Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ

Дээд боловсрол, карьер төлөвлөлтийн бүхий л мэдээллийг оруулдаг Ирландын "Career Addict" сайт элсэж ороход хамгийн хэцүү дэлхийн топ их сургуулиудыг жагсаажээ. Уг жагсаалтын эхний 10 байрыг АНУ дахь их сургууль, коллежууд эзэлсэн байгааг дурдах нь зүйтэй болов уу. Ингээд хамтдаа дэлхийн шилдэг их сургуулиудын талаарх мэдээлэлтэй танилцацгаая.

Элсэж ороход хамгийн хэцүү 10 их сургуулийг тодруулжээ

10 Брауны Их Сургууль (Brown University)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 6.6%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 7.2%

Америкийн их сургуулиудын "Ivy League" институтэд багтдаг хувийн өмчийн Брауны их сургуульд элсэж ороход маш хэцүү байдаг.

Род Айландад байрлах тус сургууль 2019/20 хичээлийн жилд түүхэндээ хамгийн олон элсэгчдийн өргөдлийг хүлээж авсан ба шалгуур нь өмнөх онуудтай харьцуулахад улам хүнд болжээ. Мөн тэнцэж орсон 2500 элсэгчдийн 94% нь ахлах сургуульдаа шилдэг 10 сурагчийн тоонд багтдаг байснаас үзвэл өрсөлдөөн ямар чанга болдог нь ойлгомжтой биз ээ.

Брауны Их Сургууль (Brown University)

9 Массачусетсийн Технологийн Институт (MIT)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 6.6%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 6.7%

Судалгаа, шинжилгээний ажлаараа тэргүүлэгч их сургуулиудын нэг гэдгээрээ дэлхийд танигдсан Массачусетсийн технологийн институтэд элсэж ороход тун хүндрэлтэй байдаг.

"STEM" салбарт гол ач холбогдол өгдөг тус сургуульд элсэхэд "SAT" шалгалтын математикийн оноо маш өндөр байх хэрэгтэй байдаг. Мөн сургуулийн албан ёсны вэб хуудас дээр нь бакалаврын түвшинд амжилттай элсэн орогчид нь бүтээлч сэтгэлгээтэй, эрсдлээс эмээдэггүй, дэлхийд өрнөж буй олон асуудалд эерэг шийдэл, гарцыг эрэлхийлж хайх чин хүсэл эрмэлзэлтэй байх ёстой хэмээн бичсэн байдаг. 

Массачусетсийн Технологийн Институт (MIT)

8 Калифорнийн Технологийн Институт (CalTech)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: Тодорхойгүй
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 6.6%

Пасаденад байрлах Калифорнийн Технологийн Институтэд (КалТек нэрээрээ илүү танигдсан) тэнцэж ороход маш хэцүү байдгаас гадна суралцахад ч хүнд байдаг. Өнгөрсөн жилийн элсэгчдийн "SАТ"-ын дундаж оноо 1545 байсан бөгөөд анкетаа явуулсан нийт сурагчдын ердөө 200 нь л тус сургуулийн шалгуурыг хангасан байдаг.

Калифорнийн Технологийн Институт (CalTech)

7 Вандербилтын Их Сургууль (Vanderbilt University)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 6.3%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 7.3%

Теннесси мужийн Нэшвилль хотод байрлах судалгааны хувийн их сургууль болох Вандербилт нь өөрийн номын сан, судалгааны институт, биеийн тамирын програм болон сүүлийн хэдэн арван жилийн турш NFL, NBA, MBL-д чадварлаг тоглогчдыг бэлтгэж өгснөөрөө алдартай юм. 

Нэмж дурдахад энэ жилийн элсэгчдийн 95% нь дунд сургуульдаа ангийнхаа топ 10-д багтдаг байсан гэнэ. 

Вандербилтын Их Сургууль (Vanderbilt University)

6 Йелийн Их Сургууль (Yale University)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 5.9%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 6.3%

Энэ сургуулиас олон тооны дипломатчид, хэдэн зуун конгрессын гишүүд төрөн гарсан ба 5 төгсөгч АНУ-ын ерөнхийлөгч болж байсан  түүхтэй. Мөн сургуулийн нууц холбоо болох "Гавал ба Яс" нь нэр нөлөө бүхий томоохон байгууллагуудтай холбоотой гэдгээрээ алдартай билээ.

Хэдийгээр Паули Муррэй, Бенжамин Франклин нар шинэ коллежийг нээж, ангийн багтаамжийг нэмэгдүүлсэн ч Йелд тэнцэж ороход маш хэцүү байдаг. Учир нь энэ жил 1,500 нээлттэй суудлын төлөө 36,000 хүн өрсөлдөж багаа юм.

Йелийн Их Сургууль (Yale University)

5 Чикагогийн Их Сургууль (University of Chicago)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 5.9%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 7.2%

Анагаах ухаан, бизнес болон хуулийн хөтөлбөрөөрөө алдартай хувийн, судалгааны Чикагогийн их сургууль нь 2019 онд анкет ирүүлсэн нийт 35,000 хүнээс ойролцоогоор 2,065-ыг нь шалгаруулж авсан нь түүхэндээ хамгийн доод хэмжээ нь байсан юм. Тэд оюутнуудаа сонгож авахдаа нийгмийн сайн дурын ажил, спорт болон урлагийн амжилтыг нь голчлон харсан гэнэ. 

Энэ сургуулийг төгссөн 98 хүн Нобелийн шагнал хүртэж байсан бөгөөд хэд хэдэн оюутан дэлхийн хамгийн нэр хүндтэй Род болон Маршалийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж байсан. Мөн тэнхимийн 34 гишүүн,  18 төгсөгч нь МакАртурын нэрэмжит “Гоц Ухаантан” тэтгэлгийг хүртэж байжээ. 

Чикагогийн Их Сургууль (University of Chicago)

4 Принстоны Их Сургууль (Princeton University)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 5.8%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 5.5%

2018 онд тус сургууль 35,000 гаруй анкет хүлээж авсан бол энэ жил 32,800 болж буурчээ. Ямартай ч Принстоноос тэнцсэн гэх хариу хүлээж авах нь маш том амжилт билээ. Мөн 2022 онд тус их сургуулийн дэргэд Перелмэний нэрэмжит коллеж нээлтээ хийхээр зэхэж байгаа тул тэр хүртэл элсэгчдийн тоо нэмэгдэх нь лавтай юм.

Принстоны Их Сургууль (Princeton University)

3 Колумбиа Их Сургууль (Columbia University)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 5.1%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 5.5%

Нью-Йорк хотын зүрхэнд байрлах Колумбиа их сургууль энэ жил бакалаврын 42,500 анкет хүлээж авснаас 2,200-г нь тэнцүүлжээ. "Ivy League"-т багтдаг тус их сургуульд зөвхөн элитүүд элсэн ордог бөгөөд тэдний өрхийн жилийн дундаж орлого 150,000 доллароос дээш байдгийг "Columbia Spectator" сонин дурджээ. Мөн хаана амьдардаг болох, ямар гарал үүсэлтэй эсэх, хувийн чадвар зэрэг нь  сургалтын дүнгээс дутахааргүй шалгуур болдог гэсэн байна.

Колумбиа Их Сургууль (Columbia University)

2 Харвардын Их Сургууль (Harvard University)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 4.5%
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 4.7%

АНУ-ын ууган их сургуулиудын нэг бол дэлхийн шилдэгт тооцогдох Харвард юм. Тус сургууль энэ жил 43,000 анкет хүлээж авснаас 2,000 нь л тэнцэн орж чаджээ. Мөн нэр нөлөө бүхий олон хүмүүс уг сургуулиас төрөн гарсан байдаг бол тэрбумтан Билл Гейтс, Марк Зукерберг, Америкийн дээд шүүхийн шүүгч Рут Бэйдер Гинсбург нар бүгд Харвардыг дундаас нь хаяж байсан гэдэг.

Харвардын Их Сургууль (Harvard University)

1 Стэнфордын Их Сургууль (Stanford University)

2019/20 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: Тодорхойгүй
2018/19 онд нийт шалгуулагчдаас тэнцсэн нь: 4.4%

Калифорни мужийн Пало Алтод байрлах Стэнфордын их сургууль нь жагсаалтыг хоёр дахь жилдээ тэргүүлж байна.

Стэнфордын ерөнхийлөгч Персис Дрелл хүмүүсийг анкетаа илгээхээс эмээх байх гэсэн үндэслэлээр өнгөрсөн жил элсэгчдийн тоогоо нийтэд зарлахаа зогсоно гэж мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч Стэнфордод тэнцэж ороход маш хэцүү байдаг ба нийт анкет өгөгсдийн тоонд тэнцсэн оюутнуудын эзлэх хувь 2017 онд 4.7%, 2018 онд 5.3%, байжээ. Сургуулийн байр суурийг харгалзан үзэхэд энэ хувь ойрын хугацаанд лав нэмэгдэхгүй нь ойлгомжтой юм.

Стэнфордын Их Сургууль (Stanford University)

24
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()