Байгаль эхийн хүмүүст өгсөн 9 анхааруулга

2019-05-19, 12:47
11,369

Мянга мянган хүний амийг авах чадалтай, түүнчлэн урьдчилан тааварлахад хэцүү, зогсоох боломжгүй хүчин зүйл бол байгалийн гамшиг юм.  Дайн байлдаан, өвчин зовлонтой нэгэн адил байгалийн гамшиг бол хүний үйл ажиллагаанаас л болж үүсэх болсон. Ингээд та бүхэнд байгаль эх бидэнд дохио өгч буй мэт санагдах хачирхалтай үзэгдүүдийг түүвэрлэн хүргэж байна. 

Байгаль эхийн хүмүүст өгсөн 9 анхааруулга
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

9 Тэнгисийн утаа

Энэхүү ховор үзэгдэл нь Румын улсад, Хар тэнгисийн эрэг орчим ажиглагджээ. Далайн дулаан усны уур хүйтэн агаартай мөргөлдсөнөөс болж "тэнгисийн утаа" үүсдэг аж.

Тэнгисийн утаа

8 Саарал давлагаа

Кофены хөөстэй адил харагдах ийм давлагаа нь далайн усанд байдаг жижиг микро организмууд үхэж, задралд орон усыг бохирдуулснаас үүсдэг байна.

Саарал давлагаа

7 Цөлд орсон цас

1979 онд түүхэнд анх удаагаа Сахарын элсэн цөлд цас орсон байна. Эхэндээ энгийн бороо орж эхэлсэн бол хэдэн цагийн дараа цасан шуурга болж хувирсан бөгөөд Алжир улсын замын хөдөлгөөнийг удаан хугацаагаар зогсоожээ. 

Цөлд орсон цас

6 Японд цунамигийн дараа хүчтэй эргүүлгүүд үүссэн нь

Цунами үүсэх үед жижиг хэмжээтэй усан эргүүлгүүд үүсэх нь энгийн үзэгдэл хэдий ч ийм том хэмжээтэй үүссэн нь анхны тохиолдол юм. 

Японд цунамигийн дараа хүчтэй эргүүлгүүд үүссэн нь

5 Элсэн шуурга

Дубай хот хүчтэй элсэн шуургаараа алдартай билээ. Гэсэн хэдий ч сүүлийн үед элсэн шуурганы давтамж, салхины хүч нь ихсэж буйг цаг уурчид тэмдэглэж авчээ. Элсэн шуурганы үеэр үзэгдэх орчин 50 метр хүртэл хязгаарлагддаг бөгөөд маск амны хаалт хэрэглээгүй тохиолдолд нарийн элсэн ширхгүүд амьсгалын тогтолцоогоор дамжин уушгинд шигдэж өвчлүүлэхээс гадна үхэлд ч хүргэх аюултай аж. 

Элсэн шуурга

4 Галт уулын үнс

Чили улсын өмнөд хэсэгт байрлах Пуеуэ (Puyehue) галт уул 2011 онд дэлбэрснээр асар их хэмжээний утаа, үнс, хорт тоосонцорыг агаар мандалд цацжээ.

Галт уулын үнс

Галт уулын үнс ойр орчимд байрлах тосгон хотуудыг нөмөрч амьдрах боломжгүй болгосон байна. 

Үнс нь Науэль-Уапи (Nahuel Huapi) нуур руу орохдоо усанд ууссангүй, харин нуурын мандлыг бүтээн тогтсон аж. 

3 Хогон уруй

Филиппин улсын Вагиго хотын ойролцоо болсон хуй салхины улмаас 20 гаруй хүн нас барсан байна. Мөн хотын ойролцоо байрлах хогийн цэгийн хашаа нурааж хэдэн зуун тонн хог цасан уруй адил тосгон руу нуран оржээ. 

Хогон уруй

2 Замагны дайралт

2013 оны зун Хятад улсын Чиндао хотын далайн эрэг дээр их хэмжээний ногоон замаг ургасан байна. Экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү замаг юуны учир эрэг орчмоор их хэмжээгээр үүссэн шалтгааныг олоогүй бөгөөд орон нутгийн удирдлагууд яаралтай арга хэмжээ авчээ.

Замагны дайралт

1 Гамшиг дагуулсан галт уулын дэлбэрэлтүүд

Хэдийгээр идэвхтэй галт уулын тоо цөөхөн хэдий ч түүхэнд олон зуун хүний амийг авсан галт уулын дэлбэрэлтүүд цөөнгүй билээ. 

Гамшиг дагуулсан галт уулын дэлбэрэлтүүд

Эртний Помпеи хотыг сүйрүүлсэн Везувий уулын дэлбэрэлт хамгийн их хохирол учруулснаар тооцогддог бөгөөд энэхүү дэлбэрэлттэй зэрэгцэх бас нэгэн гамшигт явдал нь Италийн Мартиник арлын Пели галт уулын дэлбэрэлт юм. 

Дэлбэрэлт эхэлснээс 3-хан минутын дотор ойролцоох хотыг халуун лава нөмрөн авч 30000 хүний амийг авчээ. Энэхүү гамшигт явдлаас зөвхөн 2 хүн амьд үлдсэн байна. 

17
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()