Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

Яг одоо хүмүүсийн ихээр сонирхож, борлуулалтаараа тэргүүлж байгаа ухаалаг утаснууд 4-5 жилийн дараа хүмүүсийн хэрэгцээг хангаж, технологийн үзүүлэлтэд хүрч чадахаа болих нь тодорхой юм. Түүнчлэн орчин үеийн ямар ч ухаалаг утас доорх жагсаалтанд орсон гар утаснуудыг амжилтыг давтах тун хэцүү.  Ингээд Android Authority сайтын гаргасан бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай утасны жагсаалтыг сонирхоцгооё.

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

10 Motorola Razr V3

Худалдаанд гарсан он: 2004

Зарагдсан тоо: 130 сая гаруй

Уг утасны дизайн нь тухайн үедээ нэлээд өвөрмөц байсан учир ингэж олон тоогоор зарагдахад нөлөөлжээ.

Motorola Razr V3

9 Nokia 2600

Худалдаанд гарсан он: 2004

Зарагдсан тоо: 135 сая

Эх бие нь маш бат бөх, 1.5 инчийн дэлгэцтэй утас бөгөөд камер,  Bluetooth болон бусад нэмэлт функц байгаагүй. Гэхдээ үнийн хувьд боломжийн, чанартай байсан нь ийнхүү олон тоогоор зарагдахад хүрсэн байна.

Nokia 2600

8 Samsung E1100

Худалдаанд гарсан он: 2009

Зарагдсан тоо: 150  сая

"Nokia 2600"-ийн адилаар "Samsung E1100" утас нь хүлээлгийн горим дээр 13 хоногийн турш цэнэгээ барьдаг байжээ. Уг утас нь 1.52 инчийн дэлгэцтэй, 1МБ багтаамжтай, гар чийдэнтэй.

Samsung E1100

7 Nokia 5230

Худалдаанд гарсан он: 2009

Зарагдсан тоо: 150 сая

Энэхүү гар утас нь тухайн үеийнхээ хамгийн алдартай, борлуулалт сайтай утасны тоонд багтаж байжээ. Мэдрэгчтэй дэлгэцтэй, камертай, Bluetooth болон GPS-тэй байсан нь өндөр борлуулалтанд нөлөөлсөн байж юм. Уг загвар нь "Nokia"-г ухаалаг утасны амжилтад хөтлөх боломжтой байсан боловч тэр үед "iPhone 4" дөнгөж худалдаанд гарч эхэлж байв.

Nokia 5230

6 Nokia 6600

Худалдаанд гарсан он: 2003

Зарагдсан тоо: 150 сая

Уг утасны дизайн нь олны анхаарлыг маш ихээр татаж байсан бөгөөд үнийн хувьд 600 евро хүрч байжээ.

Nokia 6600

5 Nokia 1200

Худалдаанд гарсан он: 2007

Зарагдсан тоо: 150 сая

"Nokia 1200"-ын давуу тал нь идэвхтэй ашиглах үед 7 цаг цэнэгээ барьж, харин хүлээлгийн горим дээр 390 цаг цэнэгээ барьж байсан гэнэ. Үүнээс гадна ганцхан товч даралтаар асаах боломжтой чийдэнтэй байсан. Хэдийгээр онцгой зүйл байхгүй байсан хэдий ч борлуулалт өндөртэй байсан бөгөөд үүнд мэдээж үнийн боломжит байдал нь нөлөөлжээ.

Nokia 1200

4 Nokia 3210

Худалдаанд гарсан он: 1999

Зарагдсан тоо: 160 сая

"Nokia 3210" нь далд антеннтай хамгийн анхны утас болсон юм.  Үүнээс өмнөх гар утаснууд бүгд ярихын тулд сунгаж гаргадаг төвөгтэй антеннтай байв . Түүнчлэн 3210 нь Snake, Memory, Rotation гэсэн 3 тоглоомтой байжээ.

Nokia 3210

3 "iPhone 6" болон "6 Plus"

Худалдаанд гарсан он: 2014

Зарагдсан тоо: 220 сая

"iPhone 6" болон "6 Plus" нь энэхүү жагсаалтын хамгийн залуу, хамгийн шилдэг утас нь юм. Хэдийгээр орчин үеийн ухаалаг гар утастай харьцуулахад тийм ч өндөр үзүүлэлттэй биш хэдий ч тухайн үедээ хамгийн шилдэг нь байж чадсан юм. Амжилтанд хүрсэн гол шалтгаан нь дэлгэцийн хэмжээ, чанар байсан болов уу.

"iPhone 6" болон "6 Plus"

2 Nokia 1110

Худалдаанд гарсан он: 2005

Зарагдсан тоо: 250 сая

Энэ нь зөвхөн дуудлага хийх, заримдаа зурвас илгээх, уйдсан үедээ “Snake” тоглох зорилготой хүмүүст зориулсан хамгийн шилдэг утас байв. 

Nokia 1110

1 Nokia 1100

Худалдаанд гарсан он: 2003

Зарагдсан тоо: 250 сая

Бүх цаг үеийн хамгийн борлуулалт өндөртэй байсан нь "Nokia 1100" юм. Энэхүү утас нь дизайн сайтайгаас гадна цэнэгээ удаан баридаг, мөн чийдэнтэй байжээ. Үнийн хувьд маш боломжийн байсан бөгөөд "Nokia" нь салбар ихтэй байсан учир дэлхийн өнцөг булан бүрт худалдаалагдаж, орлогын түвшнээс үл хамааран бүх хүн худалдаж авах боломжтой байсан аж.

Nokia 1100

17
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()