Батганаас бүрэн ангижирч чадахгүй байгаагийн тань 11 шалтгаан

Та батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэж, шөнийн тос, үрэвслийн эсрэг маск тавьсаар байгаа хэдий ч олигтой үр дүн гарахгүй байна уу. Тэгвэл бид танд нүүрэн дээр яагаад батга гардаг болохыг сонирхуулж байна. Та доорх зөвлөгөөг дагаснаар өөрт тулгамдсан асуудлаа шийдэж чадах болно шүү.

Батганаас бүрэн ангижирч чадахгүй байгаагийн тань 11 шалтгаан

1. Та стероид хэрэглэж байгаагаа анзаарахгүй байж болох юм

Хэрвээ та өдөр бүр нэг төрлийн хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, уургийн коктейл болон жигнэмэгт стероид агуулагдсан байдаг бөгөөд үүнийг орц найрлагадаа дурдаагүй байдаг. Тиймээс өдөр тутамдаа идэж буй хүнсээ өөрчилж, эрүүл хооллодог болсноор таны арьс нүдэнд харагдахуйц өөрчлөгдөх болно шүү.

2. Та арьсандаа хэт их анхаарал хандуулдаг

Арьсаа олон шат дараалалтайгаар цэвэрлэх нь батга арилгах зөв арга биш юм. Учир нь төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсыг гэмтээж, хэт хуурайшуулдаг. Мөн та гуужуулах бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг бол энэ нь арьсны дээд хэсгийн тослогийг л арилгадаг бөгөөд таны арьсыг үрэвсүүлж эхэлдэг байна.

3. Таны дааврын түвшин хэвийн бус

Хэрвээ таны нүүрэн дээр байнга батга гардаг бол цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Учир нь дааврын түвшин өөрчлөгдсөн тохиолдолд та  арьсаа зөвхөн гаднаас нь арчлаад нэмэр байдаггүй. Тиймээс мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм.

4. Таны нүүр будалтын багс бохир байна

Та хамгийн сүүлд нүүр будалтынхаа багсыг хэзээ угааж, цэвэрлэсэн бэ? Та тэдгээрийг савантай усаар маш сайн угааж, цэвэрлэх хэрэгтэй байдаг. Учир нь нүүр будалтын багс дээр их хэмжээний нян хуримтлагддаг бөгөөд энэ нь нүүрэн дээр батга гарах эх үүсвэр болдог байна.

5. Үс арчилгааны бүтээгдэхүүн арьсанд чинь хүрдэг

Хэрвээ та үсний лак, гель, тос түрхдэг бол нүүрэн дээрээ үсээ аль болохоор битгий хүргээрэй. Учир нь үс арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг орцууд нь таны нүүрний арьсанд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа таны хүзүү, духан дээр батга их гардаг бол энэ тал дээр бүр ч их анхаарал хандуулах хэрэгтэй.

6. Дотроосоо үрэвсэлтэй байна

Зөвхөн гадна орчны нөлөөллөөс болж батга гардаггүй. Заримдаа дотор эрхтний үрэвслээс шалтгаалж нүүрэн дээр батга гарч эхэлдэг.

Тиймээс үрэвслийн түвшин нэмэгдүүлдэг элсэн чихэр, цардуул гэх мэт хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгаад үзээрэй. Үүнээс гадна хүнсний ногоо, самар, жүржийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

7. Та харшилтай

Хэрвээ зөв хооллоод батга тань арилахгүй байвал ходоодоо шалгуулаад үзээрэй. Магадгүй таны бие организм лактоз болон бусад төрлийн бодисуудаас харшилтай байж болох юм. Энэ тохиолдолд арьс өнгө, харшлын эмч л таны асуудлыг шийдвэрлэж чадна.

8. Гоо сайхны бүтээгдэхүүн чинь танд тохирдоггүй

Хэрвээ та өдөр бүр нүүр будалт хийдэг бол хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүнийхээ брэндийг солиод үзэж болох юм. Нүүрний крем нь маш олон бодисуудыг агуулдаг бөгөөд энэ нь арьсанд гүн нэвчсэнээр бохирдол үүсэж, батга гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс арьсны гүнд нэвчдэггүй хэрнээ гадаад орчны бохирдлоос хамгаалдаг бүтээгдэхүүнийг сонгоорой.

9.  Бүх зүйлд таны утас буруутай

Микробиологичдын үзэж байгаагаар бидний утсанд дунджаар 1см\кв талбайд 25 мянган нян байдаг гэнэ. Бид мөнгө, нийтийн тээврийн хэрэгслийн бариул, хаалга гэх мэт нянтай зүйлд хүрсэн гараараа утсандаа хүрдэг. Тиймдээ ч утсаар ярих үедээ тэрхүү нянгаа арьсандаа нааж, үрэвсүүлдэг байна. Тэгэхээр боломжтой бол утсаар ярихынхаа өмнө утасныхаа дэлгэцийг нянгийн эсрэг үйлчилгээтэй салфеткагаар арчих хэрэгтэй.

10. Та үргэлж нүүрээ оролддог

Аль болох нүүрээрээ битгий оролдож байгаарай. Мөн бэлтгэлийн үед зүүдэг толгойныхоо боолт болон дэрнийхээ уутыг тогтмол угааж, солих хэрэгтэй. Ингэснээр үрэвсэл үүсгэх гадна орчны нөлөө бага боловч багасах болно.

11. Та хэт их санаа зовдог

Хэрвээ та үргэлж стресстдэг бол хамгийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн ч танд нөлөөлөхгүй. Тиймээс өөрийн стрессийг хянаж, агаарт салхилж байгаарай. Улмаар таны арьс мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно.

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()