Ажлын хүнд өдрийн дараа алжаалаа хэрхэн тайлах вэ?

2019-05-20, 17:05
2,452

Өглөөнөөс орой хүртэл зай завсаргүй ажиллаж, тарсныхаа дараа амьдралын сайхныг жинхэнэ утгаар нь мэдэрье гэхээр юу ч хийж амжилгүй унтах цаг чинь болчихсон байдаг уу? Тэгвэл та бүхэнд хэрхэн оройн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өглөөг илүү эрч хүчтэй угтаж болох талаарх товчхон зөвлөгөөг хүргэж байна. 

Ажлын хүнд өдрийн дараа алжаалаа хэрхэн тайлах вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1. Авсан зүйлээ буцаагаад байранд нь тавь

Гэртээ орж ирмэгцээ гадуур хувцсаа сольж шүүгээндээ хийгээд, үүрч явсан цүнхээ тавиур дээр нь тавьж, түлхүүр, нүдний шил гэх мэт бүх зүйлсээ хурааж байгаарай. Ингэснээр ядарч орж ирээд буйдан дээрээ амарч суух үедээ энд тэндгүй тавьсан зүйлсээ цэгцлэх ёстой гэж санаа зовохгүй байх болно. Мөн маргааш өглөө нь эд хогшлоо хайж сандрахгүй байж чадна.

Гэр эмх цэгцтэй байх нь бие махбодь болон сэтгэл санаанд таатайгаар нөлөөлдөг. Гэхдээ ихэнх хүмүүс өдөр бүр цэвэр тухтай орчинд байхыг хүсдэг ч ажил ихтэй, завгүй нэрийдлээр гэрээ цэвэрлэхээ хойш тавьдаг. Тэгвэл үүнийг амьдралынхаа хэвшил болгож гэрээ илүү дулаан уур амьсгалтай байлгахыг хүсвэл долоохон хоногийн туршид хэрэглэсэн зүйлсээ тэр дор нь хурааж, хоол хийсэн сав суулга, аяга тавгаа угааж байгаарай. Хоёр ч хүрэхгүй минут шаарддаг энэхүү жижигхэн үйлдлүүд таны сэтгэл санаанд гайхалтайгаар нөлөөлөх болно шүү.

2. Хөргөгчөө эрүүл хүнсээр дүүрэн байлга.

Аль болох эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хөргөгчдөө хий. Мөн оройн хоолоо бэлдэж байх үедээ илчлэг ихтэй, эрүүл мэндэд хортой зүйлээр өөрийгөө хохироолгүйгээр хэрчим алим, хэдэн ширхэг самар, хатаасан жимс, тараг гэх мэт хөнгөн хэрнээ амтлаг, түр ч болов өлсөх мэдрэмж дардаг зүйлсийг идэж хэвшээрэй.

3.    Өөртэйгөө хамт байх цаг гарга. 

Өдөрт ердөө 20-30 минутыг өөрийгөө сонсож, өнөөдрөө дүгнэж, маргаашаа төлөвлөхөд зарцуулж байгаарай. Эсвэл намуухан ая сонсон нүдээ аниад хэсэг суух, гадуур алхах гэх мэт тархиа амраах үйлдлүүдийг хийж болно.

Сэтгэл судлаачид хүн бүр гэртээ өөрийн гэсэн бяцхан булантай байх хэрэгтэй гэж үздэг. Хэрэв тийм булан гаргах боломжгүй байвал гэрийнхээ аль нэг хэсгийг сонгоод амрах орон зайгаа бүрдүүлээрэй. Хамгийн гол нь тухайн газар таны хувьд амралт гэдэг үгтэй шууд холбогдож байх нь чухал юм шүү.

Түүнээс гадна өдрийнхөө төгсгөлд юуны ч талаар хамаагүй тэмдэглэл хөтлөөд үзвэл зүгээр. Хэрэв ингэж заншвал та бүх анхаарлаа бичиж буй зүйлсдээ төвлөрүүлж, санаанд орж ирсэн бүхнээ цаасан дээр буулгахыг хичээдэг болох ба өдөржин ажиллаад ядарсан тархиа хэрэггүй бодлуудаас нь ангижруулж, тайван нойрсох бэлтгэлийг нь хангаж өгч чадах юм.

4.    Маргаашдаа өнөөдрөөс эхэлж бэлд. 

Та өглөө босоод ямар хувцас өмсөхөө шийдэж, цайндаа юу уухаа бодож, гутлын алчуураа хайж бүх шүүгээгээ уудлахад нэлээдгүй цаг зарцуулдаг уу? Тэгвэл энэ бүхэнд өмнөх өдрийн орой нь жаахан цаг гаргаж сурвал ямар вэ? 
Та өглөө өмсөх гутал, хувцсаа унтахаасаа өмнө бэлдээд, хөргөгчид байгаа хүнсээ шалгаад өглөөний цайндаа юу уухаа төлөвлөхөд л бүх асуудал шийдэгдэх болно.

Мөн өглөө бүрийг аль болох яаралгүй, сэтгэл тайван угтахыг хичээх нь зүйтэй. Яагаад гэвэл тухайн өдрийн амжилт өглөөг яаж эхлүүлсэн сэтгэл зүйтэй шууд хамааралтай байдаг юм шүү.  

5.    Хийх дуртай зүйлээ ол.

Та жинхэнэ амралтыг мэдэрч, алжаалаа дээд зэргээр тайлахыг хүсвэл бүх асуудлуудаа ор тас мартаж, дуртай зүйлээ хийх хэрэгтэй.

Хэрэв та өдөржин компьютерын ард хөдөлгөөнгүй суудаг бол оройг спортоор хичээллэх, явган алхах гэх мэтээр идэвхтэй өнгөрүүл. Харин эсрэгээрээ өдөржин хөл дээрээ зогсож, ийш тийшээ явдаг бол чөлөөт цагаараа ном унших, зураг зурах гэх мэт тайван зүйлс хийж байхыг хичээгээрэй. Мөн та сонгосон зүйлээ хийж байхдаа түүндээ бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй юм. Гэхдээ зураг зурах дуртай байлаа гээд шөнөжингөө сууж өөрийгөө ядраах шиг тэнэглэл байхгүй гэдгийг санаарай.

6.    Өөрийгөө арчил

Орой гоо сайхандаа анхаарах нь маш сайн амралт болдгоос гадна сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг. Тиймээс та ядарсан нүүрний арьсаа цэвэрлэж, үсээ янзлахаас хэзээ ч бүү залхуур. Мөн халуун шүршүүрт орсныхоо дараа биеэ тослож, хажуудаа байгаа хүнээрээ нуруугаа бариулж ч болох юм.

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()