Хятад залуу Африкт од болов

Кон Тао (Kong Tao) хэмээх Хятадын инженер залуу Нигерийн Жива дүүргийн эмирээс омгийн ахлагч хэмээх цолыг хүртжээ. Тэрбээр сүүлийн хэдэн жилийн дотор Нигерид 2 томоохон төмөр зам, 3 сургуулийн барилга, хөл бөмбөгийн талбай зэргийг барьж, 2 авто машины зам засварлах ажлыг хариуцан ажилласан тул тэрхүү алдрыг хүртсэн аж.

Хятад залуу Африкт од болов

Өдгөө 34 нас хүрч байгаа Кон Тао Хятадын Хэнань мужийн Пуян хэмээх тосгонд төрж өссөн бөгөөд Хятадын нэгэн барилгын корпорацын Нигери дэх салбарын ахлах менежер хийдэг аж. Тэрбээр сүүлийн жилүүдэд Нигерид 2 томоохон төмөр зам, 3 сургуулийн барилга, хөл бөмбөгийн талбай зэргийг барьж, авто машины 2 зам засварлах ажлыг хариуцан ажиллажээ.

 

Кон Таогийн хэлж байгаагаар Нигерийн Жива дүүргийн захирагч улс оронд нь олон тооны ажлын байр бий болгож, улсын дэд бүтэцэд маш том хувь нэмэр оруулсанд талархлаа илэрхийлэхийн тулд ийм шийдвэр гаргасан аж.

Мөн тэрбээр "Хятадын нөлөө энд илүү ихээр нэмэгдэж байгаа учраас нутгийн иргэд бидэнтэй сайн харилцаатай байхыг хичээх болсон. Миний цол ердөө ёс төдий зүйл учраас надад эрх мэдэл байхгүй" гэж нэмж хэлсэн юм.

Хятадын олон нийтийн сүлжээгээр Кон Таогийн тухай мэдээг 180 сая гаруй хүн үзсэн бөгөөд нийт 10 мянган сэтгэгдэл цуглуулж чаджээ.

Сонирхолтой нь энэ нь Хятадын иргэн Африк цол хүртэж байгаа анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн оны 12-р сард Хятадын барилгын "CGCOC" компанийн 27 настай инженер залуу Нигерийн омгийн ахлагч болж байсан.

Мөн 2001 онд Нигерид хийсэн сайн үйлийнхээ төлөө Ху Жигуо нэртэй эр Хятад гаралтай анхны омгийн ахлагч болж байжээ.

16
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()