 6 нь ерөнхий нарийн бичиг албан тушаалтай байсан бол ганцхан Михаил Горбачев л ерөнхийлөгч байсан юм. Ингээд ЗХУ-ын тэргүүн хатагтай нарын хувь тавилантай танилцацгаая.

Зөвлөлтийн "тэргүүн хатагтай" нарын хувь тавилан
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Надежда Крупская

10 жилийн сурах бичиг дээр Крупская үрчлээтэй настай эмэгтэй мэт дүрслэгдсэн байдаг ч үнэн хэрэгтээ тэрээр залуудаа үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн байжээ. Харамсалтай нь тэрээр хүнд өвчтэй байсан гэнэ.

Үүнээс болоод тэрээр хүүхэдтэй болох боломжгүй болсон бөгөөд үүнийгээ маш хүндээр хүлээж авчээ. Ингээд эмэгтэй хүний хамгийн чухал аз жаргалыг мэдэрч чадахгүйгээ ойлгосон тэрээр өөрийгөө намд зориулж Владимир Ильич Ленины баруун гар болсон аж. Тэрээр Ленины үнэнч ажлын хамтрагч байгаад зогсохгүй амьдралынх нь эцсийн мөч хүртэл нь хамт байсан эхнэр нь юм.

Надежда Крупская

2 Надежда Аллилуева

Энэ бүсгүй Йосиф Сталины хоёр дахь гэргий гэдгээрээ түүхэнд бичигдсэн. Тэрээр 1918 оноос эхлэн Бүх нийтийн эвлэлийн коммунист намын гишүүн байжээ. Надежда хүчтэй, бусдаас хараат бус хувь хүн байсан учир нөхрийнхөө овгийг авахаас татгалзаж, түүний үйл ажиллагааны арга барилыг дэмждэггүй байсан гэнэ.

Хосууд хоёулаа хурц зан араншинтай хүмүүс байсан учир тэдний гэр бүлийн харилцаа нэлээд асуудалтай байжээ. Бүсгүйд таалагдахгүй зүйл маш их байсан ч тэрээр биеэ барьж, дотоод хүмүүжлээрээ энэ бүхнийг дарж байсан аж.

Эцэст нь тэрээр тэсвэр алдаж, хамгийн сүүлд нөхөртэйгөө муудалцсаныхаа дараа зүрх рүүгээ буудаж амиа хорлосон байна. Хэдийгээр Сталин энэ үйл явдалд ихээхэн цочирдсон нь эхнэрийнхээ хийсэн алхамд урам нь хугарч оршуулах ёслол дээр нь хүртэл ирээгүй гэнэ.

Надежда Аллилуева

3 Нина Хрущева

Хэдийгээр Хрущева  нөхрийнхөө хамтаар олон улсын уулзалт, цуглаанд явдаг байсан ч олны өмнө төдийлөн ил гардаггүй байжээ. Гэхдээ тэрээр мэдлэгтэй, олон төрлийн гадаад хэл мэддэг байсан учир олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан гэнэ. Үүнээс гадна гэр орныхоо ажлыг ч орхигдуулалгүйгээр амжуулдаг байсан аж.

Түүний зураг хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр бараг хэвлэгддэггүй байсан ч АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннедитэй авахуулсан зураг олны анхаарлыг ихээр татсан байна. Учир нь зааварлаг америк бүсгүйн хажууд Нина хөдөөний эмэгтэй мэт харагдаж, маш олон шүүмжийг дагуулсан аж. Гэхдээ бүсгүйчүүд хоорондоо 20 орчим насны зөрүүтэй байсан юм.

Нинагийн гадаад төрхөөс үл хамааран Никита Сергеевич болон Нина нар хамтдаа 40 жилийн турш амьдарчээ.

Гэр бүлийн хосууд ихэнхдээ улсын зуслангийн байранд амьдарч байсан бөгөөд Хрущевийг нас барсны дараа энэ байрандаа үлдсэн байна. Тэрээр удирдагчийн эхнэрийн эрх үүрэг гэх мэт зүйлсийг огтхон ч сөхөхгүйгээр 1984 онд нас барсан юм.

Нина Хрущева

4 Виктория Брежнева

Леонид Брежневийн гэргий болох Виктория хэдийгээр “тэргүүн хатагтай” байсан ч олон нийтийн арга хэмжээнд төдийлөн нөхөртэйгөө хамт оролцдоггүй байжээ. Тэрээр үргэлж улс төрөөс хол байсан бөгөөд олны анхааралд орохыг хүсдэггүй байсан юм. Үүний оронд тэрээр өөрийгөө гэр бүлдээ зориулж, хүүхэд, ач, зээ, нөхөртөө анхаарал хандуулж тогооч нарт нөхрийнхөө дуртай хоолны жорыг зааж өгч байсан гэнэ.

Хамгийн сүүлийн удаа түүнийг олон нийт өмнө нөхрийнх нь оршуулгын ёслол дээр харсан бөгөөд үүнээс хойш тэрээр огтхон ч олны өмнө харагдаагүй байна. Тэрээр чихрийн шижин өвчнөөр шаналж байсны дээр Викториягийн охин архинд донтож, Леонидыг нас барсны дараа түүний эд хөрөнгийн хагасыг хураан авсан аж.

Нөхрөө нас барснаас хойш 13 жилийн дараа буюу 1995 онд Виктория гэртээ ганцаараа амьсгал хураажээ.

Виктория Брежнева

5 Татьяна Андропова

Төрийн аюулгүй байдлын холбооны тэргүүн Юрий Андроповын хоёр дахь гэргийн хувь тавилан үнэхээр гунигтай байсан гэнэ. 1956 оны Венгрт болсон цусан тулалдааны үеэр Андропов гэр бүлийнхээ хамтаар гэр бүлтэйгээ амьдарч байсан бөгөөд Татьяана зэрлэг балмад байдлыг харсаар сэтгэцийн асуудалтай болжээ.

Бүсгүй гэрээсээ гарахаасаа айж, олон нийттэй харилцаж чаддаггүй байсан учир нөхөр нь түүнийг гадуур дагуулж явахгүй,  гэртээ зочдыг хүлээж авахгүй, эхнэрийнхээ бүхий л гаднын хүмүүстэй харилцах харьцааг тусгаарласан байна.

Татьяна маш даруухан эмэгтэй байсан бөгөөд нөхрийнхөө өндөр албан тушаал хэзээ ч ашиглаж байгаагүй аж. Тэрээр нөхөртөө маш хайртай байсан учир түүнийг эцсийн мөчид эмнэлэгт хэвтэж байхад нь хүртэл хайрын захиа илгээж байжээ.

Нөхрийгөө нас барсны дараа Татьяна ганцаараа амьдарч, 7 жилийн дараа буюу 1991 онд нас барсан байна.

Татьяна Андропова

6 Анна Черненко

Андроповыг нас барсны дараа Төрийн аюулгүй байдлын холбооны тэргүүнээр Константин Черненко томилогдож энэ албан тушаал дээр 1 жил л болсон аж.

Харин Анна Дмитриевна гэнэтхэн “тэргүүн хатагтай” болсондоо тулгамдаж, нөхөртөө их санаа нь зовж байсан гэнэ. Учир нь тэрээр тийм ч залуухан биш байсан бөгөөд тайван амьдрахын оронд улсыг удирдах хэрэгтэй болжээ.

Тэрээр аль болохоор нөхрийнхөө амьдралыг хөнгөвчлөхийг хичээж, түүний хооллолт, хувцаслалтад анхаарал хандуулж, утасны дуудлагыг нь хүлээн авч байсан гэнэ.

Черненког нас барсны дараа бүх хүмүүс түүний эхнэрийн талаар мартаж, тэрээр 2010 он хүртэл амьдрахдаа улсаас ганц ч тусламж аваагүй байна.

Анна Черненко

7 Раиса Горбачева

Бүх ЗХУ-ын удирдагчдын гэргийнүүд дундаас ганцхан Раиса Горбачеваг албан ёсоор “ЗХУ-ын тэргүүн хатагтай” гэж нэрлэж болно. Магадгүй Михайл Горбачев анхны ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай холбоотой байж болох ч Раиса маш ухаалаг, боловсролтой, бүтээлч эмэгтэй байсан бөгөөд нөхрийнхөө бүх ажилд нь тусалдаг байсан юм.

Тэрээр нөхрийнхөө бүх гадаад айлчлал, хурал цуглаанд хамт явж, зурагтын нэвтрүүлэгч оролцож олны анхаарлыг ихээр татаж өөрийгөө үнэлүүлдэг байжээ.

Ийнхүү бүтээлч, чадварлаг гэргийтэй нь ачаар Горбачев ч дэлхий даяар алдартай болсон аж.

Харамсалтай нь Раиса лейкоз хэмээх хүнд өвчтэй байсан учир нөхрөөсөө түрүүлж 1999 онд нас барсан байна. Гэхдээ тэрээр эцсийн мөч хүртлээ ажлаа хийж, сайн дурын үйл ажиллагааг хийсээр л байжээ.

Раиса Горбачева

31
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()