Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хос

Гадаад төрхөөс үл хамааран бие биенээ байгаагаар нь хайрлаж чаддаг хосууд олон бий. Бие биедээ сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдарч байвал бусдын нүдэнд этгээд, хачирхалтай харагдах нь асуудал огт биш гэдэгтэй хүмүүс санал нийлэх байх. Ингээд танд жинхэнэ хайрын илэрхийлэл болсон тэдгээр хосуудын гайхалтай түүхүүдийг танилцуулж байна.

Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хос
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Өндөр болон насны зөрүү ихтэй хосууд

Жолисон Фернандес бол 2 метр 34 см өндөртэй, Бразилын хамгийн өндөр хүн билээ. Тэрбээр гадаад төрхөөсөө болж сургуульд байхдаа хүүхдүүдэд шоглуулдаг байсан учраас гэрээсээ гарахаасаа хүртэл татгалздаг байв. Гэхдээ Жолисон өөрийн эхнэр болох Эвем Медейростай танилцсанаар бүх зүйл өөрчлөгдсөн байна. Тэд бие биедээ дурлаж, 2015 онд гэрлэжээ. Эвемийн өндөр 150 см бөгөөд тэрбээр нөхрөөсөө 7 насаар дүү юм.

Өндөр болон насны зөрүү ихтэй хосууд

2 Бурритод хайр зарласан залуу

Сан Францискогийн зохиолч Дэвид Сикорски бол нэлээд даруухан хүн юм. Нэгэн өдөр тэрбээр найзуудынхаа цахим сүлжээг сонирхож байгаад маш ихээр харамссан гэнэ. Учир нь түүний ихэнх найзууд найз бүсгүй, эсвэл эхнэр, хүүхэдтэй болсон байжээ. Харин Сикорскигийн хувьд тэр бүхэн байгаагүй учраас өөрийн дуртай хоолны газартаа орж, хамгийн хайртай зүйл болох бурритогынхоо хажууд "Love Story" хэлбэрээр зургаа авахуулахаар шийджээ. Хүмүүс Дэвидийн энэхүү наргиаг төдийлөн ойлгоогүй бөгөөд цахим сүлжээгээр уг зураг эрчимтэй тарж байсан юм.

Бурритод хайр зарласан залуу

3 Түүний найз бүсгүй өмнө нь эрэгтэй байжээ

132 см өндөртэй хүндийн өргөлтийн тамирчин Антон Крафт өөрийнхөө жингээс 4 дахин хүнд зүйл өргөж чаддаг гэдгээрээ алдартай. Мөн тэрбээр өөрөөс нь 58 см өндөр Чайна Белл хэмээх найз бүсгүйгээрээ олны танил болжээ. Сонирхуулахад, Чайна Белл өмнө нь эрэгтэй хүн байсан гэнэ шүү.

Түүний найз бүсгүй өмнө нь эрэгтэй байжээ

4 Инээдмийн жүжигчний хачирхалтай хайрын түүх

Инээдмийн жүжигчин Верна Тройерийг таних хүн цөөн ч түүний хайрын түүх үргэлж олны анхаарлын төвд байдаг. Учир нь 80 см өндөртэй, эмэгтэйчүүдийн дунд нэлээд алдартай түүний найз бүсгүйчүүд өөрөөс нь 1 метр илүү өндөр байдаг юм. Энэ нь бусдад эвгүй харагддаг ч Верна огтхон ч санаа нь зовдоггүй гэнэ. Тэрбээр Женевийн модель Галлен Тройертэй удаан хугацааны турш болзож, 2004 онд гэрлэжээ. Тэд хуримынхаа анхны шөнө юу хийснийг мэдэхгүй ч маргааш нь гэгээнтэн дуудаж гэрлэлтээ цуцлуулсан байдаг.

Инээдмийн жүжигчний хачирхалтай хайрын түүх

5 Дэлхийн хамгийн их шивээстэй хосууд

Эдгээр хосууд маш олон зүйлээрээ алдартай ч “Дэлхийн хамгийн их шивээстэй хосууд”-аар тодорч байжээ. Учир нь хосууд биеийнхээ ихэнх хэсэг дээр шивээстэй ба маш олон персинг, хиймэл сорви хийлгэж, соёо суулгуулсан байдаг. Тэд хамтдаа 15 жил амьдарсан бөгөөд өөрсдийн гэсэн шивээсний салонтай.

Дэлхийн хамгийн их шивээстэй хосууд

6 Өөрөө өөртэйгөө гэрлэсэн 2 хүүхдийн ээж

Америкийн иргэн 42 настай Дезире Лонгабо бол 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Тэрбээр аз жаргалтай, өвөрмөц маягаар амьдрахын тулд нэгэн хэвийн амьдралаа өөрчилж, нэрээ сольж, Эйфелийн цамхгийн ойролцоо өөрөө өөртэйгөө гэрлэж байжээ.

Өөрөө өөртэйгөө гэрлэсэн 2 хүүхдийн ээж

7 Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйн хайр дурлал бүхнийг өөрчилжээ

Энэ бол Бразилын бас нэгэн хосын гайхалтай түүх юм. Элизани дэлхийн хамгийн өндөр эмэгтэй бөгөөд түүний өндөр 2,3 метрт хүрдэг. Бүсгүй өөрийн гадаад байдалдаа маш ихээр санаа зовдог байсан ч Франсинальдотай танилцсанаар бүх зүйлс өөрчлөгджээ. Хэдийгээр түүний өндөр 162 см хэдий ч тэрбээр Элизанигийн дэргэд дэлхийн хамгийн аз жаргалтай залуу байж чаддаг гэнэ. Залуу энэ тухайгаа сэтгүүлчдэд мэдээлж байсан бөгөөд удалгүй хосууд гэрлэж, аз жаргалтай гэр бүл болж чаджээ.

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйн хайр дурлал бүхнийг өөрчилжээ

8 Дэлхийн хамгийн намхан хосууд

Хамгийн намхан хосууд нэрээрээ дэлхийн амжилтыг эвдэж Гиннесийн номд бичигдэж байсан энэ хосууд цахим сүлжээгээр танилцаж байсан ба Пауло найз бүсгүйдээ анхны харцаар л дурлаж байсан гэнэ. Харин бүсгүйн хувьд Пауло хүмүүжилгүй, уйтгартай залуу мэт санагдсан учир түүнийг 1,5 жилийн турш блоколжээ. Гэвч дараа нь Пауло дахин гарч ирж, тэд 2016 онд гэрлэжээ.

Дэлхийн хамгийн намхан хосууд

9 Лоригийн эмэгтэйчүүдийг бухимдуулсан сонголт

Лори өөрийн гадаад төрхөөрөө олны анхаарлыг татаж чадсан бөгөөд түүнийг Инстаграм хуудаснаа "Грекийн бурхан" хэмээн нэрлэдэг байжээ. Гэхдээ бүсгүйчүүд Алигийн сүйт бүсгүйн зургийг хараад маш их гайхацгаасан гэдэг. Цахим хэрэглэгчид түүнийг махлаг, намхан эмэгтэй болох Глориг сонгосон гэдэгт итгэхгүй байсан ч хосууд тун удалгүй хуримынхаа гэрэл зургийг цахим хуудаснаа нийтэлжээ.

Лоригийн эмэгтэйчүүдийг бухимдуулсан сонголт

10 Түүний найз залууг бүдүүн гахай гэжээ

Эшли, Кристофер хоёрын зургийг найз нь цахим хуудаснаа нийтэлснээр тэд олонд алдартай болсон юм. Цахим хэрэглэгчид Кристоферыг бүдүүн гахай хэмээн дуудаж, харин Эшлиг ер бусын сонирхолтой гаж эмэгтэй хэмээн доромжилж байсан гэдэг. Гэхдээ хайр гэдэг агуу зүйл учраас хосууд одоог хүртэл хамт аз жаргалтай амьдарч байна.

Түүний найз залууг бүдүүн гахай гэжээ

13
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()