Энэтхэгийн нийгэмд хамгийн их гадуурхагддаг "далит" хүмүүсийн өрөвдмөөр амьдрал

Тэд гудамжаар явах, дэлгүүр болон сүмд орох, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, эмнэлэгт үзүүлэх хориотой байдаг бөгөөд хамгийн хүнд хэцүү ажлуудыг хийдэг. Үүнээс гадна хүн бүр тэднээс халдварт өвчтэй мэт зугтдаг гэнэ. Ингээд "Далит" буюу "дорд хүмүүс" хэмээн нэрлэгдэх тэдгээр хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Энэтхэгийн нийгэмд хамгийн их гадуурхагддаг "далит" хүмүүсийн өрөвдмөөр амьдрал
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Далитчууд нь Энэтхэгийн кастын системд ч ордоггүй. Мөн тэдний угсаа гарвалын тухайд хэд хэдэн баримт байдаг. Жишээлбэл, тэд Аричуудад эзлэгдэхийн өмнөх үеийн уугуул иргэдээс гаралтай гэнэ. Энэтхэгийг эзэлснийхээ дараа Аричууд уугуул иргэдийг нийгмийн үйл ажиллагаанд оруулах ёсгүй хэмээн үзэж тэднээр байж болох хамгийн хүнд хэцүү ажлуудыг хийлгэж байсан гэдэг.

Яваандаа уугуул иргэд суурьшсан газраасаа шахагдан гарч, гуйлга гуйж амиа зогоохоос өөр аргагүйд хүрч, борчуудын хороололд бөөгнөрөн амьдарцгаах болжээ. 

Бүх Далитчуудын эрх маш ихээр зөрчигдөж, доромжлуулдаг бөгөөд тэд ч үүндээ дасан зохицож юуг ч өөрчлөхийг хичээдэггүй аж. Мөн тэд үйлчлэгч, галч, тариачин, угаагч гэх мэт бүх л хүнд ажлыг хийдэг. Бүр нийтийн ариун цэврийн өрөөг цэвэрлэж, бохир усны хоолойн бохирдлыг арилгаж, хог ангилдаг байна.

Тэд бусдаас тусдаа, ихэнхдээ навч, хулдаас эсвэл барилгын хог хаягдлаар хийсэн байшинд амьдардаг бөгөөд унтаж, хооллох бололцоо л байвал хаана ч байж чаддаг аж.

Далитчуудаас нутгийн иргэд маш ихээр сэжиглэдэг бөгөөд тэднийг энгийн иргэдээс 3 метрийн өндөр, цахилгааны утсаар хамгаалсан ханаар тусгаарлаж байсан түүх хүртэл бий.

Одоогийн байдлаар Энэтхэг тус асуудлыг шийдвэрлэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд тэдэнд ерөнхий боловсролын сургууль болон их сургуульд суралцах боломжийг олгож байгаа гэнэ. Ерөнхийлөгч Рам Натх Ковинд хүний эрхийг дээдэлж цаазын ялыг халсан хэдий ч  зарим жижиг хот, тосгонууд эртний уламжлалаа илүүд үзсээр л байна.

Далитаас гарах хэд хэдэн боломжууд байдаг. Нэг бол овгоо солих ёстой, үгүй бол өнгөрснийг тань мэдэхгүй өөр хотод очиж амьдрах хэрэгтэй. Мөн шашин шүтлэгээ өөрчилж лал, христ эсвэл буддын шашинтан болох боломжтой юм.

Хэдийгээр тэд маш их зовлон туулсан ч үнэхээр жаргалтай байж чаддаг гэнэ. Магадгүй өөрсдийн тэрхүү нөхцөл байдалтайгаа эвлэрсэн нь тэднийг амьдралдаа сэтгэл хангалуун байдгийг илтгэж байж ч болох юм.

10
таалагдаж байна

24
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()