Хүн төрөлхтний гаргасан хамгийн том 5 алдаа

Манай гараг дээр хүн төрөлхтөн амьдарч эхлээд хэдэн сая жил болжээ. Дэлхийн түүхтэй харьцуулахад энэ бол асар богино хугацаа хэдий ч бид байгаль эхэд үнэлж баршгүй их хохирол учруулсаар байна. Тухайлбал, бид сансарт гараад ердөө 58 жил болж байгаа хэрнээ сансрын хогийн асуудалтай тулгараад эхэлсэн шүү дээ. Тэр ч утгаараа бид танд хүн төрөлхтний хамгийн бусармаг үйлдлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Уншсан хүн бүр нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.

Хүн төрөлхтний гаргасан хамгийн том 5 алдаа
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

5 Амазон

Мод тайрах асуудал олон зуун жилийн турш хүн төрөлхтний толгойг гашилгаж буй билээ. Тэр тусмаа Амазон мөрний сав газрын ойн модыг хорогдуулж байгаа нь тэр чигтээ амьд ертөнцийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг юм. Жил бүр энд Москва хотоос хоёр дахин том талбай модыг тайрдаг бөгөөд жилээс жилд уг тоо өссөөр байна. Одоогийн байдлаар Амазоны ойн мод 12 хувиар багассан бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 40 хувь болно гэсэн тооцоо бий. Гэтэл тус ойн мод нь манай гарагийн хамгийн их хүчил төрөгч ялгаруулдаг хэсэг шүү дээ. Амазоны ой мод олноор хоргодоход агаар мандалд хий ихээр ялгарч дэлхийн дулаарал явагдах аюултай ба ан амьтад орох оронгүй болж, устаж үгүй болох юм. Гэхдээ энэ нь гол аюул биш. Сахарын цөлийн элс агаар салхиар дамжин Амазон мөрний сав газарт ирэхэд уг мөрөн бүрэн ширгэх аюултай. Учир нь ой модоор бүрхэгдсэн үед тэр их элс, мөрөн рүү шууд нэвтэрч чаддаггүй аж. Хэрвээ манай гарагийн хамгийн том мөрний нэг ширгэвэл Өмнөд Америк тив битгий хэл дэлхий тэр  чигтээ аюулд орох билээ.

Амазон

4 Хогоор хучигдсан арал

Яг одоо Номхон далайд 2 сая хавтгай дөрвөлжин талбайг хамарсан хог хөвж яваа. Энэ их хог Номхон далайд гарцтай бүх улсын хаягдал бөгөөд далайн халуун, хүйтэн урсгалыг даган нэг газартаа бөөгнөрөх болжээ. 

Эх газраас далайд ихэвчлэн олон төрлийн хуванцар хаягддаг бөгөөд тэдгээр нь далайн амьтдад яг л хоол шиг харагддаг ажээ. Улмаар хоол гэж харсан загас, далайн яст мэлхий зэрэг нь тэдгээрийг идэж маш олноороо үхэж үрэгдэх болсон юм.

Мөн эдгээр хортой хогийг идсэн зарим амьтад үржиж чадахаа больдог учир тус асуудалд дэлхий нийтээрээ анхаарах цаг иржээ.

Хогоор хучигдсан арал

3 Ашигт малтмал олборлох

Хүн төрөлхтөн ашигт малтмалаа олборлохгүйгээр амьдрах ямар ч боломжгүй байдаг. Учир нь бид нар өнөөдрийн бүтээсэн бүх зүйлсээ байгаль эхээсээ л “авсан” гэхэд хилсдэхгүй билээ. Мөн дэлхийн эдийн засаг байгалийн баялаг, ашигт малтмал олборлолт дээр үндэслэж байгаа нь нууц биш. Гэхдээ тэр бүхэн хэзээ нэгэн цагт дуусах бөгөөд түүний төлөөсийг бидний хойч үе төлөх болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй юм.

Газрын тосыг их хэмжээгээр олборлоход маш том нүх үүсдэг ба тэдгээрийг ихэнхдээ усаар бөглөдөг. Харамсалтай нь, зарим улсад усыг газрын тосноос илүү үнээр зардаг. Мөн ус нь газрын тосноос тэс ондоо бүтэцтэй бөгөөд замдаа тааралдсан бүхнийг угааж, байнга урсаж байдаг болохоор ундны ус руу орж, бохирдуулах аюултай байдаг.

Ашигт малтмал олборлох

2 Цөмийн хог хаягдал

Бид ирээдүй хойч үедээ атомын цөмийг зэвсэг болгон бүү ашиглаарай хэмээн сануулах хэрэгтэй болжээ. Одоогийн байдлаар дэлхийн улс орнууд цөмийн хог хаягдлаа газар доор хаяж байгаа бөгөөд энэ нь 10 мянган жилийн турш задрахгүй юм.

Гэтэл ирээдүй, хойч үе маань цөмийн хог хаягдал дээр амьдарч эхэлбэл тэд эрүүл мэндээрээ маш ихээр хохирох болно. Уранаар цэнэглэгдсэн цөмийн хог “дээр” амьдарч байгаа хүн эрүүл, урт удаан насалж чадахгүй гэдгийг бид цөмийн бөмбөгд өртсөн хохирогчдын бодит байдлаас харж болно.

Хэрвээ бид цөмийн хог хаягдлын асуудлаа шийдэхгүй бол хүн төрөлхтний сүйрэл тун удахгүй ирэх ажээ.

Цөмийн хог хаягдал

1 Арал нуур

Нэгэн цагт Аралын нуур нь хэмжээгээрээ дэлхийн хамгийн том нуурын дөрөвдүгээрт бичигддэг байв. Талбайн хэмжээ нь ойролцоогоор 70,000 хавтгай дөрвөлжин байсан юм. Харин 1960-аад онд тус нутагт газар тариалан эрхлэх үед Аралын нуураас эхтэй Амударья, Сырдарьи гэх хоёр голыг усжуулалтын зорилгоор ашиглах болжээ. Үр дүнд нь ердөө 20 жилийн дотор Аралын далайн ус ширгэж, талбай нь 8,000 хавтгай дөрвөлжин болсон юм. Үүнийг дагаад нуурын эргэн тойрны тосгод элсэн цөлөөр хучигдсан аж.

Энд ердөө нуур ширгээд зогсохгүй, эргэн тойрны экосистем алдагдаж, амьтад, мод ургамал бүгд үхэж, тэр бүү хэл хүмүүс хүртэл дүрвэжээ. Аралын нуур тун удахгүй тэр чигтээ ширгэж дуусна, үүнийг яаж ч хичээгээд залруулж болохгүй. Жил бүр Аралын нуурын гүнээс 75 сая тонн хортой давс агаарт ууршиж байдаг бөгөөд энэ нь Антарктид, Грийнландын мөсийг хайлуулж, Норвегийн ойг хордуулж, Беларусийн тариан талбайг үхүүлж байгаа билээ.

Арал нуур

19
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()