Нэг өдрийн дотор хэрхэн цаашдын ажил, амьдралаа төлөвлөх вэ?

Амжилтанд хүрсэн эмэгтэй хүн бүр өөрийн амьдралыг хэрхэн төлөвлөх талаар мэдлэгтэй байдаг. Гэхдээ бусадтай адил эрч хүчтэй байхын тулд та заавал илүү цагаар ажиллах шаардлагагүй ба ердөө л зөв төлөвлөлт хийхэд л хангалттай билээ. Ингээд танд хэрхэн нэг өдрийн дотор цаашдын ажил, амьдралаа төлөвлөж болохыг зааж өгье.

Нэг өдрийн дотор хэрхэн цаашдын ажил, амьдралаа төлөвлөх вэ?

1. Сануулга тавь

Хэдийгээр та өөрийгөө ой тогтоолт сайтай гэж үздэг байж болох ч 100% тархиндаа найдах хэрэггүй. Тиймээс шаардлагатай чухал гэсэн бүх зүйлсээ тэмдэглэлийн дэвтэр, наалддаг цаас эсвэл утсан дээрээ тэмдэглэж аваад сануулга тавиарай. Мөн хэрэгтэй бүх зүйлсээ бичиж жагсаах нь зүйтэй юм.

2. Зөв цаг хугацааг сонго

Ихэнх хүмүүс төлөвлөгөө гаргаж ажилласныхаа үр дүнд илүү бүтээмжтэй байж чаддаг. Ийнхүү хийх ажлынхаа жагсаалтыг гаргаснаар та өөр зүйлд анхаарал хандуулахгүйгээр төвлөрч чаддаг юм.

Мөн өөрийнхөө хамгийн эрч хүчтэй байдаг цаг хугацааг тодорхойлж, тэр цаг дээрээ чухал ажлуудаа хийх хэрэгтэй. Хэрвээ та орой 10 цагаас хойш илүү бүтээмжтэй ажилладаг бол тэр үедээ цаашдын төлөвлөгөөгөө гаргах боломжтой юм.

Гэхдээ таны төлөвлөгөө сайн унтаж амрахад чинь нөлөөлөх ёсгүй шүү. Дутуу нойртой байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны гүн хямрал, ядаргаанд оруулах магадлалтай байдаг. 

3. Тоног төхөөрөмжөө шинэчил

Хэрвээ танд шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй бол төлөвлөгөө гаргахад хэцүү байдаг. Тиймээс төрөл бүрийн тэмдэглэлийн дэвтэр, программуудыг ашиглаж төлөвлөгөөгөө гаргаарай. Гэхдээ энэ тохиолдолд та хувийн болон албаны ажлаа тус бүрд нь хөтлөх хэрэгтэй. Улмаар ажилчдадаа өөрийн хуваарийг дэлгэрэнгүй танилцуулж өгч чадах юм.

4. Орчноо цэвэрлэ

Амьдралд минь сайхан дурсамж үлдээсэн зүйлсийг хаяхад хэцүү байдаг гэж ярих хүмүүс цөөнгүй. Гэвч түүнд нь карт, тоглолтын тасалбар, онгоцны тийз, зураг гэх мэт зүйлс багтдаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэдгээр зүйлс нь танд ажлын орчиндоо тухтай суухад сөргөөр нөлөөлдөг. Тиймээс улиралд нэг удаа ч болов их цэвэрлэгээ хийж, хэрэггүй зүйлсээ хаяарай. Мөн та шинэ зүйлс худалдаж авах бүрдээ өөрт хэрэггүй зүйлсээ хаяж сурах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр чухал санагдаад хаяж чадахгүй байвал зургийн альбом хийж, эсвэл тусгай хавтас нээгээд хадгалаарай.

5. Шинэ зуршлаа хадгалж сур

Та ажлын байраа цэвэр цэмцгэр болгож чадсан бол тэр байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ахин дахин цэвэрлэгээ хийх төвөгтэй шүү дээ.

Та "Getting Things Done" аппликейшнийг ашиглаж үйлдлээ хэрхэн зуршил болгохыг суралцаарай. Та үүний тусламжтайгаар өдөр бүр тухайн зүйлээ хийсэн эсэхээ шалгах бөгөөд энэ нь 30 хоногийн турш үргэлжилнэ. Сарын дараа л гэхэд та бүх зүйлс өөрчлөгдсөн байхыг анзаарч, цагаа хэмнэж сурсан байх болно. 

6.Цахим шуудангаа цэвэрлэ

Цахим сүлжээ хөгжсөнтэй холбоотойгоор хүмүүс шуудангаа төдийлөн шалгахаа больсон. Тиймээс сурталчилгааны болон хувийн мэйлүүдээ нэг хавтсанд хийж, ажлын мэйлүүдээ нөгөө хавтсандаа хадгалж сураарай. Харин цахим хуудаснаас ирж буй мэдэгдлийг автоматаар уншигдсан горимд шилжүүлсэн нь зүйтэй. Ингэснээр та хамгийн чухал гэсэн мэйлүүдээ цаг алдахгүйгээр уншиж, хүлээн авч чадах юм.

7. 2 минутын аргыг ашигла

Ихэнх туршлагатай хүмүүс аливаа хойшлуулсан ажлыг шийдвэрлэхэд 2 минут байхад л хангалттай гэдгийг мэддэг. Тиймээс та хойш тавьсан ажилдаа долоо хоногт нэг удаа ч болов анхаарлаа хандуулж байгаарай. Ингэснээр хийх ёстой зүйлсийн чинь жагсаалт багасаж байгааг та бахархалтайгаар анзаарах болно. Тиймээс өдөрт 2 минутыг шийдвэрлээгүй асуудалдаа зарцуулж байгаарай.

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()