Бидний мэдэхгүй "Дэлхийн 7 гайхамшиг"

Бид нар Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм, Эйфелийн цамхаг гэх мэт дэлхийн олон гайхамшгуудыг мэддэг билээ. Гэхдээ тэдгээрээс гадна хүмүүсийн тэр бүр сайн мэддэггүй эртний гайхамшигтай бүтээн байгуулалтууд ч их байдаг. Ингээд өмнө нь таны харж байгаагүй дэлхийн 7 гайхамшгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Бидний мэдэхгүй "Дэлхийн 7 гайхамшиг"
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Чанд Баори, Энэтхэг

Энэтхэгийн Абанери тосгонд урвуу харсан пирамид мэт гайхалтай худаг байдаг. Энэхүү худгийг нутгийн иргэд аль хэдийн мартсан боловч жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг аж.

Чанд Баори, Энэтхэг

Энэтхэгийн Чанд Баори нь дэлхийн хамгийн том эртний худгийн нэг юм.  Байгууламж 13 давхар бөгөөд нийт 3500 шаттай. Тэдгээр шатаар доошлон 30 метрийн гүнд цэлийх ногоон өнгөт нууран дээр очиж болно.

2 Парламентын ордон, Румын

Румын улсын нийслэл Бухарест хотын гол дурсгалт газар болох уг Парламентын ордон нь дэлхийн хамгийн том засаг захиргааны барилга юм. Энэхүү ордныг Румынийг социалист дэглэмтэй байхад барьсан аж.

Парламентын ордон, Румын

Тус барилга нь 270 метр урт, 240 метр өргөн, 86 метр өндөр бөгөөд 12 давхар нийт 1100 өрөөтэй юм. Мөн газар доорх хэсэг нь 92 метрийн гүнд байрладаг.

3 Деравар, Пакистан

Ойрх Дорнодын архитектурын гайхамшиг болсон энэхүү цайз нь алсаас шавар бортогнууд шиг харагдах хэдий ч 30 метр өндөр ба цайзын периметр нь 1.5 км юм. Энэ газарт Бахавалпур хотоос цөл дундуур 4 цаг явж байж очдог.

Деравар, Пакистан

Хэрвээ та уг байгууламжийн талаар өмнө сонсоогүй бол гайхах зүйлгүй. Учир нь Пакистаны иргэд ч Дераварын талаар мэддэггүй юм.

4 Хуучин гүүр, Босни

Неретва голын гүүр нь Османы эзэнт гүрний үед анх 1566 онд баригджээ. “Хуучин гүүр” нь Босни ба Герцеговины хамгийн үнэ цэнэтэй дурсгалт газруудын нэг бөгөөд 1993 онд Боснийн дайны үед Хорватын цэргүүд гүүрийг нураасан ч дахин сэргээн засварласан юм.

Хуучин гүүр, Босни

30 гаруй метрийн урттай энэхүү гүүр нь жуулчдын очих дуртай газруудын нэг ба ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэлтэй байдаг.

5 Кумбалгарх бэхлэлт, Энэтхэг

Кумбалгарх бэхлэлт 15-р зууны үед баригдсан бөгөөд тухайн үеийн хүмүүс уг бэхлэлтийг "Үхлийн хана" хэмээн нэрлэдэг байжээ. Учир нь энэхүү аварга ханыг дайсны цэргүүд давж байсан тохиолдол байдаггүй аж.

Кумбалгарх бэхлэлт, Энэтхэг

8 метрийн зузаантай, нийт 36 км урт үргэлжлэх тус бэхлэлт нь хэмжээгээрээ  Хятадын "Цагаан хэрэм"-ийн дараа ордог.

6 Кижигийн цайз, ОХУ

Оросын энэхүү үзэсгэлэнт газрыг маш онцгой гэж тодорхойлж болох юм. Кижи арал нь Онег нуурын 1600 арлаас хамгийн их жуулчин хүлээж авдаг нь бөгөөд үүний нууц нь тэнд Харри Поттер дээр гардагтай тун адилхан сүм байдаг юм. Тус бөмбөгөр оройтой сүрлэг сүм нь Оросын хамгийн үнэ цэнэтэй бүтээн байгуулалтын нэг билээ.

Кижигийн цайз, ОХУ

7 Синтра, Португал

Синтра бол Европын өөр хаана ч байхгүй романтик "аура"-тай хот юм. Тийм ч учраас уг хотод олон зохиолч, яруу найрагчдын онгод орж гайхалтай бүтээлүүдээ туурвисан байдаг. Та ч мөн романтизмын нийслэл гэгддэг тус хотыг зориод үзээрэй. Синтра нь чулуулаг өндөр уулс, үзэсгэлэнт далайн дунд сүндэрлэдэг ба барилга байгууламж, тансаг хоолоороо жуулчдыг ихэд татдаг байна.

Синтра, Португал

23
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()