"Шар айрагны гүзээ" гэж байдаггүй, харин...

Ихэвчлэн дунд насны эрчүүдийн гэдсэнд хуримтлагддаг өөхөн давхаргыг бид "пивоны гүзээ" гэж нэрлэж заншжээ. Жирийн "гүзээ"-нээс ялгаатай нь тэрхүү өөх арьсны доор бус дотоод эрхтнүүдийн эргэн тойронд наалдаж хуримтлагддаг тул хүний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Сонирхолтой нь "пивоны гүзээ" хуримтлагдахад шар айрагны хэрэглээ төдийлөн нөлөө үзүүлдэггүй аж. Тэгвэл ямар хүчин зүйлээс болоод тэрхүү хор хөнөөлтэй өөх үүсдэг юм бол?

"Шар айрагны гүзээ" гэж байдаггүй, харин...
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

Шар айраг ихээр ууснаас болж гэдсэнд өөх хуримтлагддаг гэсэн ойлголт байдаг ч олон судлаачид шар айраг үүнд ямар ч нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоосон юм. Учир нь шар айраг хүнийг огцом таргалуулахаар хэмжээний илчлэг агуулдаггүй.

Эрүүл мэндийн байгууллагууд шар айраг уух нь эрэгтэй хүний биед байгаа эстроген дааврын хэмжээг нэмэгдүүлж бодисын солилцоог алдагдуулснаар таргалалт үүсгэдэг гэж үздэг байв. Гэхдээ шар айраг ууснаар эстрогений эсрэг дааврууд болох тестостерон болон эстрадиол даавруудын хэмжээ буурдаггүй болохыг мөн судалгаагаар тогтоосон юм. Шар айрагны тохирсон хэрэглээтэй хүмүүсийн жин огт өөрчлөгддөггүй шүү дээ. 

Шар айраг уудаг хүмүүс төрөл бүрийн зуушийг даруулга болгож идэх дуртай байдаг. Тэдгээр нь ихэвчлэн шарсан төмс, самар, зайдас, хатаасан загас гэх мэтийн илчлэг өндөртэй хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг юм. Өөрөөр хэлбэл шар айраг нь өөрөө биш түүнийг даруулж иддэг хүнсний бүтээгдэхүүн нь таргалалт үүсгэдэг ажээ.

Гэхдээ шар айраг нь таргалуулдаггүй ч гэлээ өөр байдлаар таны гэдсийг хөөлгөдөг гэнэ.

Шар айраг дахь этилийн спиртийн агууламж нь төрлөөсөө хамаарч 4-7 хувьтай байдаг. Этилийн спиртийн тогтмол хэрэглээ нь төрөл бүрийн элэгний өвчлөлд хүргэдэг. Тэдгээрээс элэгний хатуурал, хэвлийд шингэн хуралдах өвчин зэрэг нь хамгийн түгээмэл юм. Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах үед тэр нь таргалсан мэт харагдуулдаг. Тэгэхээр зөвхөн шар айрагнаас бус, этилийн спирт агуулсан бүхий л ундаанаас болж гүзээтэй болдог байх нь.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()