Эм байхгүй үед өвчин намдаах 10 шилдэг арга

Эм байхгүй үед гэнэтхэн өвдөх тохиолдол хүн бүрд л тулгардаг. Аймшигтай сонсогдож болох ч та үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь улайсан хоолойгоо шоколад идээд, шүдний өвдөлтөө гаатай цайны уутаар намдаах гэх мэт эм хэрэглэлгүйгээр өвдөлтийг арилгах олон аргууд байдаг юм шүү. 

Эм байхгүй үед өвчин намдаах 10 шилдэг арга

1 Улайсан хоолойн өвдөлтийг хар шоколадаар намдааж болно

Юу хийх хэрэгтэй вэ?: Та ханиад хүрсэн эсвэл хоолой сэрвэгнэж улайсан үедээ нэг нүд хар шоколад идээд үзээрэй. Тэр дундаа какаоны агууламж өндөртэйг нь сонгоорой.

Яаж үйлчилдэг вэ?: Эрдэмтдийн судалснаар шоколад зарим нэгэн хэвшмэл эмчилгээний аргаас илүү ханиадыг дарж, улайсан хоолойг эдгээдэг гэнэ. Судалгаагаар шоколаданд ордог какао ханиадны давтамжийг бууруулдаг ба сахартай сиропноос илүү үр дүнтэй байдаг нь тогтоогджээ.

Улайсан хоолойн өвдөлтийг хар шоколадаар намдааж болно

2 Мигрений зовиурыг ус ууж намдаагаарай

Юу хийх хэрэгтэй вэ?: Өдрийн турш хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй ба 2 цаг тутамд дор хаяж нэг стаканаас багагүй ус уух ёстой.

Яаж үйлчилдэг вэ?: Толгойн өвдөлтүүд ихэвчлэн шингэн дутагдсанаас үүдсэн байх магадлалтай байдаг ба биеийн шингэн болон электролитын тэнцвэр алдагдсанаас бие организмын үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Харин та хангалттай хэмжээгээр ус ууснаар шингэний дутагдалд орохоос сэргийлэхээс гадна толгойн өвдөлтөө багасгаж чадна.

Мигрений зовиурыг ус ууж намдаагаарай

3 Үрэвслийг күркүминээр зогсоох арга

Юу хийх хэрэгтэй вэ?: Хэрэв таны биед ямар нэгэн үрэвсэл идэвхтэй явагдаж байгаа бол турмерик, күркүминийг нэмэлт тэжээлээр хоолондоо хэрэглээрэй
Яаж үйлчилдэг вэ?: Азид өргөн хэрэглэгддэг турмерик, күркүмин нь үрэвслийн эсрэг найрлагатай учир уламжлалт эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг. Күркүминийг эмийн эмчилгээтэй харьцуулсан судалгаагаар өвдөлт намдаахдаа ибупрофентэй адил үр дүнтэй болохыг тогтоожээ. Мөн эмч нар ихэвчлэн үе мөчний өвдөлтөд турмерик эсвэл күркүминийг капсулаар уухыг зөвлөдөг аж.

Үрэвслийг күркүминээр зогсоох арга

4 Нурууны өвдөлтийг сунгалтын дасгал хийж намдаах хэрэгтэй

Юу хийх хэрэгтэй вэ?: Биед амар хувцас өмсөөд иогийн дэвсгэрээ бэлд. Тэгээд зогсоогоороо цээжээ өвдгөндөө хүргэх, суугаад өвдгөндөө цээжээ хүргэх, гар цээжний сунгалт, кобра ба мууран иог гэх мэт сунгалтын олон төрлийн дасгалаас сонгон хийгээрэй. Хэрэв таны нуруу булчингийн таталтаас биш өөр асуудлаас болж өвдөж байвал сунгалтын дасгал хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй шүү.

Яаж үйлчилдэг вэ?: Сунгалтын дасгал нь нурууны ясыг тулж байдаг булчингийн таталтыг чөлөөлж, хөдөлгөөний хүрээг нь тэлж , уян хатан болгож өгдөг.

Нурууны өвдөлтийг сунгалтын дасгал хийж намдаах хэрэгтэй

5 Толгойн өвдөлтийг эссэнциал тос үнэртэж намдааж болно

Юу хийх хэрэгтэй вэ?: Салфетик дээр эссэнциал тосноосоо дусааж үнэрлээрэй. Мөн усанд орохдоо хэдэн дуслыг нэмж хийх эсвэл шанаа, духандаа түрхэж болно. Гэхдээ эссэнциал тос нь түлдэг чанартай учир арьсандаа хүргэхээсээ өмнө наргил модны самрын тос болон бусад тосонд уусгаж хэрэглэх хэрэгтэйг санаарай. Та лавандер, гаа, розмарин, алтан товч гэх мэт олон төрлийн тосноос сонгож болох юм.

Яаж үйлчилдэг вэ?: Эссэнциал тос нь амрааж, тайвшруулах нөлөөтэй учир стресс болон сэтгэл гутралаас үүссэн толгойн өвчнийг намдаахад үр дүнтэй байдаг. 

Толгойн өвдөлтийг эссэнциал тос үнэртэж намдааж болно

6 Гаатай цайгаар шүдний өвдөлтөө намдаах

Юу хийх хэрэгтэй вэ?: Буцалж буй нэг аяга усанд цайны халбага гааны хатаасан навч хийж хандлаад 20 минут хөргөнө. Цайгаа хөрсний дараа амаа зөөлөн зайлаарай. Мөн өвдөлттэй шүдэн дээрээ гааны цайныхаа уутаар хэдэн минут нойтон жин тавьж болно. 

Яаж үйлчилдэг вэ?: Гааны цай нь бадайруулах үйлчилгээтэй бөгөөд цайнд агуулагдах ментол нь ариутгах шинж чанартай байдаг.

Гаатай цайгаар шүдний өвдөлтөө намдаах

7 Эпсом давстай усанд орж яс болон үе мөчний өвдөлтөө намдаагаарай

Юу хийх хэрэгтэй вэ?: Ванндаа 2 аяга эпсом давс хийж 15 орчим минут сайтар уусга мөн өвдөлттэй үеэ эпсом давстай бүлээн усанд дүрж болно. 

Яаж үйлчилдэг вэ?: Эпсом давс магниар баялаг байдаг. Магни нь бие дэх 300 энзимийг зохицуулах үүрэгтэй байдаг бөгөөд эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангадаг билээ. Мөн биед хуримтлагдсан хорыг гадагшлуулж стресс болон үрэвслийг намдаадаг. 

Эпсом давстай усанд орж яс болон үе мөчний өвдөлтөө намдаагаарай

8 Гадаа гарч алхан эндорфинээ ялгаруулж өвдөлтөө намдаа

Юу хийх хэрэгтэй вэ?: Дасгал хийх нь  өөрийнхөө төлөө хийж буй хамгийн том алхам юм. Хэрэв хүнд дасгал хөдөлгөөн хийх боломжгүй байвал гадаа гарч алхаарай.

Яаж үйлчилдэг вэ?: Хөдөлгөөн хийх нь өвдөлтийг намдаах үйлчилгээтэй эндорфин гормоныг ялгаруулдаг бөгөөд энэ нь дархлааг эрчимжүүлж, жаргалтай мэдрэмж төрүүлдэг.

Гадаа гарч алхан эндорфинээ ялгаруулж өвдөлтөө намдаа

9 Гадилаар сарын тэмдгийн өвдөлтийг намдааж болно

Юу хийх хэрэгтэй вэ?: Сарын тэмдгийн өвдөлтийнхөө үеэр жигнэмэг, шоколадны оронд гадил идээрэй. Гадилыг дангаар нь болон бусад жимстэй хольж идэж болно.

Яаж үйлчилдэг вэ?: Гадил нь кали, витамин В6-аар баялаг байдаг ба булчингийн агшилтыг бууруулж, ус хуримтлуулах болон хөөнгөдөхөөс сэргийлдэг аж.

Гадилаар сарын тэмдгийн өвдөлтийг намдааж болно

10 Мөн бүлээн жин тавьж болно.

Юу хийх хэрэгтэй вэ?: Булчингийн агшилт явагдах эсвэл шөрмөс татах үед халуун устай жинг хэрэглээрэй. Хэрвээ зориулалтын жин байхгүй бол хуванцар сав ашиглаж болно. Та хуванцар саваа халуун усаар дүүргээд алчуураар ороож өвчтэй байгаа хэсэгтээ жин тавиарай. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй шүү. Мөн жинг гэмтэлтэй болон халдвартай хэсэгт хэзээ ч тавьж болохгүй ба ус чинь хэтэрхий халуун байж болохгүй шүү.
Яаж үйлчилдэг вэ?: Дулаан нь булчинг амраах, өвдөлтийг багасгах, тухгүй байдлыг арилгахад тусалдаг.
Бидний дээр дурдсан аргууд маш олон хүмүүст үр дүнгээ үзүүлж, батлагдсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Гэхдээ, маш хүчтэй өвдөж, зовиур чинь улам нэмэгдэж байвал эмчид хандан үзлэг, шинжилгээ хийлгэх хэрэгтэй шүү.

Мөн бүлээн жин тавьж болно.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()